Шинэ мэдээ
Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Тэрхийн цагаан нууранд "Марк-II” маркийн машинтайгаа живсэн хоёр хүний цогцсыг аврагчид гаргаж авлаа. Энэ сарын 17-ны 10.35 цагийн үед гарсан энэ ослоос нэг хүн амьд үлдэж, хоёр хүн амиа алдсан юм. Тэднийг Тэрхийн цагаан нуурын хойд талын Шанаатын овооны ойролцоо явж байтал гэнэт мөс цөмөрсөн агаад 29 настай залуу нь самбаачлан машинаас гарч амжсан бол 48, 55 настай хоёр эрэгтэй живжээ.
Нуурын мөсөн дээгүүр явж байгаагаа мэдээгүйгээс ийм осол гарсан гэнэ. Тус аймгийн Онцгой байдлын газрын есөн аврагчийг очиход эргээс нэг км зайтай газарт мөс цөмөрч, машин зургаан метрийн гүнд живсэн байжээ. Аврагчид хоёр өдөр ажиллаж байж өчигдөр талийгаач нарын цогцсыг дөрвөн ширхэг сумтай буутай нь олж гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв
Шинэ мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.