Мөнгөний бодлого төсөвтэй уялдсан уу?
УИХ-ын төвшинд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхлээд байна. Монголбанк ирэх оны мөнгөний бодлогыг боловсруулахдаа валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар цэвэр экспортыг дэмжих, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй байлгах. Төсвийн нэгдмэл зохистой бодлого хэрэгжүүлж, улсын төсвийг алдагдалгүй, улсын өрийг нэмэгдүүлэхгүй байхаар батлах нь макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах урьдач нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн инфляцийг 7 хувьд хадгалах, цаашид 5-7 хувийн түвшинд тогтвортой байлгах зорилт тавьжээ.
УИХ-аас Мөнгөний бодлогыг батлахдаа улсын нэгдсэн төсөвтэй уяагүйгээс тавьсан зорилтууд хэрэгжих боломжгүйд хүрдэг гэх нь бий. Энэ асуудлын хүрээнд "Улаан-Цэнхэр” буландаа УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын байр суурийг онцоллоо.
Улаан-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Засгийн газар , Сангийн яам 2015 оны төсвийн тодотгол 2016 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа Монголбанкнаас мэдээлэл авч байж төсвөө хийсэн. Үүн дээр юм яриад хэрэггүй .
2016 оны мөнгөний бодлого 2016 оны нэгдсэн төсөв 2 нь уялдаж байгаа . Бодит үнэн энэ Монгол банк дүгнэлт дээрээ хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ заагаад өгсөн .Жишээлбэл улсын их хурлын 2014 оны 34-р тогтоолоос үндэслэи заалтуудаа хэрэгжүүлээд өгөх юм бол бүх асуудал шийдэгдэнэ гэдгээ хэлээд өгчихсөн байна . Үүн дээр ганц анхаарч байгаа юм нь валиутын их үүсвэр .Тэр бол өмнөх ЗГ өмнөх УИХ дээр гарсан том алдаа . Хуулийн залруулгыг бид хийсэн боловч бид өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадахгүй байгаа .
Хоёрдугаарт нь өөрийн менежмжнттэй холбоотой босгын асуудлыг цэгцлэх ёстой . Энэ бүгдийг хийчих юм бол зөв гольдролдоо ороод явж байгаа хэлбэрээ улам олно . Авууштай нэг юм бол Монголбанк хоёрдогч зах зээлийг дэмжиж байгаагаа ил гаргаж ирж өмнөн хэзээ ийм юм УИХ-д орж ирж байсан юм . Энэ бол дэвшилттэй мөнгөний бодлого . Үүнийг өөнтөглөж харлуулах гэж шүүмжилж байсан дор бол энийг нь аль болох дэмжээд жижиг засвар хийгээд явуулах ёстой. Янз бүрийн юм нэмж хасахаа болих хэрэгтэй .
Цэнхэр-УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2016 оны улсын нэгдсэн төсөв төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2016 оны бодлого хоорондоо уялдаагүй орж ирсэн. Н.Золжаргал ерөнхийлөгч хэллээ " Төсөв алдагдалгүй байр ёстой гэж. Гэтэл 2016 оны төсвийн хуулиар алдагдал 3,6 хүвь . Энэ мөгөний бодлоготой уялдаатай байгаа юм уу . Монголбанкны ерөнхийлагч "Засгийн газар дотоод бондынхоо ачааллыг бууруулъя , 3 их наяд төгрөг болчихлоо . Дотоод арилжааны банкууд хувийн хувийн хэвшилдээ зээлэх мөнгийг Засгийн газар зээлээд байна . Хувийн хэвшилдээ зээд өгөхөө больж больчихоод байна " гэж хэллээ. Энэ тэгээд уялдаж байгаа юм уу . Өргөн барьсан бодлого дээр маш тодорхой зүйлүүд оруудлаад ирсэн байна . Валютын эх үүсвэр яаж олох вэ . Бидэнд хоёр сорилт байна . Нэгдүгээрт валютаа яаж олох вэ дээр уул уурхайн салбарынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ёстой. Хоёрдугаарт уул уурхайн бус экспортод гаргах салбаруудаа зах зээлийн зарчимд нь тулгууралсан бодлогоор да\эмжих ёстой . Жишээ нь , 1 тэр бум ам.долларын мах экспортод гаргана гээд баахан хүлээт үүсгээд байна. Иймэрхүү мессежүүд маш том хүлээлтийг бий болгодог. Санал санаачлага нь зөв . Гэхдээ малчид малаа нядлах уу болих уу гээд цийдэж чадахгүй сууж байна. Экспортыг дэмжиж энэ мэт хөтөлбөрүүд хэрэгжих юм уу, эдгээр нь мөнгөний бодлого батлагдахад тодорхой байх ёстой.
Хоёрдохь сорилт бол үндсэндээ Монгол Улс зээлээ яаж буцааж төлөх вэ гэдэг л асуудал. 20 тэрбум ам.долларын зээлийг 2017 онд , 2018 онд яаж төлөх юм. Валют олж ирэх хөшүүрэг нь том төслүүд хөдлөхгүй бол валют олдохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт ойрын 2,3 жилдээ орж ирэхгүй . Магадлал муу байгаа. Тэгэхээр хүссэн хүсээгүй зээлийг зээлээр нь солино. Зээлийг зээлээр солиход одооноос эхлээд чармайлт гаргах ёстой . Зээлжих зэрэглэлээ сайжруулахаас эхлэх ёстой. Ингэхийн тулд улсын нэгдсэн төсөв алдагдалгүй байх. Зээлжих зэрэглэлээ сайжирсан нөцөлд гадны хөрөнгө оруулагчид зөв хандлага өгнө. Нэг үгээр хэлбэл 2016 оны мөнгөний бодлогыг батлахад валют яаж олох юм , зээлээ яаж төлөх юм бэ гэдэг бодлогын арга хэмжээнүүд нь маш тодорхой байх ёстой.
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас 2015.10.13