Селена Гомес хэдхэн минутад хагас сая доллар олдог
Хэд хоногийн өмнө Нью-Йорк хотноо болсон нэгэн үдэшлэгийн зочидтой хамт ганцхан цагийн туршид гэрэл зургаа авахуулсныхаа төлөө телевизийн од Ким Кардашьян 700 мянган долларын орлого олсон. Түүний мөнгө олох хурд үнэхээр гайхмаар байгаа юм. Гэвч Кимд энэ тал дээр томоохон өрсөлдөгч нь Селена Гомес болж мэднэ. Дуучин бүсгүй хэдхэн минутын дотор халаасандаа хагас сая доллар хийж дөнгөдөг байна. Тэрбээр нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдгийн ачаар ийм амжилтад хүрчээ. Селена өөрийн хуудсан дээр зар сурталчилгааны постуудыг идэвхтэй тавьдаг юм.
Нэгэн судалгааны компанийн ажилтнууд Гомесын олж байгаа орлогыг тооцоолон гаргав. Тэд дуучин бүсгүй өөрийн Инстаграм, Фэйсбүүк, Твиттер дэх хуудсан дээр аливаа бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчилсныхаа төлөө 550 мянган доллар олдог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Дээрх гурван сүлжээнд түүнийг дагагсдын тоо 200 саяд хүрсэн юм. Тооцооллыг гаргахдаа 56 үзүүлэлтийг авч үзсэн гэнэ.
Хамгийн сүүлд Гомес бүсгүй гартаа кока кола ундаа барьсан, Pantene үс угаагч шингэнийг хэрэглэж байгаа гэрэл зургуудаа нийгмийн сүлжээнд байршуулжээ. Энэ хоёр компанитай дуучин бүсгүй гэрээтэй ажилладаг билээ. Энэ тохиолдолд үүнийг шууд зар сурталчилгаа гэж ойлгож болохгүй юм. Харин гэрээнд заасан нөхцөл байдлаа мөрдөж байгаа хэрэг аж. Алдартан бүсгүй нүүр царайгаар нь тодорсон компанийнхаа бараа, бүтээгдэхүүнийг олонд танилцуулж байгаа хэрэг гэнэ - See more at: http://www.wikimon.mn/content/69588.shtml#sthash.AktSytlz.dpuf
Сэтгэгдэл байхгүй байна.