Цэцийн шийдвэр цэцийн даргын суудлыг ганхуулав уу?

0

Цэцийн шийдвэр цэцийн даргын суудлыг ганхуулав уу?

Үндсэн хуулийн цэц 2018 оны наймдугаар сарын 22-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн С.Мөнхцэцэгийн өргөдлийн дагуу хуралдав. Ингээд УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар зарласан УИХ-ын 62 дугаар тогтоолыг хүчингүй болгосон юм.

Харин Цэцийн хурлын маргаашаас л энэ шийдвэр захиалгатай байсан уу гэдэг асуулт босож ирэв. Улмаар "…Улс төрийн захиалгат шийдвэр байсан бололтой”, "…Нөхөн сонгуулийг явуулах бүрэн боломжтой байсан байна” гэх дүгнэлтийг мэргэжлийн хуульчид, улс төрийн ажиглагчид хэлж эхэллээ.
Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг "…Цэцийн шийдвэрийг олж уншлаа. Хуульч, судлаачийн хувьд логик, онолын алдаа байна гэж харлаа. Харин нэгэнт ингээд гарчихсан юм чинь цаг хугацааны хувьд намар сонгууль болохгүй нь тодорхой болжээ. Д.Лүндээжанцан багш яг л тайлбарласан байна. Дээр нь нэмээд 1.2, 16.9, 20 дугаар зүйлийг илүү тодотгож хэлэх байж. Уг нь энэ намар сонгууль хийх боломж байж дээ гэж бодлоо, үүнийг уншаад… СЕХ төрийн албан хаагчдыг бүртгээд л болох байж. Ээлжит сонгуулийн жил гэдэг үгийн дагуу нэг сарын 1-нээс чөлөөлөгдөнө гэдэг нь exception гэдэг нь тодорхой байна” гэлээ. Мөн тэрээр "…Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Иргэний нийгмийг байгуулах гэж байгаа юм бол Хэнтийн иргэдийн сонгох эрхийг, 76 гишүүнтэй байна гэснийг яагаад орхиод тайлбарлав. Үүн дээр системчилсэн тайлбар, утга зүйн тайлбараа сайн гаргаад Цэц СЕХ-г төрийн албан хаагчдыг бүртгэхэд Үндсэн хууль зөрчихгүй юм байна гээд нөхөн сонгуулийн "exception”-ийг тодотгоод өгсөн бол бүгд "happy” байх байж. 2015 онд муу хууль баталжээ гээд иргэний нийгмийн зорилгоосоо ухарч, сонгох эрхийг нь зөрчиж болохгүй” гэв.
Түүнчлэн Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж "…УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт эзэн байхгүй. Нэг хоногийн өмнө ч гэсэн төлөөллөө УИХ-д оруулж, түшээгээрээ дамжуулан төр барих үйл ажиллагаанд оролцох гэсэн сонгогчдынх нь эрх ашиг тэнд бий. Ер нь бол 42 дугаар тойрог барцадтай байгаа.
Сонгогдсон гишүүн нь гэмт хэрэгт холбогдож хэчнээн сараар асуудалтай байлаа. Төрийн түшээгийн ёс зүйн талаас авч үзвэл УИХ энэ тухайд аль эрт шийдвэрээ гаргаж, дахин нэр дэвшүүлэх асуудал аль хэдийн эцэслэгдчихсэн байх ёстой байсан. Гэтэл УИХ энэ асуудлыг хойш татаад байсан. Тэр нь хугацаа хожих нэг хэлбэр байж. Ингээд аргагүйн эрхэнд гишүүнийх нь асуудал ноцтой болоод ирэнгүүт УИХ шийдвэрээ гаргасан. Тэр даруйд нь УИХ тогтоолоо гаргах байсан. Гэтэл нэлээд удсаны эцэст нөхөн сонгууль зарлах тухай 62 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолын хувьд ямар нэг зөрчил байхгүй. Гэтэл нэг хэсэг хүн төрийн албан хаагчийн нэр дэвших эрхэд халдлаа гээд Цэцэд өргөдөл бичиж байдаг. УИХ тухайн үеийн асуудалд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг болохоос ирээдүй цаг дээр, ийм тийм хүн нэр дэвшинэ гэж шийдвэр гаргах ёсгүй. Тухайн үед Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрдөж буй хуулийн хүрээнд шийдвэрээ гаргадаг. Тэр журмаар шийдвэрээ гаргасан. Цэц нь тэнд шалтаг гаргалаа. Наана нь захиалга өгсөн улс төрийн хүчин, цаана нь шийдвэр гаргасан Цэц нийлээд жүжиг тоглож байна. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 тойргийн сонгогчдын өмнө энэ байж болшгүй зүйл шүү дээ.
УИХ шуурхай ажиллаж Цэцийн шийдвэрийг хэлэлцэн төрийн албан хаагчдыг нөхөн сонгуульд оруулах асуудлаар байнгын хороо чуулганы хуралдаанаар шийдвэрлэвэл хэдхэн хоногийн хугацаа бий. Гэхдээ тэгэх байх гэж бодохгүй байна. Яагаад гэвэл эрх баригчид  анхнаасаа л нөхөн сонгуулийг хийхгүй гэсэн юм чинь ямар нэг шалтаг заасаар ирэх хаврын чуулганыг хүргэх биз” гэсэн байна.
Эдгээрээс харвал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт Үндсэн хуулийн талд гарсан гэхэд эргэлзээтэй нөхцөл харагдаж байгаа юм.
Ер нь ийм байдлаар Цэцийн шийдвэрийг хуульчид, улстөрчид шүүмжилж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Цэцийн дарга Д.Одбаяр ч шүүмжлэлийн бай болоод байгаа юм. Шуудхан хэлэхэд, сүүлийн өдрүүдийн "уур амьсгал”-ыг ажвал Цэцийн дарга Д.Одбаярын суудал дээрх шийдвэрээсээ болоод ганхаад эхлэх шиг боллоо.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex