Д.Оюунхорол: Хуулийн төслийг мушгисан

0

-Нийгмийн тусламж үйлчилгээ хамгийн их шаардлагатай хэсэгт зориулсан хуулийн төслийг маань улстөрийн зорилгоор гуйвуулж, мушгиж байгаад харамсч байна-

Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодрууллаа.

-Ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг санаачлах болсон талаараа тодруулахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд нийгмийн сөрөг үзэгдлүүдийг дагаад гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон аав, ээжүүд олширч байна. Зөвхөн салалтаас ч бус хэн нэг нь нас барах, буруу хазгай гишгээд эрхээ хязгаарлуулах зэрэг олон шалтгаанаар өрх толгойлж, үр хүүхдээ ганцаар өсгөх үүрэг зарим аав, ээжүүдэд оногддог.  Сүүлийн гурван жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлж байна. Тэднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 40433, эцэг 7971 байна. Нарийн тоо хэлбэл, эдгээр эцэг, эхчүүдийн 80 гаруй хувь нь 5 хүртэлх насны хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх амаргүй үүргийг гүйцэтгэдэг юм байна.

Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр бага, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг нь амьдралын үнэн. Өрх толгойлсон болон ганц бие хүүхэдтэй эцэг, эх, тэдний хүүхдүүдэд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэлзүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байна. Сэтгэл санааны хямралаа богино хугацаанд даван туулж чадахгүйгээс  амьдрал нь уруудан доройтох, хүүхэд хохирох зэрэг сөрөг үр дагаврууд гарсаар байдаг. Тийм учраас өрх толгойлсон ганц бие эцэг, эх болон тухайн гэр бүлд өсч буй хүүхдийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзэж, М.Энхболд, С.Бямбацогт, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нарын гишүүдтэй хамтран энэ хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Нийгмийн тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа хамгийн эмзэг хэсэгт төрийн бодлогыг хүргэх хууль гэж ойлгож болно.

-Тэдэнд ямар хэлбэрээр нийгмийн халамж үзүүлэх юм бэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн халамжийн тухай хуулиар ганц бие эцэг, эхэд үзүүлж байгаа халамж, хөнгөлөлтийн эрх зүйн зохицуулалт, нийгмийн үйлчилгээний талаар тодорхой хязгаарлалт, нөхцөлүүдийг заасан нь учир дутагдалтай байна. Тухайлбал, олон хүүхэдтэй боловч 50 нас хүрээгүй, нэг, хоёр хүүхэдтэй боловч мөн 50 нас хүрээгүй ганц бие эцэг, эхүүд нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхгүй, нэг, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн нийгмийн халамжийн тэтгэмжийг хүртэх эрхийг хуулиар хязгаарласан байдаг.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд гэр бүл, хүүхдийн  эрх, ашиг сонирхлыг хүний эрхэд суурилсан нийгмийн халамжийн цогц эрх зүйн зохицуулалт, хамгаалалттай уялдуулан зохицуулах нь чухал байна.

Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг өрхийн орлогыг дэмжих, амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангахад зориулж дэмжлэг үзүүлэх, боловсролын болон эрүүл мэндийн талаар дэмжлэг үзүүлэх, бусад хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах гэсэн багц төрөл хэлбэрээр үзүүлэх боломжтой гэж үзэж үзэж байгаа. 

Тухайлбал,  өрх толгойлсон эцэг, эхэд  өрхийн аж ахуй эрхлэхэд нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Жижиг, дунд бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй  зээл олгох, ажлын байртай болоход ажлын байрны мэдээлэл-зуучлалын дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол мэргэжил олгох сургалтанд хамруулах зэргээр төр амьдралд нь дэм болох боломжтой. Амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангахад чиглэсэн дэмжлэг гэвэл төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзсэн. Дээр нь хүүхдийг нь харьяаллын дагуу цэцэрлэг сургуульд нэн тэргүүнд хамруулах, хүүхэд нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурах бичгийг хичээлийн жилд нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгох зэргээр дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний хүрээнд 2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт  өрх, сум, баг, хорооны  эмчийн бичсэн жороор эмийн сангаас худалдан авсан эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлөх гэх зэрэг  олон заалтууд тусгагдсан.  

-Мөнгөн тэтгэлэг мөн олгохоор тусгасан байсан уу. Ер нь хэдий хэмжээний санхүүжилтийг төрөөс олгох шаардлагатай болох вэ. Урьдчилсан тооцоо гаргаж үзсэн үү?

-Тийм ээ, тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх асуудал туссан. Жишээлбэл, 0-3 хүртэл насны хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар тусгасан.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 192000 төгрөг байгаа. Мөн 2  ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгох боломжтой гэж үзэж байгаа. Амьжиргааны доод төвшний 50 хувь гэхээр  96000 төгрөг болж байгаа. Энэ бүхнийг тооцоод үзэхээр жилд  26.5 тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Уг хөрөнгийг нэмэлт эх үүсвэр гаргахгүйгээр нийгмийн халамжийн хөрөнгийг хүн амын тодорхой зорилтот хэсэгт чиглүүлэх замаар зохицуулах боломжтой.

-Та цахим хаягтаа "Манай улсад 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байдаг” гэж бичсэн байсан. Гэтэл Үндэсний статистикийн хорооны цахим хуудаст 2015 оны байдлаар өрх толгойлсон эх 78606 гэсэн байна. Эдгээр тооны аль нь бодитой юм бэ?

-Түрүүн таны асуултад хариулахдаа би хэлсэн. 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байдаг гэж.  Харин 78606 гэдэг бол өрх толгойлсон бүх насны эмэгтэйчүүдийн тоо.

-Хуулийн төслийг тойрч хавтгайрсан халамжийг улам өөхшүүлэх нь. Мөнгө авахыг тулд гэр бүлээ цуцлах хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэх зэргээр шүүмжилж эхэллээ. Төрөөс мөнгө авахын тулд гэр бүлээ цуцлуулаад эхэлбэл яах вэ. Хамгаалах арга зам төсөлд суусан уу?

-Нийгмийн тусламж үйлчилгээ хамгийн их шаардлагатай хэсэгт зориулсан хуулийн төслийг маань улс төрийн зорилгоор гуйвуулж мушгиж байгаад харамсч байна. Үнэхээр ажил хийгээд амьдрах боломжтой хэсэг нь ажлын байр нь байвал сарын 190 мянган төгрөгийн төлөө гэр бүлээсээ сална гэдэг утгагүй. Энэ хуулийн төсөл батлагдсанаар өрх толгойлсон эцэг, эхэд  үзүүлэх нийгмийн халамж нэмэгдэж, эх хүүхдийн эрхийн хэрэгжилт, нийгмийн хамгаалал нь сайжирна. Тэд хөдөлмөр эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангагдаж өрхийн амьжиргаа нь дээшлэх, хүүхэд нь хараа хяналтаас гарах, сургуулиас завсардах, хүнд хүчир хөдөлмөрт татагдан орж амь нас, эрүүл мэндээр хохирох зэрэг явдал багасах эерэг үр дагавартайгаас гадна ядуурал буурахад зохих нөлөө үзүүлнэ.

-Гадны улс орнуудын жишгийг судалж үзсэн үү. Ганц бие эцэг, эхчүүдийг төр нь яаж дэмждэг юм бол?  

-Дэлхийн улс орнуудын хууль зүйн практикаас харахад ганц бие эцэг эхэд үзүүлэх халамж, хөнгөлөлт, дэмжлэг, үйлчилгээг тусгайлсан хуулиар зохицуулдаг нийтлэг хандлага байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа Филиппин, БНСУ,  Нидерланд, Норвеги, ОХУ, АНУ зэрэг улс орнуудын холбогдох хууль эрх зүйн орчныг харьцуулан судалсан. Тухайлбал, Филиппин улсад Орон нутгийн Нийгэм хамгаалал, хөгжлийн газраас өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд ID карт (үнэмлэх) олгосноор холбогдох байгууллагуудаас халамжийн үйлчилгээ авах боломжтой болдог. ID карт авахын тулд нийгмийн ажилтанд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг. Нийгмийн ажилтан өрх толгойлсон эцэг, эхтэй сайтар ярилцаж, түүний нөхцөл байдлын талаарх тооцоолол болон үнэлгээг хийнэ.  ID картыг нэг жилийн хугацаатай олгож  сунгалт хийхдээ нөхцөл байдлын өөрчлөлтүүдийг нэмж хийгээд сунгадаг байгаа.

Хэрэв өрхийн орлого нь тогтоосон хязгаараас доош буюу ядуурлын түвшинд байгаа бол халамжийн үйлчилгээ-хөтөлбөрт бүхэлдээ хамрагддаг. Харин боломжийн орлоготой бол зөвхөн уян хатан ажлын цаг, эцэг, эхийн чөлөө  болон  Нийгэм  хамгаалал,  хөгжлийн  газраас  тодорхойлсон  бусад  үйлчилгээнд хамрагддаг байх жишээтэй.

Г.ДАРЬ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex