Х.Ганхуяг: Угсаа залгамжлагчдаа боломж олгож, бусдад нь 400 саяын дэнчингээр босго тавьж, сонгогдох, дэвших эрхийг нь хязгаарлаж байна
Гэхдээ хэвлэлээр зарим нэг нь "Би 100 сая төгрөгөө өгсөн” гэсэн байхад АН-ын зарим дарга "Авч байгаа нь үнэн” гээд яриад байсан л даа. Энэ мэтээс "Үнэн юм байна даа” гэж бодож байтал энэ захидал ирж, Ардчилсан намын удирдлагууд дэнчингийн мөнгө цуглуулж байгааг батлаад өгсөн. Харин энэ талаар хэвлэлийн хурал хийж, жагсаалтыг ил болгоход хамгийн их түлхэц болсон зүйл бол Д.Мөнх-Эрдэнийн "Би 100 сая төгрөгөө намдаа төлсөн.
Одоо боломж гарвал С.Эрдэнийн дэвшиж байгаа тойрогт яагаад нэр дэвшиж, түүнтэй өрсөлдөх гээд байгаа вэ гэхээр С.Эрдэнэ МАНАН бүлгэмийн сүүлийн тулах цэг, үлдэгдэл нь. Тийм учраас өмнө нь иргэдэд амлаж байснаараа МАНАН-г бүр мөсөн үгүй хийхийн төлөө боломж олдвол С.Эрдэнэтэй өрсөлдөнө.
Сэтгэгдэл байхгүй байна.