Н.СУВД: ЭЭЖИЙГ БАЯРЛУУЛНА,САНААНД НЬ ХҮРНЭ ГЭДЭГ ХЭЦҮҮ
Энэ удаагийн "Уншигч-сурвалжлагч” буландаа Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, "Харанга”хамтлагийн аргил гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатыг урилаа. Чука чамбай сурвалжлагч аж.
-Энэ сайхан өдөр Сувдаа эгчтэйгээ "Өнөөдөр” сонины ярилцлагад хамт оролцож буйдаа баяртай байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр ойртсон учраас таныг онцолж урьсан юм. Миний урилгыг хүлээж авсандбаярлалаа. Бага, балчир, хөөрхөн охин байх үеийн дурсамжаас тань яриагаа эхэлье. Гэрээр тань жүжигчидхолхиж байсан, эрдэмтэн профессорууд орж гарч байсан бага насныхаа тухай дурсаач?
-Миний бага нас одоо үеийн хүүхдүүдийнхээс нэг их ялгарахгүй дээ. Хотын унаган хүүхэд. Одоогийн Соёлын төв өргөөний буурин дээр ДБЭТ-ын ард цэцэрлэг маань байсан. Тэр үеийг санахаар кино, жүжиг их үзүүлж, цасан охин болгож, урлаг руу хазайх эхлэлийг минь тавьсан болов уу гэж боддог. Х.Чойбалсан гуайн хөшөөний урдхан талын хоёрдугаар сургуульд суралцсан. Гэр МУИС-ийн ард, сургууль урд байлаа. Бусад хүүхдийн адил дугуйланд хамрагдан сургууль, гэрийн хооронд гүйж бага насаа өнгөрүүлсэн дээ.
-Би бас хотын унаган хүүхэд. Бага тойргийнх. Та бид хоёр нэг газрын хүүхдүүд байж. Манайх Барилгачдынсоёлын ордны 106 айлын байранд байлаа. Та сургуульдаа бүлгийн зөвлөлийн дарга ч юм уу ямар нэггуншинтай байсан уу?
-Нэг их дарга хийж явсангүй. Ерөнхийдөө сургуулийн бүжигчин хийж, урлаг тал руугаа явдаг байсан. Арван жилийн сургуульд Цээсрэг гэж хөгжмийн багш байв. Тэрбээр хөгжмөө ч заана, концертоо ч найруулна. Пионерын ордон анхны элсэлтээ авахад аав, ээж намайг бүжгийн дугуйланд оруулсан түүхтэй. Цээсрэг багш намайг бүжиглүүлэхийн тулд гэрт ирж буурайгаас зөвшөөрөл авна. Учир нь буурай маань тэр бүр явуулдаггүй байлаа. Багш гэрт ирэхээр буурай "Би бүжигчин, жүжигчин болгох гэж хүүхдээ танай дугуйланд өгөөгүй” гэдэг сэн. Тэгээд гуйж, гуйж л авч явна. Тэр үед пионерын байгууллагын 40 жилийн ой тохиож 1000 хүүхдийн концерт зохион байгууллаа. Л.Ванган гуай найруулж, хот хөдөөгийн авьяастай хүүхдүүдийг оруулсан.
-Та жүжигчин биш, бүжигчин байж. Бүжигчин охинд Мартын 8-нд бэлэг их ирдэг байсан уу?
-Москвад мэргэжлийн сургууль төгссөн хойноо л жүжигчин болох гараагаа эхэлсэн. Тэр болтол бүжигчин байсан. Жавзан, Жавзмаа, Нэргүй, Гүрбазар нарын мундаг багштай байлаа. Пионерын ордны бүжгийн дугуйланд анх элсэхэд Тонтор, Нэргүй нар маань хүлээж авсан. "Аз жаргалын эрэлд” гээд дуулалт жүжгийг Пионерын ордонд тавьж байсан. Отгон гавьяат жаахан охин байхдаа дуулж, би бүжиглэдэг байсан юм. Москвад Кино урлагийн дээд сургуулийг төгсөж ирээд л эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж эхэлсэн. Орост Мартын 8-ныг нэг их сүртэй тэмдэглэж байсангүй. Охидод шоколад, цэцэг өгч даруухан тэмдэглэдэг байсан.
-Сургуульд байхад Мартын 8-нд нэг ширээний охиндоо заавал бэлэг дурсгал бэлдэж ирээрэй гэх үүргийг багш нар хөвгүүдэд өгдөг байлаа.
-Ил захидал дээр юм бичээд өгдөг байсан уу?
-Яг тийм. Өөрсдийнхөө санаагаар янз бүрийн үг бичээд л дурсгадаг байсан. Цэргийн баяраар охид мааньхөвгүүдэд бэлэг өгдөг. Сувдаа эгчийн алдар цууг мэдэхгүй хэн байх вэ. Би гоё хүүхэд нас, оюутан ахуй үе, хотын тухай л голчилж яримаар байна. Тэр үеийнхэн эмэгтэй хүнийг хэрхэн хүндэтгэж үздэг байсан тухайяриач.

Сэтгэгдэл байхгүй байна.