Наймдугаар сар: Амсхийх чөлөөгүй улс төр
Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар шалгалт хийх УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав хожим нь О.Баасанхүү гишүүний мэдэгдлийг баталсан юм. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтийн гурван суманд болох нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ УИХ-д суудалтай намууд энэ өдөр гаргалаа. МАН-ын Бага хурал, ардчилсан намын ҮБХ хуралдан нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэх нь зөв юм гэсэн бол, МАХН-ын өмнө нь гаргасан шийдвэрийг тус намын дэд дарга Л.Цог мөн өдөр танилцуулсан юм.
МАН-ын хяналтын хороо энэ өдөр хуралдан тус намын Бага хурлын гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар болон УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох тухай шийдвэр гаргасныг танилцууллаа. Хяналтын хорооны дарга Д.Батбаатарын хэлснээр УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох саналаа намын удирдах зөвлөлд хүргүүлэх бол, А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ намын харьяалагдах байгууллага руу нь явуулахаа зарлав.
Энэ талаар үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан хүн нь Хэнтий аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын дарга байсан бөгөөд тэрбээр "төрийн албан хаагчдад нэр дэвших боломж олгоогүй нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн” хэмээн үндэслэлээ тайлбарлаж байлаа. Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
ОУВС-гийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу 2018 оны улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор батлагдсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэхээр болсон ч, үүнийг боловсрол, эрүүл мэнд, ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэл хүлээн зөвшөөрөхгүй, ажил хаяна гэдгээ мэдэгдсэн юм. Эхнийх нь сургууль, цэцэрлэгийн багш нарынх байх бөгөөд, уг операци өнөөдрөөс эхэлнэ. Өөрөөр хэлбэл бүтэн жил үргэлжилсэн гурван талт үндэсний хэлэлцээр амжилтгүй болсныг үүгээр баталлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.