МИСС Ю.БАЛЖИДМААГ ХАЯАД ЭРГЭЖ ИРСЭН ЭКС АМРАГАА А.ХИШИГДАЛАЙ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Хэдхэн жилийн өмнө дуучин А.Хишигдалайтай үерхэн бараг л нэг гэрт орох дөхөөд байсан "Опозит” хамтлагийн дуучин А.Гантулга чамгүй хүүхэмсэг нэгэн гэдгээ харуулж, олны хэл амыг үл тоон мисс Ю.Балжидмааг дагаад арилж одсон. Тэр ч байтугай, дуучин амраг нь сэтгэлээр унаж хэсэг хугацаанд эмнэлэг бараадахад үл тоосон мань эр мисс хүүхнийхээ гоё сайхныг магтан шүлэглэж, хамтдаа өнгөрүүлсэн романтик мөчүүдээ цахим ертөнцөд гайхуулан сууж байлаа.
Гэвч түүний энэ аз жаргал, дуучин А.Хишигдалайгийн зовлон ч удаан үргэлжилсэнгүй. Дуучин бүсгүй урьдын адил уран бүтээлээ шаргуу хийж, амрагийг нь булаасан мисс хүүхнээс илүү гоё сайхан харагдахыг хичээж яваа. Харин мисс Ю.Балжидмаатай хэсэгхэн хугацааг сайхан өнгөрүүлсэн реппер А.Гантулга төдөлгүй хар хорын сэтгэлд умбаж, хайртай бүсгүйгээ харамлахын зовлонд шаналан суух болсон гэдэг.
Учир нь, олны танил залуухан бүсгүйд болзох санал тавьж, үнэтэй бэлэг сэлтээр "булах” бэлтэй эрсийн цуваа огт тасраагүй бөгөөд мисс Ю.Балжидмаа ч энэ бүхнийг байх ёстой зүйл мэтээр хүлээж авсан нь реппер эрийг галзууруулах дөхсөн аж. Тиймээс хэрэглээ өндөртэй мисс хүүхний дэргэд удаан тогтохгүй гэдгээ мэдэрсэн А.Гантулга энэ тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан олонд дэлгэж, түүнийг хаяснаа "зарлаж” байв. "Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” гэгчээр мисс ч үгүй, дуучин ч үгүй хоцорсон мань эр хэсэгтээ л ганц бие явсан. Харин саяхнаас дуучин А.Хишигдалайтай харилцаагаа сэргээх гэж оролдсон ч, цаадах нь нүүр өгөлгүй буцаасан тухай ойр дотны найзууд нь ам алдлаа. Хэдий гэнэн цайлган зантай, ямар ч үед өөрийнхөөрөө байхыг чухалчилдаг дуучин бүсгүйн хувьд нэгэнт итгэл алдсан экс амрагаа хүлээж авахгүй байхаар шийдсэн гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.