As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

"Мөлхөө жаал" киноны гол дүрд ИХЭР ХӨВГҮҮД тогложээ

0

1990-ээд оны дундуурдэлхийд төдийгүй манай улсад сүүлд хит болсон, ямар ч насныхан үзэхэд уйдамгүй "Мөлхөө жаал" киног та санаж байна уу. Зальтай ч бүтэлгүй гурван эр хамтарч баян айлын бяцхан хүүг хулгайлдаг. Тэд хүүг хулгайлаад аав, ээжээс нь мөнгө нэхдэг боловч тэдний санаа бүтэлгүйтэж, эцэст нь цагдаа нарт баригддаг. Ой ч хүрээгүй бяцхан, эгдүүтэй хүү бүтэн нэг өдөр хотоор аялж, олон гайхалтай зүйлтэй учирдаг шүү дээ.

Анх 1994 онд энэхүү киног гарч дэлхий ертөнцийг байлдан дагуулснаас хойш эдүгээ 23 жил өнгөрчээ. Мөлхөө жаал өдгөө томоос том залуу хархүү болсон нь гарцаагүй.

Харин тэрхүү бяцхан жаал маань ихэр хүү байсан гэвэл та итгэх үү.

Сэргэлэн, хүн бүхний хайрыг татсан мөлхөө жаалын дүрд Жекоб Жосеф Уортон болон Адам Роберт Уортон нар тогложээ. Учир нь нэг бяцхан хүүг зураг авалтад оруулах нь ядрааж, залхаах өндөр магадлалтай тул кино багийнхан энэхүү аргыг сэджээ. Ихэр хөвгүүд "Мөлхөө жаал" киноноос өөр ямар ч кинонд тоглоогүй байна. 

Адам АНУ-ын Онтарио мужид амьдардаг бол Жекоб нь дэлхийн хамгийн том, эртний хөгжмийн нийгэмлэгийн гишүүн болжээ. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.