Ц.АМГАЛАНБААТАРЫГ ИРҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭСЭН ШАЛТГААНААР ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАВ

0
Ц.Амгаланбаатарыг ирүүлэх ёстой гэсэн шалтгаанаар шүүх хурал түр завсарлав
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11:00 цагт хаалттай эхэлсэн ч шүүх хурлыг 14:00 цаг хүртэл  түр хойшлууллаа.

Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Б.Хурц "Ялтнуудад эрүүдэн шүүх даалгавар би өгөөгүй. Надад хамаагүй хэрэг” гэв.
 
Г.Эрдэнэбат: Би хариуцлага хүлээх ёстой бол хүлээе
 
УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат "Эрүү шүүлт тулгасан эсэхийг тогтоолгож байгаад хариу өгье. Мэдэгдэх боломжгүй зүйл бас байдаг л даа. Би хариуцлага хүлээх ёстой бол хүлээе. Эрүүдэн шүүх тийм үүрэг өгсөн гэх хүнээс наад асуултаа асуу. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр байгаа олон тохиолдлыг та нар тооцохгүй юу даа.  Энэ хэрэг олон жил ужгирсан гэдгийг ойлгоорой.  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үйлдсэн хэрэг маш олон баримтаар нотлогдсон” гэв.
 
О.Гэрэл
Оллоо.mn 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.