О.Билгүүн: Золбоо Билгүүн хоёр яг ижил романтик

0

"Бүтэн амьдрал” киноны "Золбоо” хэмээх эелдэг, романтик залуугийн дүрээр үзэгчдийн хайрыг татах болсон загвар өмсөгч Отгонбаатарын Билгүүнтэй ярилцлаа. Үргэлж камерын дурангийн өмнө гялалзаж, сэтгүүлийн нүүрнээ заларч явдаг, тэрбээр дуулж, жүжиглэх авьяастай. Түүний бага насны дурсамж, хувийн бизнес, зорилго тэмүүллийн тухай ярилцлаа. 

-Хоёулаа таны хүүхэд наснаас яриагаа эхлүүлье?
-Би айлын ганц хүүхэд. Үйлдвэр комбинат буюу 19 дүгээр хороололд төрж,  нэг настайдаа төмөр замд ирсэн. Төмөр замын есөн давхар байшинд амьдардаг байлаа. Хоёр настай байхад аав, ээж маань гадагшаа явсан учраас өвөө, эмээ дээрээ өссөн. Хүүхэд насны минь дурсамж өвөө, эмээ, төмөр замтай салшгүй холбоотой. Би 13 настайгаасаа хичээлийнхээ хажуугаар ажил хийж эхэлсэн. Манаач, цэвэрлэгч, зөөгч, бармен, барилгын туслах ажилтан гээд хийгээгүй ажил ховор. 

-Насанд хүрээгүй байхаасаа ажил хийж эхэлжээ дээ?
-Хөдөлмөрлөх дуртай хүүхэд байсан. Зорилго маань том байсан болохоор багаасаа сууриа сайн тавих ёстой гэж бодсон. Хүн өөрөөсөө илүү хүнтэй нийлж байж хөгждөг. Дандаа өөрөөсөө ах хүмүүстэй нийлдэг, тэд нараасаа суралцдаг байсан. Цалин, мөнгөө айхтар хураахгүй ч, ажил хийж олсон мөнгөөрөө өөрийнхөө хэрэгцээг зохицуулчихдаг хүүхэд байлаа. Тэр хэрээрээ мөнгөний үнэ цэн, ажил хөдөлмөрийн амтыг  мэддэг болсон.

-Мэдээж урлагийн авьяастай хүүхэд байсан байх?
-Ясли, цэцэрлэгийнхээ гоцлол дуучин байсан үеэ тод санадаг. Бүжиг, гимнастик гээд явахгүй дугуйлан байхгүй. Арван жилдээ ч бас сургуулийнхаа гоцлол дуучин байлаа. "Ирээдүйн одод” дуу, дуулаачийн уралдаан, "Одод болох хүслэн” гээд оролцоогүй тэмцээн ч ховор. "Ирээдүйн одод”-д МУГЖ С.Жавхлангийн "Миний найз” дуугаар түрүүлж, СУИС-д орох урилга авч байсан. Тус уралдааныг Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуай шүүж байсан. Мөн Хүүхдийн ордны найрал дууны ангид,  "Чингис хаан” одонт Б.Дашдондог ахын дууны "Nature sound” студид  сурдаг байсан. Ер нь нийгмийн идэвхтэй хүүхэд байж. Ингэж явсаар өнөөдрийн Билгүүнийг бүтээсэн гэж боддог. 

-Ер нь ямар мэргэжилтэй болоё гэж боддог байв. Загварын ертөнцтэй хэрхэн холбогдов? 
-Дуучин болох мөрөөдөлтэй байсан. Тэгээд том болох тусам өөр мэргэжил хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Дан ганц дуулаад хоолоо олж идэхгүй юм байна. Дуулж олсон орлого миний амьдралд хүрэлцээтэй байх уу, миний мөрөөдлийг биелүүлэх үү гэж бодсон. Тэгээд л бизнес хийе, өөрийн бизнесээ эхлүүлж, хөлөө олох ёстой гээд зүтгэсэн. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Энд сурахынхаа хажуугаар загвар өмсдөг байсан. Анх аравдугаар ангид байхдаа загвар өмсөгч Э.Энхболдтой танилцсанаар, загварын ертөнцтэй холбогдсон. Зорьсон бүхнээ амжуулах гэж энэ үеэс л хичээсэн. 

-Өнөөдрийг хүртэл 40 орчим бизнес эхлүүлж, унаж босож ирсэн бизнесмэн гэж сонссон. Энэ бүхнийг уншигчид тэр бүр мэдэхгүй байх. Хамгийн анхны бизнесийнхээ тухай яриач. Хэцүү үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Анх 16 настайгаасаа паб ажиллуулж бизнесийн гараагаа эхлүүлж байсан. Түүнээс хойш авто угаалгын газар, түргэн хоолны газар, фитнесс клуб, гутлын брэнд, барилгын материалын худалдаа гэх мэтийг эхлүүлж, хийж үзсэн. Янз янзын л бизнесийн салбарт амжилт олох гэж хөдөлмөрлөсөн. Мөн ч олон дампуурсан даа. Хамаг юмаа алдаад, өрөнд баригдах үе ч байлаа. Тэр бүхэнд гэр бүлийнхэн, найз нөхөд минь зоригжуулж  "Чи чадна. Болно, бүтнэ. Бид ард чинь байгаа шүү. Ийм амархан шантарч болохгүй” гэж урамшуулдаг байсан. Нөгөөтэйгүүр, би өөрөө асуудлыг хөнгөн хүлээж авч, дараагийн шийдлийг хайдаг зантай. Энэ зан маань эрсдлийг даван туулахад их нөлөөлдөг.

-Айлын ганц хүү гэхэд их хэрсүү өсжээ гэж бодогдож байна. Өвөө, эмээгийн танд олгосон хүмүүжил байх даа?
-Багаасаа аав, ээжээсээ хол өссөн болохоор эрх, нялзрай биш. Бас өөрөө ч их шазруун зантай. Мөн өвөө, эмээгийн минь хүмүүжлийн нөлөө мэдээж их. Надад нарийн ширийн их зүйл зааж, амьдрах ухаанд сургасан. Орон гэрээ засах, байшин барих, мужааны ажил, цахилгааны монтаж хийх зэрэг амьдралд хэрэгтэй бүхнийг өвөө минь зааж сургасан учраас аливаа ажилд гарын эв дүйтэй. 

-Буурлын сургаал сонсож өснө гэдэг хэн бүхэнд тохиохгүй аз завшаан. Танд юуг хамгийн чухал гэж захисан бэ?
-Би аав, ээжийнхээ эмээ, өвөө дээр өссөн, азтай хүн. Өндөр өвөө, эмээ, жижиг өвөө, эмээ гэж ялгаж дууддаг. Манай хоёр талын удам аль аль нь нуруулаг. Илүүдэл жинтэй хүн байдаггүй. Биеэ их сайхан авч явдаг хүмүүс бий. Гэхдээ ээжийн талын өвөө, эмээ арай өндөр болохоор "өндөр” гэж дуудна. Ээжийн талын өвөө, эмээ намайг "Зөв хүн бай” гэж сургасан. Аавын талын өвөө, эмээ минь намайг амьдралын ухаан, гарын дүйд голчлон сургасан. Харин аав маань "Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин” гэж их хэлдэг. Хүнд муу санаж болохгүй, аливаад тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй гэдэг хүмүүжлээр хүн болсон.

-Мэргэжлийн жүжигчин биш ч цөөнгүй кинонд тогложээ. Жүжиглэх авьяасаа хэрхэн нээж байв?
-Багадаа гэртээ ганцаараа байхдаа толинд харж байгаад өөртэйгөө их ярьж, жүжиглэдэг байсан. Бодол биеллээ олно гэдэг шиг хожим кинонд дүр бүтээх боломж олдсон. Өөрөө сонирхолтой учраас хүмүүстэй уулзана, таарсан боломжийг уриалгахан хүлээж авдаг. Хамгийн анх 25 дугаар суваг телевизийн уран бүтээлчид хийж байсан "Би хайртай” кинонд тоглосон. Дараа нь "Гурван найз эргэж ирсэн нь”,  "Хөөрхөн ээжтэй охин” зэрэг кинонд дүр бүтээсэн. Хамгийн сүүлд "Бүтэн амьдрал” кинонд романтик, тууштай Золбоогийн дүрд  тоглох санал ирсэн. Дүр маань үзэгчдэд хүрч байгаа бололтой санагддаг.

-"Бүтэн амьдрал” олон ангит кинонд тоглох саналыг хэрхэн хүлээн авсан бэ? 
-"Яг түүн шиг” шоунаас хойш "Боловсрол” суваг, телевизтэй хамтарч ажиллаж байгаа учраас татгалзах шалтгаан байгаагүй. Мөн зохиол, дүрийн оноолт нь таалагдсан. Одоохондоо  өөрийгөө хэрхэн тоглосныг үзэж амжаагүй л явна. 

-"Золбоо”-гийн онцлог зан чанар нь юу байв.  Дүрээрээ ямар зан, чанар илэрхийлэхийг хүссэн бэ?
-Золбоо бол хайртай хүнийхээ төлөө санаачилгатай, зоригтой тэмцэж, сэтгэлээ илчилж бас гэрчилж байгаа залуу. Киноны зохиолын хувьд нэлээн ээдрээтэй, нууц амраг, гэр бүл салалт, үл ойлголцол бүхий саарал харилцаанд гэгээ нэмсэн эерэг дүр. Ер нь дэлхий дахинд тулгамдаад байгаа гэр бүл дэх олон асуудлыг уг кино хөндсөн. Гэр бүл, хамтын амьдрал, хайр сэтгэл, хүн хүнийхээ төлөө дуусахын үнэ цэнийг мэдрүүлэх нь "Бүтэн амьдрал” киноны уран бүтээлчдийн зорилго. 

-Билгүүн бодит амьдрал дээр хэр романтик вэ. "Золбоо”, "Билгүүн” хоёр  хэр ялгаатай вэ? 
-Билгүүн, Золбоо хоёр их адилхан. Би их романтик хүн шүү дээ. Дүр, хувь хүн хоёр маань багахан л ялгаатай. Золбоо надаас арай даруухан. Кинондоо хувийнхаа машиныг ашигласан болохоор гадуур явахаар хүмүүс дүрийг минь илүү бодитоор хүлээж аваад байх шиг санагдсан. 

-Билгүүнд ямар эмэгтэй таалагддаг вэ?
-Биеэ зөв, сайхан авч явдаг эмэгтэй таалагддаг. Үйл хөдлөл, гадаад үзэмж, арьс арчилгаа, биеийн галбирыг нь хардаг. Би эмэгтэй хүнийг гоё байгаасай гэж хүсдэг. Зөвхөн сэтгэл сайхан байхад болно гэдэг учир дутагдалтай. Өмнөө зорилготой, ухаалаг эмэгтэй сайхан харагддаг. 

-Өөрийг тань "Бүтэн амьдрал”-ыг үзэх бүтэн шалтгаан гэж тоорхойлсон байна билээ, үзэгчид. Үзэгчдийн энэ мэт сэтгэгдлийг мэдрэх ямар байна вэ?
-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байгаа. Мэдээж би мэргэжлийн жүжигчдийг гүйцэхгүй. Үзэгчид миний дүрийг ингэж сайхнаар хүлээж авна гэж бодоогүй. Үзэгчдээс маш их сэтгэгдэл, урмын үг ирж байгаа.

Золбоо бол хайртай хүнийхээ төлөө санаачилгатай, зоригтой тэмцэж, сэтгэлээ илчилж бас гэрчилж байгаа залуу. Киноны зохиолын хувьд нэлээн ээдрээтэй, нууц амраг, гэр бүл салалт, үл ойлголцол бүхий саарал харилцаанд гэгээ нэмсэн эерэг дүр. Ер нь дэлхий дахинд тулгамдаад байгаа гэр бүл дэх олон асуудлыг уг кино хөндсөн. 

-Цаашид ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ?
-Хэрэв боломж тохиовол зэвүүн, адал явдалт, тулаант кинонд дүр бүтээхийг хүсэж байна. Мэдээж тийм санал ирэхийг үгүйсгэхгүй учраас өөрийгөө бэлдэх, бэлэн байх  хэрэгтэй гэж бодож байна.  

-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач?
-Гэр бүлийн тухай ярина гэвэл, охиноо түрүүлж ярина. Тэр минь долоон настай. Ирэх жил ахиад л нэгдүгээр ангид орох юм шиг байна. Намайг дуурайсан, нуруулаг гүнжтэй. Миний аав бол дэлхийн хамгийн гоё залуу гэдэг. Миний хамгийн үнэнч фэн. Ангийнхаа хүүхдийн аавыг "Та манай ааваас намхан, царай муутай” гэж хэлсэн байгаа юм. Бас манай охины ангийн зарим хүүхдүүд аавыгаа "Та Хүслэнгийн аав шиг гоё тураач” гэдэг гэсэн. Хүүхдүүдийн л зан юм даа. Бүх охидын хувьд аав нь хамгийн гоё, сайхан эр хүн байдаг даа. 

-Их ажлын хажуугаар охиндоо хэр цаг зарцуулж, хүмүүжилд нь анхаардаг вэ? 
-Бид тусдаа байдаг ч аль болох цаг зарцуулахыг хичээдэг. Гэхдээ үнэхээр завгүй үе бас байна. Охин хүүхдийн хувьд аавын хайр халамж, орон зай чухал. Охин маань аавтайгаа адилхан загвар өмсөгч болно гэж ярьдаг. Түүнийг нь ч дэмждэг, охиноо хажуудаа дагуулаад явбал сайхан шүү дээ. Зарим эцэг эхчүүд тухайн мэргэжлийн хүнд, хэцүүг нь биеэрээ туулсан учраас хүүхдээ өөр мэргэжил сонгоосой гэж хүсдэг байх. Миний хувьд хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь илүү аз жаргалтай, амжилттай явах шалтгаан болдог гэж үздэг. Хүүхдийнхээ  хүсэл, сонирхлыг нь дэмждэг, үзэл бодлыг нь хуваалцаж, ярилцах дуртай. 

-Загвар өмсөх, кинонд тоглох, шоунд оролцохын хажуугаар гэр бүлдээ цаг зарцуулна. Бас хувийн бизнестээ анхаарал хандуулна. Ажлаа хэрхэн төлөвлөх нь үр дүнтэй байдаг вэ. Туршлагаасаа хуваалцвал?
-Төлөвлөгөө маш чухал. Би утасныхаа хуанли дээр ажил, уулзалтаа өдөр, цагаар нь тэмдэглэдэг. Хэдий чинээ нарийвчлалтай төлөвлөнө төдий чинээ сул цаг их гардаг. 

-Өөрийг тань аялах дуртай гэж сонссон. Аялал яагаад тийм онцгой санагддаг вэ?
-Чөлөөт цаг гарвал аялахыг хүсдэг. Богд уул руу гараад майхан бариад, гал түлж, хоол хийгээд суучихдаг. Хүн хаана амьдарч байгаагаа таньж мэддэг, байгаль дэлхийд илүү ойр амьдрах хэрэгтэй гэж боддог. Аялж, хорвоо дэлхийн хажууд өөрийгөө ямар өчүүхэн гэдгээ мэдэрснээр илүү даруулгатай болдог шиг санагддаг. Би эх орныхоо ихэнх аймгаар аяласан.  Удахгүй Монгол орноо бүтэн тойрно гэсэн зорилго тавьсан. 

-Одоо  ямар ажил эрхэлж байна вэ. Шинэ ажил эхлүүлсэн гэж сонссон?
-Энтертайнмэнт чиглэлээр түлхүү ажиллаж байна. Дуучин, загвар өмсөгч, гоо сайхны артист  чиглэлээр чадварлаг залуустай хамтрах, тэднийг Ази төдийгүй дэлхийн зах зээлд гаргах зорилготой. Хөгжмийн найруулагч, дуучин Накитай хамтран өсвөр үеийнхэнд энтертайнмэнт боловсрол олгох, артист бэлтгэх "IGX” төсөл дээр ажиллаж байгаа. 

-Энэ ажлыг эхлүүлэхийн тулд нийгмийн захиалгыг судалсан байх. Орон зай нь байна уу?
-Мэдээж саад бий. Гэхдээ залуусын давалгаагүй нийгэм гэж хаана ч байдаггүй. Бид мэдлэг, боловсролтой  байж амьдралдаа зөв сонголт хийнэ. Би залуусын хүчинд итгэдэг.  

-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Шударга, хөдөлмөрч байхыг хичээдэг. 

-Хүн аливаа зүйлд амжилт гаргахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй юм бол. Бизнесийн гараагаа эхлүүлж буй залууст хандаж зөвлөгөө өгөөч?
-Мөрөөдөлтэй, хөдөлмөрч, тууштай байх хэрэгтэй. Хамгийн чухал нь харилцаа. Хүнтэй сайхан харилцаж,  бусдыг уучилж, асуудлыг хэт дэвэргэхгүйгээр шийддэг, хүлээж авдаг байх нь чухал. 

-"Гэрэлт гудамж” төслийг санаачлан, хэрэгжүүлж байсан. Ахин их хотын бүтээн байгуулалттай холбоотой төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө бий юү?
-Би өөрийнхөө бодсон хэмжээний амжилтын хаана ч хүрээгүй байна. Эхлүүлж чадна гэдэг чухал. Би Монгол Улсын иргэн. Тийм болохоор эх орноо хөгжүүлье гэсэн бодол тээж явдаг. "Гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлэх явцдаа нэлээд туршлага хуримтлуулсан. Бохирдолгүй, шороо тоосгүй, эко хот байгуулах мөрөөдөлтэй. 

-Уншигч, хүүхэд залууст хандан уриалга хэлээч гэвэл?
-Олон хүнтэй уулзаж, суралцах хэрэгтэй. Дэлхий хавтгай болж байгаа ч хүнтэй аль болох биеэр уулзаж, гар барин танилц. Юм үз. Аялж, байгалийг таньж мэд гэж хэлье. 
 
 
Эх сурвалж: NPost.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex