Д.Баттөмөр: Би шүүмжлэлээс айхгүй

0

Мөрөөдлийн театрын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа "Өнөр бүл өнөө цагт” киноны Гармаагийн дүрд тоглосон билээ. Ард түмний сэтгэлд хоногшсон энэхүү киноны хоёрдугаар анги энэ сарын 15-нд кино театруудаар нээлтээ хийнэ. Уг киноны гол дүр болох жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.  

-Өнөө цагийн Гармаагийн дүрд тоглоход ямар санагдав?

-"Өнөр бүл” киноны Гармаагийн дүрд 36 жилийн дараа тоглох боломжийг олгосон киноны хамт олондоо баярлалаа. Анх энэ киноны зохиолчоор Д.Дожоодорж, найруулагч Д.Жигжид нарын ахмад уран бүтээлчид ажиллаж, 1980 онд ард түмэндээ хүргэсэн байдаг. Миний хувьд Ч.Алтан-Өлзий ахын тоглосон дүр дээр дахин ажиллана гэдэг их хэцүү л дээ.  

-Танд энэ дүрд тоглох саналыг анх хэн тавьсан бэ?

-Уг киноны найруулагч ажилласан С.Баттулга анх надад энэ дүрийн санал тавьсан. Саналыг хүлээж аваад баярлахын зэрэгцээ их айсан. Мэдээж жүжигчин хүнийхээ хувьд ард түмэнд хүрсэн энэ сайхан дүрийг бүтээсэндээ баяртай байна. Гармаагийн дүрийг яг адилхан давтаж, дуурайхгүйг хичээж тоглолоо.

-"Өнөр бүл” киноны зохиолд ямар нэг өөрчлөлт орсон уу?

-Киноны зохиол 1980 онд бичсэн хэвээрээ байгаа. Гэхдээ киноны зарим үгнүүдийг орчин цагт нийцүүлж, өөрчлөхөөс өөр аргагүй болсон. "Өнөр бүл өнөө цагт” киноны зохиолч, продюссераар Т.Номуунзул ажилласан юм. Өнөөдөр 2016 оны цаг үед хүний мөс чанар, нийгэм ихээр өөрчлөгдсөн шүү дээ. Энэ киног хийхээсээ өмнө "Hulegu pictures” студийн хамт олон судалгаа хийсэн гэсэн. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ихэнх нь "Өнөр бүл” киног үзээгүй гэжээ. Тиймээс энэхүү гайхалтай киног хойч үедээ хүргэх үүднээс  дахин хийсэн юм. Энэ киноны зураг авалт гурван сарын хугацаанд үргэлжилж дууслаа. "Өнөр бүл өнөө цагт” кино маань удахгүй нээлтээ хийнэ. Үзэгчид маань өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, шүүмжлэнэ биз. Би шүүмжлэлээс айхгүй байна.

-Энэ кинонд гурван ихэр хүүхдийг тоглуулсан уу?

-Манай кинонд нэг айлын гурван ихэр хүүхдүүд тоглоогүй. Өөр айлын хүүхдүүд байсан. Хуучны зохиол дээрээ ихэр хүүхдийн ээжтэй андуурч зураг авхуулснаар киноны адал явдал эхэлдэг шүү дээ. "Өнөр бүл өнөө цагт” кино ч бас тэгж эхэлнэ. Тэр хэсгийн зургийг 120 мянгат хороололд байдаг шүдний эмнэлэгт авсан юм.

-Гармаагийн дүрийг бүтээхэд жүжигчин Ч.Алтан-Өлзий гуайгаас зөвлөгөө авсан уу?

-Хүүхэд байхаасаа энэ киног үзэж өссөн л дөө. Гэхдээ энэ дүрийг авснаас хойш "Өнөр бүл” киног нэг ч  үзээгүй. Учир нь өмнөх Гармаагийн дүрээ дууриах, нэг дүрд баригдахгүйг хичээлээ. Сая уг киноны ахмад уран бүтээлчидтэйгээ нэвтрүүлэгт хамт оролцож, зөвлөгөө авч, ярилцсан.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ хуваалцахгүй юу. Танд өөр дэлгэцийн бүтээлд тоглох санал ирсэн үү?

-Мөрөөдлийн театрын хамт олон Соёлын төв өргөөнд  өдөр бүр "Хайрыг гэрчил” хэмээх уянгын драмын жүжиг тоглож байна. Мөн Аглуу буюу Л.Баттулга ах бид хоёр "Содура” киноны найруулагч Б.Жаргалсайханы найруулсан "Барьцаа 007” нэртэй инээдмийн кинонд гол дүрд тоглосон.

А.ЦЭЭСҮРЭН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex