Бодлогын хүү: Эдийн засгийг алж аварна гэж байх уу?

0

Бодлогын хүү: Эдийн засгийг алж аварна гэж байх уу?

 

Х.БАТСУУРЬ

 


Өнгөрсөн өдрүүдэд Монголбанк бодлогын хүүгээ огцом өсгөж 4.5 хувиар нэмсэн нь Монгол­банк­ны түүхэнд байгаа­гүй 15 хувьд хүр­сэн байна. Мэдээж энэ нь Монголын банк сан­хүү­гийн ертөнцөд ихээ­хэн ноцтой хүндрэл, хям­рал бий болсонтой хол­боо­той. Ам.долларын ханш­ны өсөлтийн эсрэг авч буй гэх энэ арга хэмжээ нь үнэхээр ханшийг бууруулах уу, эсвэл өөр зорилготой байв уу. Эдийн засагт ямаршуухан үр дагаврыг авчрах вэ?


Монголбанкнаас хэрэг­жүүлж буй энэ арга хэмжээ нь хоёр талтай байхаар харагдаж байна.Ам.долларын ханш огцом өсч 2300 дөхөж ирсэн нь импортын эдийн засагтай манай улсын бизнесийн хэвийн үйл ажиллагаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж улмаар эдийн засгийг дампуурал руу түлхэж байсан нэг нөхцөл болоод байсан. Тэгвэл бодлогын хүүг огцом өсгөх замаар төгрөгийн нийлүүлэлтийг багасгаж ам.долларын ханшийг буу­руулах зорилгыг тээжээ. Арилжааны банкууд байгаа нөө­цөөрөө 1-4 долоо хо­ногийн хугацаатай 15 хувийн хүү төлөх Монгол­банкны үнэт цааснуудыг худалдаж авна. Тиймээс банкууд бизнесийн зээл гаргах нь зогсож /татарч/ зах зээл дээр эргэлдэж буй төгрөг Монголбанкинд төвлөрнө. Мөн бодлогын хүүгээ дагаад бусад бүх төрлийн зээлийн хүү өснө. Энэ нь зах зээл дэх ам.долларын эрэлтийг багасгаж ханшийг бууруулах нөлөөг үзүүлэх учиртай.


Нөгөө талаас хямралын байдалтай байгаа арилжааны бан­куудыг аврах ажил­лагаа байсан гэж үзэж болохоор байна. Арил­жааны банкууд дахь найд­­варгүй болоод хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн 20 гаруй хувийг эзэлж байгаа нь тэнд нөхцөл байдал ямаршуухан байгааг илтгээд өгч буй юм. Бодлогын хүүг өсгөх замаар арилжааны банкуудаас 15 хувийн хүүтэй зээл авч байгаа нь банкуудыг дампуурлын эрсдлээс сэргийлж буй арга хэмжээ мөн.


Гэвч харамсалтай нь бодлогын хүүг огцом өсгөсөн нь эдийн засгийг хумьж бизнесүүд, аж ахуйн нэгжүүдийг дампууралд хүргэх сөрөг нөлөөтэй. Манай улсын эдийн засаг улирлын мөчлөгөө дагаж идэвхждэг. Зун намрын урин цагт бизнесүүд их хэмжээний зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Зургадугаар сарын байдлаар гэхэд нийт зээл өмнөх улирлаас 186 тэрбумаар, өмнөх оны мөн үеэс 0.6 хувь буюу 68 тэрбумаар өсөлттэй гарч хэдий 20-30 хувийн өндөр хүүтэй ч зээл хүсэгчдийн тоо өссөөр байсан. Гэтэл санхүүгийн хомсдол нүүрлэсэн, мөнгө их хэрэг болдог энэ үед нь зээлийг хумих, зах зээл дахь мөнгөний нийлүүлэлтийг багасгах бодлого явуулж байгаа нь эдийн засгаа уначихсан байхад нь өшиглөж байгаатай ялгаагүй мэт. Алчихаад дараа нь аварна гэдэг шиг л юм болох вий дээ.


Арилжааны банк­нуудын хувьд чанаргүй зээлийн эзлэх хувь 2-4 хувиас хэтрэхгүй байх нь хэвийн, үйл ажиллагаанд доголдол учруулах нөхцөл үүсээгүй гэж үздэг. Гэтэл манайд чанаргүй зээл нь нийт зээлийн 10 орчим хувийг эзэлж байгаа нь нөхцөл байдал маш муу байгаа, банкууд дампуурлын ирмэг дээр байгааг илтгэж буй хэрэг. Тэгвэл Монголбанк 15 хувийн хүүтэй богино хугацааны зээлийг арилжааны банкнуудаас авч байгаа нь нэг талаас маш хүнд нөхцөлд байгаа арилжааны банк­нуудыг аварч буй хэрэг гэж ойлгож болно. Ер нь манай арилжааны бан­куудын хувьд Монголын зах зээл дээр маш өндөр, 20-35 хувийн хүүтэй зээл гаргаж монопол эрхтэйгээр ажилладаг, бан­куудын нийт зээл гаргах нөөцийн 40 орчим хувь нь Монголбанк, засгийн газрын үнэт цаасыг авхад зарцуулагддаг гэдгээс үзвэл арилжааны бан­куудын хувьд улсынхаа эдийн засгийг дэмжих, бизнесийн санхүүгийн эх үүсвэр болох үндсэн үүрэг нь орхигдсон харагддаг. Нэг үгээр хэлбэл банкууд нь бизнесээ мөлжиж, засгийн газар, төв банкаараа тэжээгддэг ийм л тогтолцоонд ажилладаг.


Бодлогын хүүг 15 хувь болгосноос бий болох үр дагаврууд:


Тодорхой хугацаанд ам.долларын ханшийг тогтоон барих нөлөө үзүүлэх учиртай. Гэвч энэ нь ам.долларын ханшийг барих зөв, найдвартай арга биш.


Арилжааны банкуудад санхүүгийн томоохон зузаатгал болж тэднийг аварна. Харамсалтай нь банкуудыг аврах зар­дал эцсийн дүндээ ард түмний нуруун дээр буудаг.


Зах зээл дэх мөнгөний ний­лүүлэлтийг хумьж до­тоодын компаниуд, биз­не­сүүдийг дампууралд хүргэнэ. Эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлж ард түмний амьдралыг эрс доройтуулах нөхцөлд хүргэнэ.


Бодлогын хүүг огцом өс­гөсөн асуудал нь ам.долларын ханш, эдийн засаг гэхээсээ илүүтэй бан­куудад л ихээхэн санаа тавьсан арга хэмжээ харагдаж байна. Хамгийн харамсалтай нь энэ бодлого нь хямарсан эдийн засгаа хялайлгаад дуусгах нөлөө үзүүлэхээр байна.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex