Нийгмийн даатгалын үр шимийг гэр бүлийнх нь хүртэнэ
УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталсан. Тус хууль 2017 оноос эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд 15-аас дээш жил хамтдаа амьдарсан гэр бүлийн гишүүд хуульд хамрагдах боломжтой юм. Хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэн, батлуулсан. Эл хуулийн зорилго нь гэр бүлийн ахмадын нэг нь нас нөгцвөл тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох юм. Тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар тогтоох бөгөөд хамгийн доод тал нь 20 хувь байна гэж хуульд заасан. Ингэснээр ахмад настнуудын амьжиргааг дэмжихээс гадна гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдэн, боловсронгуй боллоо. Цаашид бид ганц бие ахмад настны нийгмийн хамгааллыг баталгаажуулж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангана. Нийт ахмад настны 40 шахам хувь нь бэлэвсэн буюу ганц бие байна. Иймд хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлж, ахмад настнаа дэмжинэ. Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэр авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо байгаа юм. Тус хууль батлагдснаар өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэдэд нийгмийн том баталгаа боллоо.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Гэр бүлийн хоёрын хэн нэг нь түрүүлж хорвоогийн мөнх бусыг үзсэн тохиолдолд сэтгэл зүйн болон эдийн засгийн эрсдэлд ордог. Ялангуяа сүүлийн үед ахмадууд бие даасан байдлаар амьдрах нь ихэссэн учраас ахмадуудын нийгмийн хамгааллын тал дээр анхаарч эрсдэлд оруулахгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон” хэмээсэн юм. Насаараа тэтгэврийн даатгал төлж байгаад тэтгэвэрт гарсны дараа нас барсан тохиолдол нийгэмд цөөнгүй тохиолддог. Тиймээс иргэдийн зүгээс ч нийгмийн даатгалын тогтолцоонд шүүмжлэлтэй хандах нь бий” гэсэн юм.
Хамтын тэтгэврийн хууль хэрэгжсэнээр насаараа нийгмийн даатгал төлж байгаад нас барсан иргэний тэтгэврийг үргэлжлээд гэр бүл нь авч явна гэдэг заалт нь олон хүнд таалагдсан. Гэхдээ 10 ба түүнээс дээш амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн гэр бүлд энэ хууль үйлчлэхээр заасан
Г.БУЛГАН
Эх сурвалж: Ардчилсан Намын сонгуулийн төв штаб