Жирийн гишүүдээ баян, ядуугаар нь АЛАГЧИЛДАГ НАМ муухай !!!

0

Жирийн гишүүдээ баян, ядуугаар нь АЛАГЧИЛДАГ НАМ муухай !!!

Ардчилсан намын сонгууль болоход сарын хугацаа үлдлээ. Өнөөдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна. Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар өрсөлдөхөөр болж, бүртгүүллээ. Өөрөөр хэлбэл мөнгө төгрөгийн асуудлаа шийдсэн гэсэн үг юм.

Учир нь АН-ын даргын сунгаанд оролцохын тулд нэр дэвших хүсэлтэй хүн бүр дэнчингийн мөнгө болох 250 сая төгрөг урдчилсан тушаах шаардлагатай болсон. Уг нь тэд өнгөрсөн жилүүдэд явж ирсэн буруу бүхнээ ухаарсан мэтээр аашилж бүх зүйлийг шинэчилж, цоо шинэ АН-ыг төрүүлэхээр завдсан. Гэвч яалтчгүй хүмүүс нь солигдохгүй цагт нүүрэнд зүүсэн маскаа мянган удаа солиод ч нэмэргүй гэдгийг үлгэр жишээ байдлаар харуулж орхив. Энэ бүх шоу нь эцсийн дүндээ хоорондоо талцаад, намын даргаа томилж чадахгүй фракцууд нь хэл амаа олохгүй учраас л арга ядахдаа ийм зүйл зохиосон байв. Юун нөгөө шинэчлэл, юун хуучин АН гэдэг боллоо.

Харин мөнгөө төлж чадаагүй М.Чимэддорж намын даргын өрсөлдөөнөөс хасагдлаа. Саяханыг хүртэл АН-ын даргын сунгаанд намын гишүүн л бол хүссэн хүн нь оролцох эрхтэй гэж байсан. Гэтэл үнэндээ дэндүү өндөр "бооцоо" тавьсан дээрх өрсөлдөөнд М.Чимэддорж мэтийн мөнгөгүй ч намаа шинэчлэх чинхүү хүсэлтэй залуус оролцох ямарч боломжгүй юм. Хэвлэл болон олон нийтийн зүгээс хэтэрхий их мөнгөний сонгууль явуулах нь гэсэн шүүмжлийн хариуд АН-ынхан дэнчингийн мөнгөө 200 сая болгож багасгав. Гэсэн ч мөнгөгүй залуус оролцож чадахгүй. Тэдний боломжийг хааж, харин төрөөс хөлжсөн нөгөө л хэдэн эрхмүүд эрх мэдлийн төлөө дахин хуйвалдах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. З.Энхболд нь хүртэл надаас бусад бүх гишүүд оролцох эрхтэй гэж баахан шоудсан шүү дээ. Энэ сайхан үгний цаана харин 200 сая төгрөг төлөөд өрсөлдөх хүн хэд байна харнаа гэсэн занаас л байж дээ хөөрхий.

Энэ бүгдийг дүгнэж хоёр зүйлийг дурдах нь зүйтэй. Эхнийх нь тэдний ярьсан шинэчлэл гээч гоё уриа лоозон түүх болон үлдлээ. Хонхны дуугаа дуулан эхлүүлсэн их хурлынх нь гол сэдэв болсон нэр дэвшигчид нээлттэй өрсөлдөнө, хэн бүхэн өрсөлдөнө гэдэг худал боллоо. Өөрөөр хэлбэл олны анхаарлыг дахин татсан хонхны дуу нь ёстой л шинэ жилийн өмнөх "Jingle bells" л байж дээ гэх сэтгэгдлийг төрүүлж орхив.

Хоёрдугаарт АН-ынхан гоё ярьж, ард түмнийг хошигруулахаа одоо болох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд болохоо байсан намаа шинэчилж, цус сэлбээд цоо шинэ АН-ыг бий болгоно гэж намаржин шоудсан ажил нь бантан болж дуусав. Мөн ард түмнээ алагчилдаггүй хэмээн цуурдаг тэд жирийн гишүүдээ мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаад алагчилав. Ингэхдээ бүр баян ядуугаар нь шүү. Ардчилал, сонгох сонгогдох эрх гэж хамгийн чангаар ярьдаг тэд мөн л гишүүдээ дээрх эрхээр нь ялгаварлав. Үнэндээ тэдний тавьсан их мөнгөний болзолыг төрийн толгойд сүүлийн дөрвөн жил гарч их хэмжээний мөнгө "цохиогүй" хэн ч биелүүлж чадахгүй шүү дээ. Үүнийг зөвхөн бондын хулгайчид л хийж чадна. Улс орныг өр зээлэнд бариулж, өөрсдөө хамаг "өрөм тос"-ыг нь шүүж идсэн нөхдүүд л хийж чадна. Нэр дэвших эрхээ авсан хэмээн данхалзаж байгаа энэ хүмүүс дунд яг үнэндээ нэг өдөр, нэг секунд ч бизнес хийж үзээгүй хүмүүс нэлээн байгаа шүү. Сонголт нь л мэргэн байх болтугай.

Б.Анир

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex