Дуучин Б.Амархүү аав болох уу?
Урлагийн сайхан хосуудын эгнээнд дуучин Б.Амархүү, мисс О.Ариунзул нар зүй ёсоор ордог. Үерхээд багагүй хугацааг үдэж буй залуу хосууд маань хурим найраа хийгээгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа талаар мэдээ дуулдлаа. Хэсэгтээ олны өмнө үзэгдэж харагдаагүй хосууд анхны үрээ өлгийдөж авах талаар цахим хуудасныхаа найзуудтай хуваалцсан байна.
Дуучин Б.Амархүү биен дээрээ "A&A” гэсэн бичиг бүхий живхтэй хүүхэд шивүүлсэн бол мисс О.Ариунзул бие давхар зургаа өөрийн фейсбүүк хуудаснаа тавьжээ. Ямартай ч бие биенийгээ хуурсан гэж шар хэвлэлд өртөж байсан хосууд эцсийн дүнд аав ээж болох нь ээ. Ингээд тэдний цаашдын амьдралд аз жаргал хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn