Б.Булганыг эрүүдэн шүүсэн үү

0

 

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хуулийнхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд гэрээс нь баривчилснаас хойш нэг сар 10 хоног өнгөрлөө. Талийгаачийг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрчийг ийнхүү саатуулсан нь 18 жилийн өмнөх хэрэгт манай хуулийнхан сэжүүр олсон уу,  эсвэл сонгуулийн өмнөх шоу юу зэрэг таамгийг олон нийт дэвшүүлсээр байна. Б.Булганыг ямар хэрэгт буруутгасан талаар хуулийнхан одоог хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа. Тэр ч битгий хэл мэдээлэл алдагдахаас сэргийлж хаана хорьсноо ч ихээхэн нууцалж буй. Бидэнд олдсон мэдээллээр Б.Булганыг Төв аймаг дахь цагдан хорих ангид хорьжээ. Тус хорих ангид Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байгааг өмгөөлөгчөөс нь эхлээд ойр дотных нь хүмүүс хэлэх болов. Б.Булганы ээж Д.Байгальмаа манай сонинд өгсөн ярилцлагадаа "…Биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч оруулахгүй байгаа. Охин минь өвчин хууч ихтэй, тэр нь сэдэрч байгаа болов уу гэж  санаа зовж байна. Өнөөдрийг хүртэл бид биеийн байдлыг нь мэдэхгүй сууж байна даа”, "…Эргэлт оруулахгүй байгаа. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ” хэмээн сэтгэл зовнин ярьсан.

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бол Үндсэн хуулиар монгол иргэн бүрт олгогдсон эрх. Сэжигтэн, яллагдагч хэн ч бай 24 цагийн турш гэрэлтэй орчинд хоригдох нь бие махмодид харгис хэрцгий аргаар үзүүлж буй эрүү­дэн шүүлт гэдгийг хууль­чид онцолж байна. Тэг­вэл Хүний эрхийн үндэс­ний комиссоос энэ үйлдэл эрүүдэн шүүлт мөн эсэхийг тодруу­лахад "Төрийн албан ту­шаалтны ил, далд зөв­шөөрөл, тушаалаар гэрэл­тэй орчинд хорьж байгаа үйлдэл нь нөхцлийн эрүү шүүлт. Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид энэ үйлдлийг хориглосон байдаг” гэлээ. Түүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41.3.1-д өмгөөлөгч хэрэгт оролцох үеэс эхлэн сэжигтэн, ял­лаг­дагч, шүүгдэгч, хохирогчтой ганцаарчлан уулзах, тэдгээрийг бай­цаа­хад байлцах, асуулт тавих эрхтэй гэж заажээ. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд ч өмгөөлөгчийн мэр­гэжлийн үйл ажил­лагаанд саад учруу­лахыг хориглох, үйлчлүүлэгч­тэйгээ чөлөөтэй уулзах тухай заалт байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хууль

41.3.1. Өмгөөлөгч хэрэгт оролцох үеэс эхлэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчтой ганцаарчлан уулзах, тэдгээрийг байцаахад байлцах, асуулт тавих эрхтэй

Б.ЗАЯА

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex