Найман настай охин хамгийн олон удаа өнхрөн дээд амжилт тогтоов
Энэтхэгийн найман настай охин нэг цагийн дотор хамгийн олон удаа өнхрөн дэлхийн дээд амжилтыг эвдсэнээр Гиннесийн номонд бичигджээ.
Дикша Гириш гэдэг охин өнгөрсөн бямба гарагт Энэтхэгийн өмнөд нутгийн Бангалор хотод дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.
Тэрбээр гараараа хөлөө барьж, нэг ч удаа амрахгүйгээр 4.5 км зайг өнхөрч туулжээ.
Охин 2787 удаа өнхөрсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2007 онд Америкийн 50 настай иргэний тогтоосон өмнөх дээд амжилт болох 1330 удаагийн өнхрөлтөөс хоёр гаруй дахин олон удаа өнхөрсөн байна.
Дикша Гириш охин дээд амжилт тогтоосныхоо дараа ярилцлага өгөхдөө "би дасгалжуулагчийн хамт 18 сарын турш бэлтгэл хийсэн. Дээд амжилт тогтоосондоо үнэхээр баяртай байна” гэж ярьжээ.