Т.Дэлгэрмөрөн: Гадаадад очиж ажилласнаас эндээ “од” байсан дээр...

0

Монголын рок поп урлагийн түүхэнд тодоос тод, том үсгээр бичигдэх гавьяатай хамтлагийн нэг бол яахын аргагүй "Номинталст”. Тус хамтлагийг үүсгэн байгуулалцаж өдийг хүртэл хамтдаа яваа СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнг энэ удаагийнхаа зочноор урьж, илэн далангүй яриа өрнүүллээ.

  • Урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа. Сүүлд тоглолт гээд нэлээд завгүй байх шиг байна...

За баярлалаа. Юуны өмнө сайтын эрхэм уншигчдынхаа энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Миний бие дангаар уран бүтээлээ туурвиснаас хойш "Амин зүрх”, "Тэнгэрийн бүсгүй”, "Монгол” гэсэн гурван бие даасан тоглолт хийсэн байдаг. Өнгөрсөн жилийн "Монгол” тоглолт маань өмнөх хоёр бие даасан тоглолтоосоо есөн жилийн дараа тоглогдсон. Ирэх 6 сарын 02-ны өдөр дөрөв дэх бие даасан "Наян булгийн аялгуу” нэртэй тоглолтоо толилуулах гээд амьсгаа дээгүүр л гүйж явна даа.

  • Энэ удаагийн тоглолт тань юугаараа онцлог болох бол...

Энэ удаагийн тоглолтын онцлог бол үзэгч олныхоо хүсэлтийг хүндэтгэж байгаа, мөн би тэр бүхнээс хүлээж авсан урмынхаа даль жигүүрийг дэвж үзүүлэх юм. Ийм л онцлогтой. Өөрөөр хэлбэл урмаар тэтгэгдсэн Дэлгэрмөрөн итгэл дүүрэн урлагийн ертөнцдөө буцаж ирсэнээ батлан харуулах шилдэг тоглолтыг үзүүлнэ.

  • Таны бага насны тухай хүмүүс төдийлэн мэдэхгүй болов уу. Ер нь хэзээнээс та дуулах хүсэл, мөрөөдөлтэй болсон бэ?

Мөрөөдөл гэхээс илүүтэй зүгээр л хувь заяа гэж боддог. Манай хөвсгөлчүүд чинь ихэвчлэн хотгойд, дархад ястангууд ш дээ. Ганцхан халх сум байдаг нь Цэцэрлэг. Тус суманд Жарантай гол, Булнайн нуруу гэж сайхан хангай бий. Тэр нурууг дагаж өртөөлөн амьдардаг хүмүүсийг "Дуутан” овгынхон гэдэг. Яагаад тэгж нэрлэсэн гэхээр маш гоё авиа гарган дуулдаг учраас. Тэднээс гарч буй дуу хоолойг гадны эрдэмтэд хүртэл судалсан байна лээ. Тийм нутгаас төрсөн хүн дуулахгүй гээд яах билээ. Би шинэ Ерөнхийлөгч сонгогдсоны дараа ургийн овгоо дуутан болгож солиулах бодолтой байгаа. Яагаад гэвэл энэ миний амьдралын хувь заяаг нотолж байгаа гэж би дотроо итгэдэг. Би Хөвсгөлд төрсөн ч намайг гурван настай байхад манайх Улаанбаатарт нүүж ирсэн гэдэг. Гэхдээ зуны амралтаараа өвөө, эмэ дээрээ байнга очдог байсан. Нийслэлийн 84-р сургуулийг дүүргэж, СУИС-ийг төгссөн.

  • Таны үед чинь Яармагийн, 40-н мянгатын, Төмөр замын гээд л атамаанууд ид шуугуилж байсан байсан биз дээ. Та хэр атаман явав?

Атаман болох гэж үзсэн. Тэр дур сонирхлоороо очих цэгт нь тултал явсан. Гэтэл тэнд нь атаман гэж байгаагүй ухаан гэж юм байсан. Ялагдлаа гээд уйлчихаж үзээгүй яллаа гээд онгирч үзээгүй ийм л амьралыг туулсан шударга эр хүн, би. Харин бүсгүй хүнийг дээрэлхэх энэ хорвоогийн муу бүхний хажуугаар бол зүгээр зөрөөд өнгөрөх хүн биш.

  • Өнгөрсөн жил гаргасан "Хийморь” хэмээх цомог тань хэвлэгдэсэн даруйдаа хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан байсан. Түүнээс хойш дахиж цомог гаргаагүй байх аа...

Хараахан гаргаж амжаагүй ээ. "Хийморь” цомгийн тухайд, олон хүмүүсийн хөлс хөдөлмөр шингэсэн, хариуцлагатай, нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан цомог болсон л доо. Учир нь бий хийморь гэдэг зүйлээр оролдсон. Хэрийн уран бүтээл ч энэ гайхамшигтай зүйлээр оролдож зүрхэлдэггүй. Хүн бүхэн хийморь гэдэг зүйлийг мэддэг хэрнээ түүнийг мэдрэхгүй байна. Тухайлбал үндэсний дээлэн дээр орос хром, кобей малгай өмсчихсөн байх жишээтэй. Гэтэл бид чинь "Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал” гэж эрт үеэсээ л шүтэж ирсэн биз дээ. Энэ гурав чинь цогцлон бүрдэж байж дээл өөрөө босдог юм шүү дээ.

  • Тэгвэл та хувьдаа хийморь гэдэг зүйлийг юу гэж тунгаадаг вэ?

Хийморь гэдэг үгийг задалвал хий, морь. Энэ хий морийг хэдий чинээ хол давхиулна, төдий чинээ хүсэл бурханд чинь очно. Тэгэхээр хийморь гэдэг хүний оюун ухааны хүч чадал юм болов уу даа. Тэр нь сэтгэлийн мэх болдог. Үүнийг л хийморь гэж би өөртөө тунгаадаг.

  • Монголчууд эр хүнийг хийморь, сүлдээр төлөөлүүлэн ярьдаг. Таны бодлоор монгол эр хүний хийморь нь юундаа шингэсэн байдаг юм бол....

Би бол эр хүн болж төрснийхөө хувьд, эцэг хүнийхээ хувьд амьдралдаа сонгосон зүйлдээ үнэнч, түүндээ эзэн байх л ёс суртахууныг нэгдүгээрт тавина. Энэ дотор мэргэжил байна, амраг хайрын асуудал байна, тэгээд дараа дараагийн сонголтууд орох болов уу. Хүн амьдралдаа их цөөхөн сонголт хийх байх. Өөрийн хүссэн ажлаа хийж чадалгүй хүний үгээр хүсээгүй зүйлээ хийх, орчлонгоос сонгож дурлачихаад түүндээ эзэн нь байж чадахгүй элдэв бусаар хэлэгдээд явна гэдэг доромжлол. Энэ бүхний цаана хариуцлага, хүн чанар яваа. Энийг би дотроо хийморь гэж харна. Яг л эцэг мал шиг амьдрах хэрэгтэй. Тэр дундаа азарга шиг хийморьтой явах хэрэгтэй, эр хүн.

  • Та ер нь ямар зан чанартай хүн бэ?

Би их цагаахан хүн. Орчлонгоос сайхныг нь олж харах нүдтэй, гоё үгийг харамгүй хэлэх уруултай, дайнгүй газар байлдсан юм шиг амьдардаггүй, өс санаж өөрийгөө зовоодоггүй, диваажин руу тэмүүлэх тийм л гэгээрлийн хүн гэж өөрийгөө тодорхойлно доо.


  • Дээгий ах олон нийтийн сүлжээнд нэлээд идэвхтэй байдаг байсан. Сүүлийн үед бага ордог болоо юу даа?

Ахынх нь эрхэлж туниж явдаг нас ард хоцорсон шүү дээ. Би энэ жил 38 хүрч байна. Энэ насанд чинь хорвоог арай өөр нүдээр хардаг юм байна. Одоо л эр хүн болж сэтгэлийн хөөрлөөр бүгдийг шийдэхээ больж, сул үг унагахгүй байхыг хичээж ухаанаа ухдаг цаг ирж байна. Тиймээс олон нийтийн сүлжээнд орохоо цөөлсөн. Уг нь урлагийн бидэнд бол хэрэгтэй л дээ. Сонсогчдодоо шинэ уран бүтээлээ танилцуулах, хүмүүстэй уялдаа холбоотой байх, зар сурталчилгааг түргэн шуурхай олон хүнд хүргэхэд их нэлээд тус болдог. Ялангуяа глобалчлагдаж байгаа энэ нийгэмд сошиал бол цаг хугацааг маш хурдан товчилж байна шүү дээ.

  • Таныг нэг хэсэг бөө гээд байсан. Үнэн юм уу?

Би өөрөө бол бөө биш. Гэхдээ бүх шашныг дээдэлнэ. Ижий аав, эх орон, эх дэлхий ертөнцөө шүтдэг. Бусад бүх  шашинг хүндэтгэдэг. Ёстой л очоогүй, мөргөөгүй хүн гэж байхгүй дээ.

"Харанга”-ын Лхагваагийн цайны газар, гавьяат Сараа, Ариунаагийн гоо сайхны салон гэж сонсоогүй биз дээ. 

  • Та нэг удаа "мөнгийг хурааж яах юм бэ” хэмээн ярьсан удаатай. Ер нь мөнгөний талаар ямар бодолтой явдаг вэ?

Ах нь бол мөнгийг хэрэглээ л гэж боддог. Түүнээс учиргүй хурааж цуглуулах гэж улайрах зүйл бол биш байх. Харин амьдралаас цуглуулах ёстой хамгийн том зүйлүүд бол ухаан, хүн чанар, эрдэм боловсрол, соёлт нийгмийн төлөө өөрийн амьдралын дүрийг бат олж чадах итгэл найдвар юм. Энэ бүгдийг цуглуулчихсан байхад бусад нь араас нь дагаад л ирдэг гэж би боддог.

  • Бизнес эрхэлдэг үү, та?

Үгүй. Урлагт өөрөө үнэнч байх юм бол урлаг өөрөө маш том бизнес. Хоёр туулай хөөх шаардлага байхгүй. Та нар "Харанга”-ын Лхагваагийн цайны газар, зууны манлай Сараа, гавьяат Ариунаагийн гоо сайхны салон гэж сонсоогүй биз дээ. Авьяасаараа хоолоо олж иддэг хүмүүс тийм л байдаг юм. Би тэдний араас нэхэж, дагаж яваа жирийн нэг дуучин.

  • Охин тань таны "шийрийг хатаах” шинжтэй дэг ээ...

Харин тийм ээ. Миний охин Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хийлийн дөрөвдүгээр ангид суралцдаг. Өнгөрсөн жил Төрийн соёрхол Ж.Чулууны нэрэмжит олон улсын чанартай тэмцээнээс тусгай байрын шагнал хүртсэн. Шилэгдмэл 70 авьяастанаас 4-рт шалгарна гэдэг сайн л байгаагийн шинж. Аавынхаа мэргэжлийг өвлөж байгаад их баяртай байдаг. Манай урлагийнхан чинь дандаа л айлын хойморт залагдаж, олон түмнийг дуу хуураараа цэнгэн баясгаж, илч энергийг нь сэрээн бадрааж өөрөө тэндээсээ энерги авч  байдаг тэнгэрлэг улс шүү дээ. Түүнээс гадна бид хийж буй уран бүтээлээрээ ард түмний хандлагыг өөрчлөж, нийгмийг бүтээлцдэг "дуут ерөнхиийлөгчид” гэж би боддог. Тиймээс би охиноо багаас нь дэмжиж эх орныхоо нэрийг цуурайтуулсан дэлхийн хэмжээний од болгохын төлөө үлдсэн амьдралаа зориулна. Би хувьдаа өөрийгөө монгол туургатаныхаа хэмжээнд өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийсэн гэж боддог. Тухайлбал Азийн 16-р олимпийг хааж дуулсан монголын анхны түүхэн хүн болж чадсан. Монголын төр миний тэр амжилтыг тоогоогүй ч түүх хэзээ ч мартахгүй.

  • Хорт хавдрын эсрэг аянд нэгдэж, аяны сүлд дууг нь дуулсан байсан...

Надаас тусламж хүссэн хүн бүхэнд чадахаараа л тусалж явна. Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв гээд бүгд надтай холбоо, харилцаатай байдаг. Тун удахгүй "Элэг нэгт монгол” төсөл хэрэгжинэ. Төслийн сүлд дууг дуулсан. Би ээж, эхнэр хоёроо хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр ойрхон алдсан. Эхнэр бол хайр, ээж бол эрээд эрээд олдохгүй эрдэнэ шүү дээ. Үнэхээр хэцүү...

  • Таныг "хоншоортой” ёстой л эр хүн шиг гэж цөөнгүй хүмүүс ярьж байхыг сонссон юм байна. Та найз хэр олонтой вэ?

Миний орчлонгоос олж авсан юугаар ч сольшгүй орон зай бол миний анд найзууд. Хүнийг хэд насалснаар нь биш хэрхэн амьдарснаар нь дүгнэдэг юм гэдэг. Тэгвэл миний андууд хэрхэн амьдарсаны минь баталгаа. Би өөрөө хүнд анд байж чаддаг учраас анд гэж дуудах, андаа гэж дуудуулах дуртай. Хүн эцсийн эцэст үнэнд л гүйцэгддэг. Ахад нь амьдралын зовлон, жаргал дундаас шалгарч үлдсэн алт шиг олон найз бий.

  • Эр хүнийхээ хувьд бөх, морь, төмөр хүлэг, эмээл, хутга, хөөрөг гэх мэтийн зүйлийг сонирхоно биз...

Сонирхолгүй яах вэ. Би чинь долоон настайгаасаа л хөгшин аавтайгаа наадам хэсэж хурдан морь унадаг хүүхэд байлаа. Гэхдээ моринд хайртай ч уяж, сойх сонирхол байхгүй. Зав ч байдаггүй. Харин бөхөөр бол 1996 онд өсвөрийн үндэсний бөхийн барилдаанд түрүүлж сонин дээр гарч байлаа шүү дээ. Самбо, жудогоор 17 жил хичээллэсэн Спортын дэд мастер. Одоо ч барилдана гэх юу байх вэ. Хааяа бөхийн өргөөндөө очоод бөх үзнэ ээ. Үнэт эдлэлийн хувьд эмээл, хазаар, хэт хутга, хөөрөг, ээж, аавын эрээн авдар гэх мэтийн зүйлүүд бий бий. Машин бол хэрэглээ юм даа.

  • Танд гадагшаа явж амьдарч, уран бүтээлээ туурвих сонирхол байдаг уу?

Надад ирсэн хувь заяа бол Монгол эх орон. Гадаадад очиж ажил хийснээс энд "од” байсан нь дээр биз дээ.

  • Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй яриа өрнүүлсэн танд гялайлаа.  Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөе.

Та бүхэнд бас гялайлаа. Би нэг л зүйлийг хэлмээр санагддаг юм. Юу гэхээр Монголчууд бид ийм онгон дагшин байгаль, баян эх оронд амьдарч байж юунд зовлон тоочоод зүгээр суугаад байдаг юм бэ. Хамгийн гол нь ухаанаа л ухах ёстой. Орчлонгоос өөр юу ч бүү хүс. Эрүүл бай, эрх чөлөөтэй бай, зуун жил амьдар. Цаг, цаг цаана нь авсны таг...

Ярилцсан: С.Мөнхжаргал

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex