Хон хэрэйдийн Б.Энхбат: Эрүү шүүлт хэрэглэсэн нууцаа алдсан генерал Хурцын хохь

0

Гэрэл зургийг Б.НАМСРАЙ

Монголын шүүх эрүү шүүлттэй холбоотой хэргийг ойрын өдрүүдэд хэлэлцэж байна. Энэ талаар "Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Хон хэрэйд овогт Б.Энхбаттай ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Хэнтий нутагт "Монголын нууц товчоо”-г танилцуулаад ирсэн гэв үү?

-Намаржаа сайхан болж байна. Би саяхан Хэрлэнгийн хөдөө арлаараа яваад ирлээ. Их хаадын маань төрийн чухал асуудлаа хэлэлцдэг ариун дагшин газруудаар явж, торгон дээр бичсэн "Монголын нууц товчоо” их хөлгөн судраа дэлгэж ард түмэнд үзүүлчихээд ирлээ. Өнөөдрийн монголчуудын тусгаар тогтнолын баталгаа бол "Монголын нууц товчоо”. Хэрэв Нууц товчоо гэдэг их хөлгөн судар байгаагүй бол олон улс манай түүхийг үгүйсгэх байсан. Одоогоос 800 жилийн өмнө Монголын газар нутаг дээр амьдарч байсан бүх угсаатныг нэгтгэсэн тэр их хааны, тэр хүнд хүчин зүтгэж явсан цэргүүдийн, жанждын овог аймгуудын түүх энд байдаг болохоор чи ч, би ч ялгаагүй, өнөөдөр танай сониныг унших ямар ч хүн Нууц товчоогоор бахархах ёстой юм. Гурван жилийн турш, ажлын цагт шилбүүлбэл таван жилийн хугацаанд эхнэр, охин хоёр маань 180 метр урт торгон дээр Монголын нууц товчоог гараар урласан бүтээл. Монголчууд аливаа зүйлийг хийхдээ билгэдлийг их боддог байсан. Дээл хувцас, аяга шанага, эмээл хазаар хийхдээ ч, идээ ундаагаа зассан ч тэр билгэдлийг маш их харуулдаг. Монголын нууц товчоог оёхдоо өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд бэлгэдлийг шингээсэн. Нууц товчооны тухай маш их юм ярина. Чи харин өөр зорилгоор ирсэн болохоор энэ тухай ингээд зогсооё.

-За энэ сэдвийг тань түр азная. Монголын шүүх эрүү шүүлттэй холбоотой хэргийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Тодруулбал, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан гэх хэрэг. Уг хэрэгт тагнуул, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах хүмүүс яллагдагчаар татагдаж байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байна. Та энэ явдлыг юу гэж харж сууна вэ?

-Ер нь эрүүдэн шүүх технологи хүн төрөлхтөн үүссэн цагаас шударга ёс тогтоодог системд оршин тогтнож ирсэн зүйл. Эрүү шүүлтийг зайлшгүй хэрэглэдэг. Энэ бол байх ёстой үзэгдэл. Манай улсын оршин тогтнож байсан түүхэнд ч эрүү шүүлт хэрэглэхийг зөвшөөрч ирсэн байдаг. Гэхдээ Монголын хувьд ганцхан зарчим байдаг. Эрүү шүүлт нь анагаах ухааны үндэстэй байсан. Хэмжээг нь хэтрүүлбэл тэр хүн эрэмдэг болно, амиа алдана гэдгийг мэддэг учраас хэтрүүлдэггүй. Хэрэв эрүү шүүлтийг даваад гарах юм бол хэргийг хэрэгсэхгүй болгодог. Харин Европ болон суурин соёл иргэншилтэй хүмүүс хүнийг зүгээр үхтэл нь тамладаг. Тэгэхээр соёлын асар том ялгаа бий. Өнөөдөр дэлхийн хамгийн ардчилсан улс гэгддэг АНУ-ын ерөнхийлөгч хүртэл эрүү шүүлт хэрэглэхийг зөвшөөрдөг.

Тэгвэл Монголд яригдаж байгаа эрүү шүүлтийн асуудал бол тусгай албад эрүү шүүлт хэрэглэсэн. Энэ бол зөв. Харин хохь чинь. Тусгай албад эрүү шүүлт хэрэглэсэн нууцаа алдсан. Хавтаст хэргийн нууцыг задлахгүй гэдэг шиг энэ ч задрах ёсгүй байсан. Хонзонтой хүмүүс нь төрийн мөн чанарыг эрхэмлэхээ байчихаад, төрийнхөө нууцыг хадгалахаа байчихаад өрсөлдөгч нараасаа өшөө авахын тулд төрийн нууцыг задалснаас болж өнөөдрийн энэ асуудал үүсч байгаа юм. Ер нь эрүү шүүлт зайлшгүй байх ёстой юм. Хэрэг хийсэн хүнийг "Чи хэргээ хүлээгээч. Май, цай уу. Бие чинь яаж байна, эмчид үзүүл. За одоо хэргээ хүлээчихээч” гэвэл ямар ч хүн хэргээ хүлээдэггүй. Би өөрөө ч эрүү шүүлтэд зөндөө орж явсан хүн. Социализмын үед ч орж явсан, зах зээлийн нийгмийн шоронд төрийн эрүү шүүлтийг амсаж явсан. Тэгээд би генерал Хурцыг хохь нь гэж байгаа юм. Эрүү шүүлтийг хэрэглэсэн нь хуулийн хүрээнд зөв. Гэхдээ нууцаа хадгалж чадаагүй бол хариуцлагаа хүлээ. Өнөөдөр байгууллагын нууцыг алдсан хэн ч бай, цэргийн нууцыг алдсан хүн ч шүүхээр шийтгүүлнэ. Өөрөөр хэлбэл, эд нарийн хэрэглэсэн технологи чинь нууцын зэрэглэлд байх ёстой болохоос биш олон нийтэд цацах ёсгүй. Өрсөлдөгч нар нь Хурцаасаа долоон дор хүн хогууд байж. Төрийн өндөр зэрэглэлтэй нууцыг зүгээр хонзон авахын тулд ил гаргаж цацна гэдэг гутамшиг. Манай эрүүгийн хуульд нэг зарчим байдаг. Эрүү шүүлт нь илрээд баригдах юм бол тэр хүнээс авсан байцаалт хүчингүй болдог. Дахиад шинэчилсэн мөрдөн байцаалт явуулна гэдэг зарчим үйлчилдэг байсан. Одоо ямар болсныг мэдэхгүй. Тэгэхээр одоо бол Содномдаржаа, Чимгээ нараас өмнө нь цуглуулсан бүх мэдүүлэг хүчингүй болно. Нэгэнт эрүү шүүлт хэрэглэж авсан л бол хүчингүй гэсэн үг. Дахиад эхнээс нь шинэчилсэн мөрдөн байцаалт явуулна.

 

Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар Б.Содномдаржаад эрүү шүүлт тулгаж буй нь

-Нэг л авцалдаагүй сонсогдож байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг улс төр, хуулийн салбарын томчууд ярьж байгаа шүү дээ?

-Авцалдаагүй биш, зарчим нь тэр. Тэр хүнээс мэдүүлэг авах ёстой. Дахин шинэчилсэн мөрдөн байцаалт явуулах ёстой. Түүнээс биш Содномдаржаа, Чимгээ хоёр цагаадна гэдэг онигоо. Байж болохгүй зүйл. Эрүү шүүлт хэрэглэсэн байна, энэ хэрэг цагаадна гэдэг ойлголт байхгүй. Харин мөрдөн байцаалт шинээр явагдаад мөрдөх ажиллагаа нотолж чадахгүй бол тэр хоёр цагаадна.

-Дахиад мөрдөн байцаалт эхэллээ гэхэд эрүүдэн шүүлтийн асуудал яригдвал…

-Дахин эрүү шүүлт явах эсэхийг прокурор хянах ёстой. Гэхдээ хэрэглэж болно. Нууцын зэрэглэлээ алдахгүй байх ёстой. Яах гэж нууцын зэрэглэл байгаа юм. Өндөр зэрэгэлэлийн гэмт хэрэгтнүүд дээр нэг годгоносон охин ирээд би мөрдөн байцаагч, прокурор байна гэхэд хэн ч "Тийм ээ, би хийсэн” гэж хэргээ хүлээдэггүй л байхгүй юу. Үүн дээр маш олон технологи хэрэглэнэ. Содномдаржаа, Чимгээ хоёр дээр болсон процесс бол яалтчгүй тусгай албад эрүү шүүлт хэрэглэсэн.

-Шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч хорих ангид болсон үйл явдлыг эрүү шүүлт биш, хоригдлууд хоорондоо танхайрсан хэрэг гэж ярьсан удаатай. Таныхаар энэ тэгвэл эрүү шүүлт мөн болж таарав уу?

-Өмгөөлөгч нарт буруу өгөх шаардлагагүй. Тэд өмгөөлж байгаа хүнээ аваад гарах ёстой. Чи сэтгүүлч хүн, би сэтгүүлч хүн. Намайг сэтгүүлч болж байхад манай аав ганц зүйлийг захиж байсан. "Энэ бол хамгийн аюултай мэргэжил. Чи алуурчныг хүн алаагүй гэж ард түмэнд итгүүлж чаддаг. Үнэнийг худлаа болгож, худлааг үнэн болгож чаддаг чадварыг эзэмшиж байж л чи өөрийгөө сэтгүүлч боллоо гэж ойлгоорой” гэдэг байсан. Үүн шиг өмгөөлөгч үйлчлүүлэгчээ алуурчин байсан ч хөнгөн ял оноолгохын төлөө бүх аргыг хэрэглэнэ. Үүрэг нь тэр юм чинь. Ажлаа л хийж байна, тэр хүн. Нэр төрөө худалдаж байгаад ч хамаагүй, эцсийн эцэст үйлчлүүлэгч нь хөнгөн ял авах юм бол тэр хүн үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг. Шүүгч бол ямар ч аргаар хамаагүй яллах ёстой. Зарчим нь энэ шүү дээ. Тэр өмгөөлөгч эрүү шүүлт хэрэглэсэн гэдгийг мэдэж байгаа. Шоронд эрүү шүүлт яаж явдгийг өмгөөлөгч хүн дээд зэргээр мэдэж байдаг. Гэхдээ яах юм, "Миний үйлчлүүлэгч эрүү шүүлт хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ би цагаатгуулна” гэх нь утгагүй биз дээ. Содномдаржаа, Чимгээ хоёрт эрүү шүүлт технологиороо явагдсан.

-Технологиороо явагдсан гэдгээ тайлбарлаач?

-Эрүү шүүлт хийгдэхийн тулд удирдах дээд албаны зөвшөөрөлгүй хэзээ ч явагддаггүй. Тэр Батбаярын хэлээд байгаачлан "Энэ бол хоригдлуудын дунд байдаг үзэгдэл” гэдэг худлаа. Хоригдол дунд дэг, диаграмм бол байдаг зүйл. Армид ч тэр. Нэгнийгээ зодох, дээрэлхэх, эрэмдэг болгох. Энэ бол ердийн үзэгдэл, эрүү шүүлт биш. Харин "За Дорж оо, нааш ир. Энэ нөхөр хэргээ хүлээхгүй байна. Чи ороод зодож нүдээд хэргийг нь хүлээлгээдэх. Хариуд нь чиний ял хөнгөлнө шүү” гэж тусгай хүн оруулаад үйл ажиллагаа явуулах бол эрүү шүүлт.

-Эрүү шүүлт хэрэглэх нь хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал. Манай улс эрүү шүүлтээс ангид байх олон улсын конвенцид нэгдсэн орон. Гэтэл таныхаар бол байх ёстой зүйл гэх аж?

-Эрүү шүүлтийг Зоригийг хөнөөсөн хэрэг дээр зайлшгүй хэрэглэхээс өөр аргагүй. Харин жинхэнэ эзнээ олж барьж авч чадсан уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Эрүү шүүлт бол тэр болгон хэрэглэгддэг зүйл биш. Маш ноцтой хэргүүдэд тусгай зөвшөөрлөөр хэрэглэдэг. Зоригийг бүрэлгэсэн хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагч, прокурорууд тусгай зөвшөөрөлгүйгээр үүнийг хэрэглэж болохгүй гэдгээ дээд зэргээр мэдэж байгаа хүмүүс. Тэгэхээр тэр тусгай зөвшөөрлийг Хурцад хэн өгөв, дараа нь Хурц хэнд өгөв гэдэг сонин. Жишээ нь, "Аль кайда” алан хядагчдын бүлэглэлийн хүмүүсийг баригдахад эрүү шүүлт хэрэглэх зөвшөөрлийг АНУ-ын ерөнхийлөгч өгдөг. Тухайлбал, Барак Обама ч эрүү шүүлт хэрэглэх зөвшөөрлийг өгч байсан байдаг. Түүнээс биш барьсан хүмүүс өөрсдөө эрүү шүүлт хэрэглэж чаддаггүй. Тэгэхээр эрүү шүүлт хэрэглэх зөвшөөрөл аль нэг цэгээс гарч ирсэн. Тэгэхдээ Хурцаас дээш түвшний албан тушаалтнаас гарсан гэсэн үг.

-Хэн гэж?

-Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч эсвэл ҮАБЗ-өөс хэрэглэхийг зөвшөөрсөн зөвлөмж гарч ирнэ. Тийм учраас энэ хэрэг чинь нууцлагдаад байгаа юм. Яг дургүй нь хүрвэл Хурц "Би дээрээс ирсэн зөвшөөрлийн дагуу, нөхөр тэр сайдын гарын үсгээр, эсвэл Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр хэрэглэсэн” гэж хэлэх эрхтэй. Ингэж хэлэхээс нь айгаад байгаа учраас энэ хэрэг нууцын зэрэглэлтэй байгаа. Яагаад гэвэл Хурц тушаал биелүүлсэн. Хурцаас тушаал авсан хүмүүсийг бас барьчихаад байгаа. Үүнийг ард түмэн үүнийг ойлгоход хэцүү.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарыг та таних уу?

-Танина. Танихын дээдээр танина.

-Ингэхэд тэд ямар хүмүүс вэ?

-Хавханд орсон чоно ямар ч аргаар гарахаа л бодно. Үүн шиг гэмт хэрэгт орооцолдсон хүмүүс ямар ч аргаар хамаагүй өөрийнхөө ялыг хөнгөлөх боломж хайна. Ганц хоёр жилийн өмнө шоронгоос гарахыг хүснэ. Шоронд байхдаа бас боломжийн нөхцөлд амьдрахыг бодно. Энэ боломжийг нөгөө тал олгоё гээд байгаа нөхцөлд хэн ч татгалзахгүй. Тийм биз дээ. Амгаланбаатар, Итгэлтөгс хоёрт буруу өгөх ямар ч шаардлагагүй. Тэр хоёрыг оруулсан хүмүүс л шийтгүүлэх ёстой. Нэг нь хашааны шоронд, нөгөө нь өөр мөрдөнд байсан хоёр оргож ирээд л мөрдөнгийн хаалгыг эвдэж орж зодоогүй. Тэндээс хамгаалалттай машинаар ачиж авч ирээд " а энэ өрөөнд ороорой” гэж оруулаад, "За бид харахгүй. Чи зохицуулаарай” гэсэн хүмүүс л хариуцлага хүлээх ёстой юм.

-Б.Итгэлтөгсийн хувьд эрүү шүүлт тулгасан гэх 2015 онд Булганд хоригдож байсан гэдэг. Үнэн үү?

-Би Итгэлтөгсийн түүхийг мэднэ. Та нарын мэдээлэл зарим нь буруу явдаг. Би энэ хүүхэдтэй дотно явсан учраас их юм яримааргүй байна. Ойр ч явсан. Хар цайгаа хувааж уугаад, хатсан талхаа хувааж идэж явсан хүүхдүүдийн маань нэг. Итгэлтөгсийн тухайд бол мэдэж байсан ч би хэлэхгүй. Олон юмыг мэднэ. Амгаланбаатарын хувьд би түүнтэй мөрдөнд зөрөөд өнгөрч байсан үеүд бий. Амгаланбаатар шиг хүн хогтой харьцах шаардлагагүй. Шоронд зиндаа, зиндаагаараа л байдаг. Тийм хүн хогууд тэр доогуур жорлонгоо цэвэрлээд, хогоо түүж идээд шалан дээр унтаад бидний зиндаанд орж ирдэггүй. Итгэлтөгс чинь өөр залуу. Боловсролтой, хүн чанартай. Амьдралдаа алдаа гаргаад хэрэгт орсон залуу.

-Энэ удаа уг хэрэгт Ц.Амгаланбаатар гэрчээр орж ирснийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа?

-Эхлээд Зоригийн хэрэг дээр Хурц болон Хурцын дээр байсан удирдлагууд хууль бус механизм явуулсан, илрүүлсэн. Эд нарын эрх хэмжээний хязгаар дуусангуут дараа нь гарч ирсэн хүмүүс ахиад эднийхээ эсрэг хууль бус механизм ашиглаж байгаа хэрэг. Тэгэхээр хоёр хууль бус механизм хоёулаа хоорондоо мөргөлдөж байна. Үүнээс харахад одоо мөрдөж байгаа хүмүүст ч шударга зан чанар байхгүй. Зүгээр л хонзонгоо авах гэсэн хэдэн хүмүүс байгаа гэж би харж байгаа. Амгаланбаатарын тухайд бол шоронд орсон хүмүүс дотроо олон хуваагдана. Хүчингийнхэн, хулгайчууд, аминыхан гэж. Үйлдлээсээ болж бас олон хуваагдана. Жишээ нь, зодолдож байгаад нэг найзаа санаандгүй алчихсан хүн, бохир заваанаар хүний нялх охиныг хүчиндээд алсан хүн хоёрын хооронд сэтгэл зүйн асар их ялгаа бий. Хэргийнх нь хувьд ч асар их ялгаатай. Тийм учраас новшийн хэрэг хийсэн хүн шорондоо хог л байдаг. Алддаггүй аавын хүү, бүдэрдэггүй хүлэг морь гэж байдаггүй. Тиймээс хүний ёс зөрчөөгүй хэргүүдэд шоронгийнхэн хүндэтгэлтэй ханддаг. Хүний ёс зөрчсөн хэргүүдэл шоронгийнхон хог л гэж ханддаг. Амгаланбаатар өөрөө хүний ёс зөрччихсөн.

-Тэгвэл Ц.Амгаланбаатарт хүчингийн хэрэг бас байдаг хэрэг үү?

-Амгаланбаатарын хэрэг ер нь заваан. Хоёрт тэр хэцүү саванд өөрийгөө аваад явах чадвараасаа шалтгаалж шоронд өөрийнхөө зиндаанд очно. Гэтэл өөрийгөө аваад явж чадахгүй хүн хог болж байгаа бол хогоороо л байх ёстой байхгүй юу.

Б.ЭНХЗАЯА

Үргэлжлэл бий

Өдрийн сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex