Э.Батшугар: Эдийн засгийн эрсдэлийг давахын тулд төсвийг тодотгох хэрэгтэй
Давагдашгүй хүчин зүйл зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийг хамарсан. Үүссэн нөхцөл байдлыг харж болох хамгийн ойрын жишээ нь БНХАУ-ын статистикийн тоон үзүүлэлтүүд юм. Үүнээс үзэхэд урд хөршид эдийн засаг нь их хумигдаж, худалдан авалт нь багассаны дээр ажилгүйдэл хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Засгийн газар, Төвбанк хоёр хамтарч хэрэгжүүлэх бололцоотой бодит бодлогын арга хэмжээ бас байгаа. Энэ нь иргэдийн ипотекийн зээл, бизнесийн болон хувь зээлийн эргэн төлөлтөд чөлөө олгох боломжууд юм. Банкуудаас зээлийн хүү болон эргэн төлөлтөө шууд зогсоо гэж хатуу шаардаж болохгүй.
Сэтгэгдэл байхгүй байна.