Д.Баттөмөр: Гэргий, хүүхдүүдийнхээ хайранд нялхамсаад явж байна даа

0

Ч.НАРАНСОЁЛ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин  Д.Баттөмөрийн   "CRAZY POINT”  сэтгүүлд  өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Таны хамгийн CRAZY байсан үе?

-Найз нөхөдтэйгээ чөлөөт цагаараа хамт байхдаа л CRAZY байдаг байх даа. Энэ үгийг ер нь хэрэглэж байгаагүй юм байна. Гоё үг байна. CRAZY.. CRAZY.. Нээрээ киноны нээлт жинхэнэ CRAZY байдаг шүү. Киноны найруулагч продюсер, эвлүүлэгч графикч гээд арын албаны бүх хүмүүсээс гадна кинонд тоглосон гол дүрээс авахуулаад олны хэсэгт орсон бүх хүн  энэ өдөр цугладаг. 2019 он дурсамжаар дүүрэн байлаа. Одоогийн байдлаар "ОТГОН” кино маань болоод байгаа "ТААРСАН ХОЁР” киногоо  нээсэн. Тэр өдөр бас л CRAZY байлаа шүү дээ.

-Хүүхэд насны хамгийн мартагдашгүй дурсамж?

-Би чинь  зургадугаар сарын 2-нд төрсөн  юм шүү дээ. Тэгээд ээжийгээ "Та намайг хүүхдийн баяраар төрүүлчихгүй  яасан юм бэ” гэж их туньдаг байлаа. Гэхдээ томрох тусам "Энэ чинь харин сайхан өдөр юм байна” гэж бодогдох болсон. Бодоод үз л дээ. Хүүхэд байхдаа "Хүүхдийн баяр”-ыг хоёр ч  хийчихнэ…Том болсон хойноо "Өнөөдөр "НЭГЭН” гэж зовохгүй найзуудтайгаа янзын наргиад тэмдэглэчихнэ… хэ хэ.  Ийм л ухаалаг ээжтэй юм байгаа юм  би чинь…/инээв/

-Хамгийн дуртай баяр?

-Мэдээж шинэ жил шүү дээ. Олон баярт уригдахын дээр, олон баярыг хөтөлнө, тоглолтоо үзүүлж бусдыг баяррлуулна. Ер нь манайх шиг Шинэ жилийг ийм нүсэр, нижгэр тэмдэглэдэг улс орон ховорхон байхаа. Өнгөрсөн оны хувьд  шинэ жилийн баяр  бүр 11 сард эхэлчихсэн шүү. Үйлчилгээний байгууллагууд эрт шинэ жилээ хийчихдэг. Аргагүй дээ, бидний нэгэн адилаар бас л бусдыг баярлуулдаг хүмүүс юм чинь…

-Хүмүүнлэгийн ажилд хэр оролцдог вэ?

-Ер нь хүмүүнлэгийн ажилд сайн оролцдог… Ялангуяа нийгмийн шторкнуудад сүүлийн үед их орж байна. Тухайлбал   "Яараад яахав дээ”, "Дураараа биш дүрмээрээ…”, " Сэтгэлийн хогийг цэвэрлэх хэцүү” ,  Хот тохижилтын реклам гэдэг юм уу…Урлаг бол нийгмийн толь гэдэг. Олон залуус биднийг харж үлгэр дууриал авдаг. Тиймээс алдах эрх бидэнд байдаггүй. Бид   хүмүүнлэгийн үйлсийг манлайлж оролцоход ядаж л сошиал ертөнцөд биднийг дагадаг дагагчид биднийг дэмжээд хамт уг арга хэмжээ аяныг хөгжүүлээд ирдэг. Тийм болохоор магнайд нь оролцохоос өөр аргагүй байдаг.

-Шинэ жилийг хэр өргөн тэмдэглэв ээ?

-Өргөнөөс өргөн тэмдэглэнэ шүү дээ…Хамт олон байна, хошин урлагийнхан гэж бас том айл байна. Хамт баярлацгаана.  Мэдээж өөрийн халуун ам бүлээрээ тэмдэглэнэ. Охид цасан охин болно. Уг нь овоо "ӨВЛИЙН ӨВГӨН” болоод мэдэгдэхгүйгээр охидуудаа бэлэг өгөөд л баярлуулчихдаг байлаа. Одоо том болчихоод "Өө… аав л бээшт” гэдэг болчихсон хэ хэ. Тэгээд больсон доо. Гэрт найзууд зочлон ирнэ. Охидынхоо дунд  хажууд ганц ХАНХҮҮ нь болоод л бөөн хүндлэл дотор шинэ жилээ  өнгөрүүлдэг дээ…Өнгөрсөн шинэ жилийн баяр ч ийм л наргиан цэнгээн, хөгжил хөөртэйгээр өнгөрлөө.

-Талархаж явдаг хүн?

-За бас байнаа байна. Бүүр олон байна.  "Тарвалин” хийдийн хамба Т.Ариунболд, бага ангийн багш Даваа, ахлах ангийн багш Баянтунгалаг,  Монголын театр, киноны зохиолч, найруулагч,Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Ганхуяг, Монгол Улсын гавьяат жүжигчин,  үгээр урлахуйн ухааны  их мастер Л.Чаминчулуун гээд олон хүмүүст талархаж явдаг даа.

-Дуртай цай?

-Борцтой цай, нутгийн цай, ээжийн цай гээд зөндөө.

-Хэн нэгэнд чин сэтгэлийн үгээ илэрхийлбэл?

-Ээжийн гар дээр бөөцийлөгдөж байгаад эхнэрийн хайраар халамжлуулж, эцэст нь үр хүүхдүүдийн хайран дээр нялхамсаж явах нь хорвоогийн жам. Би энэ аз жаргалтай амьдралыг надад бэлэглэж, өргөө гэрээ хайраар бялхуулж явдаг ханьдаа охиддоо маш их хайртай шүү гэдгээ энэхүү сэтгүүлээр дамжуулан хэлмээр байна. Хайртай хайртай…зөндөө их хайртай шүү та нартаа! Шинэ онтой зэрэгцээд  "ТААРСАН ХОЁР” киногоо нээлээ. Кино групп маань бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзана гэсэн үг. Гоё шүү дээ. Шинэ оны анхны өдөр үзэгчидтэйгээ ч гэсэн уулзана гэдэг чинь бас л сайхан мэдрэмж.

 

Эх сурвалж: www.polit.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex