Уул уурхайн салбарыг хэт хязгаардлагдсан байдлаас гаргах хэрэгтэй
МАН-аас "Бид хамтдаа” Үндэсний форумын хүрээнд хийгдэж буй улс орны тулгамдсан асуудлаархи салбар хуралдаанууд хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа. Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал шийдвэрлэх арга замыг салбарын мэргэжилтнүүдийн санал шүүмжлэлийн дор өнөөдөр өрнүүлсэн юм.
Хууль тогтоомж тодорхой бус, шийдвэр гаргах шатны албан тушаалтнуудын эрх мэдэл хүнд сурталын улмаас геологи хайгуулын салбар уналтанд орсон гэдгийг тэдний төлөөлөл, мэргэжлийнхэн дуу нэгтэйгээр шүүмжилсэн.
Уул уурхай сүүлийн жилүүдэд бүхий л салбараараа уналтанд орсоныг дуу нэгтэй баталсан хурлаар мэргэжлийн бус чадваргүй боловсон хүчнээр удирдуулж баг бүрдүүлж ирсэнд ч бийг хэлсэн.
Эрх баригч нам, улс төрийн том намуудын үл ойлголцлоос салбарын хууль, улс эх орны эдийн засаг, хөгжилд зайлшгүй түлхэц болох томоохон төслийн үйл ажиллагаа зогсдог, ард түмний эрх ашгийг хохироодог байдлыг даруй цэгцэлж хөгжүүлэх арга замд орох нь зүйтэйг онцолсон юм.
Хэлэлцүүлэгт илтгэл тавьсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор профессор П.Хашчулуун, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Д.Алагаа нарын илтгэлд тус салбарт тулгамдаж буй бүхий л нөхцөл байдал дурьдагдсан. Гадны хөрөнгө оруулалтыг татаж шилдэг техник технологийг ашиглах нь гарцаагүйг ч тодорхойлсон.
МУ-ын эдийн засагт асар том нөлөөг үзүүлэх салбар нь уул уурхай. Баялагийн хувьд дэлхийд тэргүүлэгч Канад Австрали улсуудын хэмжээнд хүрэх нөөц бололцоотой. Оюутолгойн гэрээ нь МУ-ыг анх удаа дэлхийн эдийн засагт бие даан гаргаж ирсэн төсөл. Түүгээр тогтохгүй бусад мега том төслүүдийг урагшлуулж байж энэ салбар хөгжинө. Тиймийн тулд хууль эрх зүйн орчинг тогтвортой, тодорхой болгож шийдэлд хүрэх ёстойг энэ хуралдаанаар хэлэлцлээ.