Х.Батсуурь: Нийслийн татвар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дарамт болно

636

Эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-Дотоодын эдийн засгийн тухай сайн гэхээсээ илүү саар мэдээлэл нь давамгай болжээ. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Яг өнөөгийн байдлыг авч үзвэл зарим нэг хүний яриад байгаа шиг улс, орон дампуурлын ирмэг дээр хараахан ирээгүй байна. Учир нь улсын төсвийн эхний долоон сарын гүйцэтгэлийг үзвэл орлого 85 хувьтай яваа. Үүний дотор татварын орлого 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр үзүүлэлтийг харахад Засгийн газар урсгал зардлаа төлөөд, цалин тэтгэврээ тавиад явж дөнгөнө. Харин бэрхшээл хаанаас гарах вэ гэхээр хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байгаа. Ингээд ирэхээр маш энгийнээр хэлэхэд цэцэрлэг, сургууль барих зэрэг улсын төсвийн хөрөнгөөр зайлшгүй бий болгох бүтээн байгуулалтын ажил урагшлах төлөвгүй харагдаж байгаа. Энэ бол зөвхөн өнөөгийн байдал шүү дээ. Гэтэл ерөнхийд нь авч үзэхээр сөрөг мэдээлэл гаргаад байгаа хүмүүстэй санал нэгдэхээс аргагүй байдалд хүрч байна. Учир нь цаашид дотоодын эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа. Үүнтэй ч олон хүн санал нэгдсэн нь бий. Гэвч тэдний олонхи нь гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах, дахиж урт хугацаатай зээл авъя гэх мэтийн зүйл ярьж байна. Гэвч энэ шийдлүүд түр зуурын л арга хэмжээ юм. Мөн манай Засгийн газар холоор бодоход бүтэн жилийг л харсан бодлого авч хэрэгжүүлж байгаа. Энэ нь өнгөрсөн хугацаанд бий болгосон өрийн сүлжээгээр илэрч байна. Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд манай Засгийн газар 325 сая орчим ам.долларын гадаад зээл авсан, ер нь бүхэлд нь аваад үзвэл манай улсын нийт гадаад өр он гарснаас хойш 730 сая ам.доллараар нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Энэ байдлаараа 2017 гэхэд байдал бүр дордоно. Засгийн газрын хувьд улсын төсвийн 30-аас доошгүй хувийг зөвхөн гадаад зээлийн үйлчилгээнд төлөхөөр байгаа. Гэвч нийт зээлийн өрийн үйлчилгээний төлбөрийг авч үзвэл төсвийн 50-иас доошгүй хувьтай тэнцэх хөрөнгө шаардагдаж байгаа тул хэрхэн яаж шийдэх нь тодорхойгүй байгаа юм.

-Тэгвэл Засгийн газар одоогоор улсын төсвийн хэдэн хувийг өрийн үйлчилгээндээ зарцуулж байна вэ?

-Манай улсын нийт гадаад өрийн хэмжээ 21.7 тэрбум орчим ам.долларт хүрсэн. Уг нь оны эхэнд 21 тэрбум хүрэхтэй, үгүйтэй байсан юм. Засгийн газар одоогоор улсын төсвийн 10- 11 хувийг нийт өрийн үйлчилгээнд зарцуулж байгаа. Зөвхөн гадаад өрийн үйлчилгээнд төсвийн орлогын гурван хувийг зарцуулж байна. Өнөөгийн эдийн засгийн өсөлт, хөгжлийг харахад 2017 оноос гадаад өрийн үйлчилгээнд төсвийн 30 хувиас доошгүйг зарцуулах тухай дээр хэлсэн. Тодруулбал, Хөгжлийн банкны 600 сая ам.долларын өрийг төлнө. 2018 оны нэгдүгээр улиралд "Чингис бонд”-ын 500 сая ам.долларыг төлж эхэлнэ. Зөвхөн тодорхой байгаа энэ шалтгааныг харахад л эдийн засагт дарамт учруулах нь гарцаагүй. Үнэндээ энэ их өрийг дотоодын нөөц бололцоогоор төлөх боломж алга. Энэ байдалд хүргэхгүйн тулд мэдээж манай улсын эрх баригчид арга хэмжээ авах байх. Миний харж буйгаар эрх баригчид өрийн дарамтаас гарахын тулд хоёр арга хэрэглэхээр шийдсэн шиг байгаа юм. Нэгд, өрийн төлбөрөө хойшлуулж, нэмж зээл аваад төлөх ёстой өрөө дарах, харин нөгөөх нь газар нутаг, ашигт малтмалын ордоо урт хугацаанд түрээслэх нэрийн дор өгөх, үгүй бол зарах байх. Мэдээж энэ хоёрын аль нь ч сайн шийдэл биш.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эерэг нөлөө үзүүлнэ биз дээ?

-Товчхон хариулахад үгүй гэж хэлнэ.

-Яагаад?

-Хамгийн гол нь Эдийн засгийн өршөөлийн хуульд байсан бүх зүйлийг энэ хуульд багтаасан. Энэ хуулиар их хэмжээний авлига аваад түүнийгээ өөрийн нэр дээр шилжүүлбэл ил болгосон компанид нь ногдсон, шинээр ногдох татвар нь хүчингүй болно. Агуулга нь ердөө л энэ. Олон улсын жишгийг харсан ч тэр торгууль, шимтгэл, эрүүгийн хариуцлагаас өршөөж болно. Харин Эдийн засаг болон Татварын өршөөлийн хуульд ногдуулсан татвараас хэзээ ч чөлөөлдөггүй. Тэгээд ч Эдийн засаг болон Татварын хуулийн гол зорилго нь татварын орлогыг нэмэгдүүлэх явдал шүү дээ. Гэтэл манай энэ хууль татварын орлогыг бууруулахын эсрэг хууль болсон. Манай улс 2008 онд Татварын өршөөлийн хууль хэрэгжүүлсэн. Энэ үеэр зарим хүн дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө ил болсон гэдэг. Энэ нь мэдээж бодит байдалтай нийцэхгүй. Тэгээд ч одоог хүртэл Татварын өршөөлийн хууль хэрэгжсэнээр ямар үр дүн гарсан тухай албан ёсны судалгаа, тоо баримт байдаггүй юм билээ.

- Эдийн засагт саар мэдээлэл байгаа хэдий ч манай экспортын орлого нэмэгдэж, гадаад худалдаа ашигтай гарсан албан ёсны тооцоолол байгаа шүү дээ?

-Улсын төсвийн эхний долоон сарын гүйцэтгэлийг үзвэл орлого 85, татварын орлого 92 хувьтай байна. Энэ бол харьцангуй гайгүй үзүүлэлт. Гэхдээ төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй. Төсвийн орлого тасрахад импортын барааны татвар буурсан явдал нөлөөлсөн. Үүнийг дангаар аваад үзвэл дөнгөж 62 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тухайлбал суудлын автомашины онцгой албан татвар 52 хувь, экспортын орлого 42 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ нь эдийн засаг хумигдсаныг илтгэнэ. Мөн ард түмний амьжиргаа доошилсон гэдгийг баталж байна. Бид гадаад худалдаанд эерэг нөлөө гарсан тухай ярьж байна. Гэтэл бодит байдал дээр худалдааны эргэлт өнгөрсөн жилийнхээс 18 хувиар буурсан. Тодруулбал, экспорт тав, импорт 30 хувиар буурсан. Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оноос эрс буурах нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл импорт буурсан нь гадаад худалдааг ашигтай гарахад нөлөөлсөн хэрэг.

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байгааг зарим эдийн засагч ирэх оны УИХ-ын сонгуультай холбон тайлбарладаг. Үнэхээр сонгууль хөрөнгө оруулагчдад нөлөөлөөд байна уу?

-Ийм яриаг би сонсоод гайхдаг. Гол хүчин зүйл нь ойлгомжтой байгаа шүү дээ. Манай хууль тогтоомжийг харахад гадаадын хөрөнгө оруулагчдад тал зассан агуулгатай шүү дээ. Тийм байхад хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа нь дэлхийн зах зээл дээрх мөчлөгийн үетэй л холбоотой. Тухайлбал, уул уурхайн гаралтай таваарын үнэ буурсан. Манай экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ л гэхэд өнгөрсөн жилийн энэ үеэс 28, нүүрс 20 хувь буурсан. Ойрын хугацаанд сэргэх төлөв ажиглагдахгүй байна. Үүнээс гадна эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг гадаадын хөрөнгө оруулалтаар шийдэх тухай ярьдаг олон хүн бий. Гэтэл бид гадаадын зүйл бол гадаадынх гэдгийг хамгийн эхэнд ойлгоогүй нь буруу. Мөн гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр цааш алхахад бэрх мэтээр сэтгэх болсон, ийм байдалд хүрсэн нь буруу. Ийм л сэтгэхүйг хамгийн түрүүнд өөрчлөх шаардлагатай байгаа юм. Энэ бол тогтолцооны тухай ойлголт. Уг нь ийм байдлаас аль болох хамааралгүй байдалд аваачих ёстой. Өөрөөр хэлбэл дотоод нөөц бололцоогоо ашиглаж, дотоодын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого явуулах цаг нь болсон. Ийм нөхцөл бүрдсэн цагт гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирвэл улам л хурдтай давхина биз дээ. Бид өнгөрсөн хугацаанд энэ талаар чамлахааргүй ярьсан. Гэтэл одоог хүртэл гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай хэвээр л байна.

-Нийслэл хотын албан татварын тухай хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Та энэ хуулийн нөлөөг хэрхэн харж байна вэ?

-Би энэ татварыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Нийслэлийн татвараас 40 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх юм билээ. Үүнийг ухаалгаар зарцуулах юм бол Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулах учиртай л даа. Гэвч нийслэлийн иргэдийн 60 хувь нь ядуу, эдийн засаг нь сайнгүй байгаа энэ үед хуулиа хэрэгжүүлж эхлэх цаг үеэ олоогүй юм уу даа гэж харж байгаа. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгч, ядууралтай байгаа иргэдэд дарамт үзүүлэх байх.

-Ярилцсанд баярлалаа

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

636 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex