В.Гантулга: Грандын Б.Баттөр найз охиноос минь салгаж байсан
Залуу дуучин В.Гантулгатай ярилцлаа. Түүнийг "Гранд” хамтлагийн дуучин гэдгээр нь олон хүн мэддэг. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Өөрийг тань амьд хөгжмийн хамтлаг байгуулах гэж байгаа гэж сонссон?
-Үгүй ээ, тийм "юм” огт байхгүй. Би хэсэг чимээгүй байх хугацаандаа мэдлэг боловсролдоо анхаарч өөрийнхөө тархийг цэнэглэлээ. ТИС-ийн КТМС-ийг төгссөн, Мөн "Шинэ зууны удирдлагын академ”-ийг төгслөө. Мөн энэ завсар цөөн ч гэсэн уран бүтээлээ хийж л байсан. Харин уран бүтээлийнхээ ажилд эрчимтэй шамдах төлөвлөгөөтэй байна.
-Өөрийг тань хамтлагаасаа гарсныг янз бүрээр ярих юм. Энэ тухай өөрөө ямар ч тайлбар хийгээгүй санагдана?
-Би "Гранд” хамтлагаас гараад удсан. Энэ талаар олон хүн олон янзаар ярьдаг. Гэвч гарах болсон шалтгаан маань бие дааж уран бүтээл хийе, урлагийн талбарт өөрийгөө сорьж үзье л гэсэн санаа байсан юм. Мэдээж энэ хамтлаг миний амьдралын, уран бүтээлийн, урлагийн гээд бүх зүйлийн гараа байсан. 2007 онд "Амьдрал” тоглолтоо "UB” паласын тоглолтын их танхимд тун амжилттай хийж, танхим дүүрэн үзэгч зөвхөн бидний дуулахыг сонсох гэж, дагаж дуулах гэж ирсэн. Ингэж бодоход л, тэр тухай төсөөлөхөд одоо хүртэл сайхан байдаг. Би "Амьдрал”-аа 19 настай байхдаа дуулж байлаа.
-Б.Баттөр гуай та хоёрын хооронд маргаан байсан юм биш үү?
-Ямар нэгэн сонирхлын ч гэх юм уу, үл ойлголцох байдал бий болсон. Хамгийн гол нь би өөрийгөө бүрэн нээж чадахгүй, Гантулга гэж хэн бэ, ямархан зүрх сэтгэлээр уран бүтээлдээ ханддаг юм гэдэг нь тодорч гарч ирэх боломжгүй байсан. Маш товчхондоо бүх зүйл төлөвлөгөөний дагуу явдаг байсан гэсэн үг л дээ. Гэтэл би уран бүтээлч бүр өөрийн гэсэн араншинтай, өөр өөрийн өнгөтэй байх ёстой гэж гэж боддог. Тэр бодолдоо одоо ч эргэлзээгүй. Тийм болохоор уран бүтээлийн энэ замд эргэж буцалтгүй орсон хүний хувьд дотоод ертөнцөө чөлөөтэй нээхийг хүссэн. Тэгэхээр хамтлагаа орхих болсон шийдвэр хараат байдлаас л зайлс хийсэн миний сонголт. Зөвхөн миний сонголт шүү... Дээрээс нь хамтлагийн хөгжимчид байнга солигддог нь тийм ч таатай байгаагүй.
-Хамтлагийн тань продюссер өөрийг тань зэмлэл хүлээж аваагүй гэсэн тайлбар өгсөн байхыг хаанаас ч билээ харж байсан санагдана?
-Харин тийм. Би ч гэсэн наад ярилцлагыг чинь уншаад гайхаж билээ. Намайг "Архи уугаад, үг хэлэхээр тоохоо байсан” гэдэг тайлбарыг өгсөн байсан. Үнэндээ би тэр хүнийг ийм зүйл ярьсан гэдэгт итгэдэггүй. Магадгүй манай хэвлэлүүд ярьсан зүйл дээр нь давс цацсан байж болох шүү дээ. Гэтэл үүнийг олж уншчихаад энд, тэндээс хүмүүс утасдаад нэг хэсэг хэцүү байсан. Гэхдээ би хамгийн гол нь энэ бүхнийг заавал нөгөө тийш нь эргүүлэх гээд, үнэн мөнийг нь олох гэж улайраад ч юм уу хэвлэлээр гүйж, бодлогогүй зүйл хийгээгүй. Тэгээд ч би өөрийнхөө шийдвэрт харамсдаггүй юм.
-Ингэхэд та хоёр анх яаж танилцсан юм бэ?
-Би дөнгөж 10 жил төгссөн хүүхэд байхдаа Б.Баттөр ахтай танилцаж байлаа. Одоогоос 10 жилийн өмнө шүү дээ. Сайхан түүх... Тэгээд дараа жил нь шинэ жилд оролцооч гэсэн санал тавьсан. Энэ үеэр амьд хөгжмийн хамтлаг байгуулах тухайгаа хэлж, намайг дуучнаар авах санал тавьсан юм. Ингэж л хамтлаг байгуулж байсан түүхтэй.
-Яг үнэндээ та хайрыг нь даагаагүй юм биш үү. Өөрийг тань дөнгөж дунд сургуульд төгсөөд хэн ч биш байхад нээж өгсөн хүн биш гэж үү?
-Би хүмүүсийн бодож байгаа шиг муу санаж, голдоо ортол гомдож явдаггүй. Муудалцаж, дайн дажин болтлоо маргалдаагүй юм. Харин ч би энэ хүнд баярлаж явдаг зүйл цөөнгүй бий. Гэхдээ хүмүүсийн хэлээд, бичээд байдаг шиг би энэ хүний алт, мөнгөн дунд нь умбаад байсан зүйл огт байхгүй. Тансаг байранд амьдраад, машины үрүүл мушгиж эрхлээд байсан гэдэг нь огт худлаа. Манайхан дотор нь орж үзээгүй байж, гадна талаас нь дүгнэдэг, зохиодог. Би бусдын л адил хамтлагийнхантайгаа хамт түрээсийн байранд амьдарч, уран бүтээлээ хийж байсан.
-Хамтлагаасаа гараад чөлөөт уран бүтээлч болох замыг сонгож. Тэгэхээр өөрийг тань үзэгчид дахин шинээр хүлээж авна гэхээс эмээхгүй байна уу?
-Үгүй дээ. Яалаа гэж эмээх юм. Би энэ замаа өөрөө сонгосон шүү дээ. Хүмүүс миний дүр төрхийг танихгүй байсан ч гэсэн дуу хоолойг маань таньдаг, сонсдог тодорхой хэмжээний хүрээтэй юм билээ. Одооноос эхлээд яруу найрагч Х.Соёмбо нарын хэд хэдэн уран бүтээлчтэй хамтарч ажиллахаар болсон. Ер нь, нутаг руугаа чиглэсэн уран бүтээл хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн хуучин цагийн мартагдах дөхсөн тэр уран бүтээлүүдийг өөрийн арга барилаар, орчин цагтай хослуулж дуулсан цомог гаргахаар төлөвлөж байна. Энэ бүхнийгээ хийчихээд дараа нь ярьсан дээр байх. Гэхдээ төлөвлөгөөгөө, бодож байгаа зүйлээ итгэсэн хэн нэгэндээ ярих сайхан байдаг л даа.
-Бие дааж уран бүтээл хийхэд санхүү шаардлагатай болно доо?
-Тийм ээ. Мэдэж байгаа. Санхүүгээ олох, өөрийгөө нээхийг хүсэж мөрөөдөж байгаа учраас дуугаа бариад л хүмүүстэй уулзахад илт дургүйцдэггүй болжээ. Мөн дэмжиж тусалдаг ах, эгч ч бий. Зарим нэг нь хувийн амбийц хөөгөөд, "од” болох гэж улайрлаа гэж боддог байх. Тэгвэл энэ таамаглал, төсөөлөл огтхон ч биш. Хэрэв сэтгэл зүрхээ зориулж, өөрийнхөө ертөнцийг нээсэн уран бүтээл хийхэд нэр алдар өөрөө л ирнэ гэж боддог. Түүнээс яагаа ч үгүй байж, их мөнгө, нэр алдар бодох нь дэмий байлгүй. Надад ч тийм ухагдахуун байхгүй. Би аавыгаа алдсанаас хойш олон зүйлийн тухай эргэцүүлэн боддог болсон. Хүнийг байгаа дээр нь хайрлах хэрэгтэй юм байна, боломж бололцоо байгаа дээрээ хийе гэсэн зүйлээ хийх нь зөв юм байна гэх мэтийг бага сага ч гэсэн ойлгож байгаа.
-Манай урлагийн салбарт өрсөлдөөн хэр хүчтэй харагдаж байх юм бэ?
-Өөрийгөө бүрэн зориулж, өөрийн ертөнцөө нээж чадвал тийм ч хэцүү зүйл байхгүй. Манайхан хуучин цагийн дууг дуулна гэхээр яг л үйл хөдлөл, хоолойнынх нь өнгө донжийг дуурайх юм шиг санаад байгаа юм. Энэ нь ч аргагүй байх л даа. тийм хүмүүс манайд байгаа болохоор тэр. Үнэндээ энэ байдал өөрийн гэсэн хувь хүнийг хааж, "робот” шиг болгодог юм шиг санагддаг учраас би эсэргүүцдэг. Гэтэл хуучин цагийн ухаарал хайрласан, мартагдах шахсан ямар сайхан уран бүтээлүүд олон бий. Түүнээс багахан хэсгийг нь ч болов авч үлдэн, хойч үедээ өвлүүлэх буруу биш ээ.
-Дотоод ертөнц, өөрийгөө нээх тухай цөөнгүй дурслаа. Тэгвэл В.Гантулга гэж хэн юм бэ?
-Би ухаарал хайрласан уран бүтээлийг өөрийнхөөрөө гаргаж, хэн ч сонссон гологдохооргүй уран бүтээлийг эрх чөлөөтэй хийхийг л хүссэн уран бүтээлч залуу . Тэгээд ч урлаг гэдэг дур, сэтгэлээс эхлээд олон зүйл золислодог талбар юм шиг байна. Гэхдээ гэгээлэг сайхан шүү дээ.
-Тухайлбал та өөрөө юу золиослов?
-Яг сурах насандаа сургуульд сурч чадсангүй. Гэхдээ одоо сургууль төгссөн, хувийн уран бүтээлээ хийх гэж байгаа зэрэг маань оройтоогүй л дээ. Би "Гранд” хамтлагт орохдоо найз охинтой байсан. Гэтэл уран бүтээлээ бод, хамтлагийн ажлаа бод "Болохгүй ээ” гээд л татгалзуулж байсан. Энэ зэргээс эхлээд найз нөхдөдөө хүртэл зав гаргаж чаддаггүй л юм даа.
-Одоо гэр бүлтэй болж амжсан уу?
-Амжилгүй яах вэ.
-Хамтлаг байгуулах санал ирдэг үү?
-Цөөнгүй удаа ирж байсан. Нууцгүй хэлэхэд одоохондоо залуу хүний хувьд өөрийгөө хэр хол явах вэ гэдгийг л хармаар байна. Гэхдээ хүний үгээр биш, өөрийгөө нээх боломжтой тийм саналаас би татгалзахгүй.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд чинь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл байхгүй байна.