МАН дотор Ш.Солонгыг орлох марафон эхэллээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр өчигдөр /2018.05.24/ томилогдов. 1984 онд их сургуулиа төгссөнөөс хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газар референтээс эхлээд дэд дарга, тэргүүн дэд дарга болтол ажилласан түүнийг орлох, түүнтэй дүйцэхүйц хүн томилохыг УИХ-ын чуулганы танхимд хэлж байв. Өнгөрсөн хугацаанд бүх Ерөнхий сайдтай ажиллаж, арын албанд зүтгэж байсан Ш.Солонготой дүйцэх хүн МАН-д бий юу. Түүнийг Цэцийн гишүүнээр томилогдох сургаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын суудалд горилогчид Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг тойлох болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.