НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ИРГЭДДЭЭ НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийгмийн даатгалын ерөнхий газар даваа гариг бүрт иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч нээлттэй ажиллаж байна. Иргэн та тухайн өдрийн 09:00-17:00 цагийн хооронд мэргэжилтнүүдээс нийгмийн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
Тухайлбал иргэн та нийгмийн даатгал төлснөөр өөрийгөө ямар эрсдлээс урьдчилан сэргийлж, ямар үр өгөөжийг амьдралдаа бий болгох талаар илүү сайн мэдээлэлтэй болох юм.