Үйлчлэгч бүсгүйн галзуу бүжиг түүнийг од болгожээ (видео)
Онгоцны бүхээг дотор солиотой гэмээр бүжиг хийж байгаа бичлэгээ хийх санаа түүний толгойд хэрхэн орж ирсэн талаар ярихдаа Карали "Бүжгийн дугуйланд миний олж авсан гол зүйл бол бүжиглэхдээ хэзээ ч эргэн тойронд байгаа хүмүүс чамайг хэрхэн харж байгааг анзаарах хэрэггүй гэдэг дүрэм юм” хэмээн ярьжээ.
Онгоцны үйлчлэгч бүсгүй аль эртнээс л ямар нэгэн солиотой гэмээр үйлдлийг хийхийг хүсэж байсан гэдгээ өгүүлсэн бөгөөд сахилга бат сайтай ажилтны хувиар өөрөө үүнийг зөвшөөрөлгүйгээр хийхгүй байхаар шийдсэн гэнэ. Харин хүлгийн ахмад түүнээс зорчигчдыг ямар нэгэн байдлаар хөгжөөгөөч гэж гуйсан даруйд донжлог бүжгээ хийж сонирхуулжээ. Түүний үйлдэл зорчигчдыг уулга алдуулсан байна. Нислэгийн үеэр зорчигчдыг хэрхэн зугаацуулахаа мэддэг ийм үйлчлэгчид олон байх болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна.