Гадны нөлөөтэй цогцос олджээ
ЧД-ийн 12-р хороо "Акума” төвийн авто угаалга руу орох гүүрний дор хүн хэвтэж байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 18-нд цагдаагийн алба хаагчид шалгахад, тус төвийн зүүн талын үерийн жалганы гүүрэн дор БГД-ийн 10-р хороонд суух 60 настай эмэгтэй И нь гадны нөлөөтэй нас барсан байжээ.
Хэргийг СБД-ийн 13-р хороонд суух 25 настай эрэгтэй Т гэгч үйлдсэнийг тогтоон ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн Архангай аймгийн Тариат сум Тэрхийн Цагаан нуурын мөс цөмөрч Toyota Mark-2 автомашинтай явсан Тариат сумын Хорго багийн харъяат 57 эрэгтэй Т , 49 настай эрэгтэй Б нар живж нас барсан гэх мэдээллийг 12-р сарын 17-нд авч шалгаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.