Жижгээ: Хошин урлагийн жүжигчин болсондоо баярладаг

0

Жижгээ: Хошин урлагийн жүжигчин болсондоо баярладаг

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ удаагийн "Өөр зочин” буландаа "Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээг урилаа. +17 инээдмийн цуврал гарснаас хойш Жижгээ, Цогтоо хоёрыг хүмүүс андахгүй болсон билээ. Тэд хамтарсан хоёр дахь бүрэн хэмжээний уран сайхны киногоо тун удахгүй олны хүртээл болгох гэж байна. Тиймээс жүжигчин Жижгээтэй  шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

 -Хоёр дахь киноны зураг авалт дууссан гэж сонслоо. Нээлтийн тов зарлагдсан уу?

 -Цогтоо бид хоёрын хамтын хоёр дахь бие даасан уран бүтээл болох "Өндгөн толгойт” уран сайхны киноны зураг авалт саяхан дууслаа. Монтаж, өнгө тавилт, эвлүүлэг, дуу дүрс гэсэн бэлтгэл ажлаа хийгээд дуусчихвал энэ сарын 22, 23 гэхэд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна. Наадмаар олон хоног амарчихсан. Тиймээс товлосон хугацаандаа нээлтээ хийхийн тулд бид маш шаргуу ажиллаж байна.

Кино зохиолын анхны санааг "F” студийн найруулагч Амартүвшин, Цогтоо бид гурав гаргасан. Тэгээд +17 цуврал дээр ажиллаж байсан Анхбаярт захиалга өгч зохиолоо бичүүлсэн. Анхны хувилбар гарч ирээд бид гурав нэмж засварлаад уран бүтээл бэлэн болсон. Кинонд тоглосон жүжигчид бүгд үсээ хусуулсан. Учралын дүрд тоглож байгаа СУИС-ийн эмэгтэй оюутан Оюундарь хүртэл үсээ хусуулсан нь зоригтой шийдвэр байсан. Ийм шийдвэр гаргасан Оюундарьдаа баярлалаа.

-Яагаад үсээ хусуулсан юм бэ?

-Монголд хорт хавдар газар авч, тулгамдаад байгаа асуудлын нэг болчихсон байна. Тиймээс үүнийг хөндөж кино хийхээр болсон юм. Хорт хавдрын тухай кино олон байдаг ч хүнд талаас нь харуулдаг юм шиг санагддаг. Тиймээс бид инээдэм талаас нь харуулахыг зорьсон. Гэхдээ энэ нь  хорт хавдар гээд хошигноно гэсэн үг биш. Хорт хавдартай хүмүүс өвчнийхөө төлөө тэмцэж, инээж баясаж өвчнөө мартахыг хүсэж байдаг. Тиймээс өвчтэй хүмүүс өвчнөө мартах гэж яаж явдаг, инээд хөөрийг хэрхэн хүсдэг болохыг киногоороо харуулахыг зорьсон.

-Жижгээ, Цогтоо хоёрыг +17 инээдмийн цувралаар нь хүмүүс танина. Энэ цуврал бүтсэн түүхийг сөхвөл сонирхолтой байх болов уу. Кино зохиолыг математикийн багш бичсэн гэж сонссон?

-"Bad Angel”, "Өндгөн толгойт” киноны зохиолыг бичсэн МУИС-ийн математикийн багш Анхбаяр +17 цувралын зохиолыг бичсэн. Математикч хүн яаж инээдмийн зохиол бичсэн юм бол гэж хүмүүс гайхдаг. Анхаа бол авьяаслаг залуу. Математикч хүн аливаа зүйлийн логик дараалал, утга учрыг нь бодож олох тал дээр илүү ажилладаг нь зохиол бичхэд дөхөм болдог юм шиг санагдсан. Орос, Америк, Япон, Солонгост зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан богино хэмжээний контентууд гардаг. Тиймээс Монголд насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн контент яагаад байж болохгүй гэж бодсон. Тэгээд бусад орны бүтээлүүдийг үзсэн. Монголд яаж хийвэл зүгээр байх вэ гэж нэлээд удаан бодсны эцэст +17 цувралаа хийсэн. Инээдмийн контент учраас +17 гэж нэрлээд "яагаад 17” гэсэн асуулт гаргая гэж шийдээд ийм нэр өгсөн.

-+17 цуврал дээр эмэгтэй хүний дүрд тоглодог. Эмэгтэй хүн болж жүжиглэх хэцүү байдаг уу?

-Цуврал дээр Цогтоо бид хоёр хоёр ч удаа эмэгтэй хүн болсон. Бид хоёр анхнаасаа гол дүрийг бүтээх хоёр жүжигчин нь байсан. Гэтэл зохиолчоос эмэгтэй дүр гарч ирсэн. Тэгээд эмэгтэй дүр олох боломжгүй тул өөрсдөө эмэгтэй болсон. Зохиолоо уншиж, текстээрээ харилцаж үзээд би шивэгчин болбол надад таарна, чи хатан болбол чамд ойрхон юм байна гээд дүрээ хуваарилсан. Эмэгтэй дүрд хувирна гэдэг маш хэцүү зүйл. Эмэгтэй хүнийг муухай харагдуулахгүйгээр жүжиглэж хүмүүсийг инээлгэнэ гэдэг эрэгтэй хүнээс их хариуцлага, ур чадвар шаарддаг. Хошин урлагт эрэгтэй хүн эмэгтэй болох нь хүмүүсийг инээлгэдэг бичигдээгүй хууль бий. Эрэгтэй хүн эмэгтэй хүний дүрийг бүтээхдээ халтар, муухай талаас нь биш нүүрээ гоё будаж, цэвэрхэн хувцас өмсч сайхан талаас нь харуулах ёстой гэсэн шаардлага "Маск” продакшнд байдаг.

-"Маск” продакшнд ороод 10 жил болж байгаа бил үү?

-2009 оноос "Маск” продакшндаа ажиллаж байна. Анх оюутан байхдаа бүжигчнээр орж байлаа. Сургуулиа төгсч ирээд продакшны ах нартаа "Би жүжигчнээр сурдаг. "Маск” продакшндаа жүжигчнээр ажиллах сонирхолтой байна” гэдгээ хэлсэн. Тэд "Чи өөрөө ажиллах сонирхолтой байвал ажиллаж болно” гэж их уриалгахан хүлээж авсан. Тэгээд сургуулиа төгсөөд продакшндаа бүжиглэж, жүжиглэж эхэлсэн дээ. 2010 оны есдүгээр сард Өвөрмонгол орчуулагч болоод тайзан дээр анх гарахад зүрх дэлбэрч гарч ирчих гээд их сандарсан. Амьдралдаа тэгж сандарч байгаагүй байх. Яг гарах гэж зогсч байсан чинь дээлний нударга чичирч байсан. Тайз руу гараад үзэгчдийг хараад бүр их сандарсан. Ямар ч байсан тайзан дээр гараад үгээ хэлснээ санадаг юм. Нэг мэдэхэд дуусчихсан байсан. Хүмүүсийг инээлгэсэн эсэхээ ч санадаггүй. Хоёр, гурав дахь өдрөөс дасч эхэлсэн. Тэр тоглолт 30 хоног үргэлжилсэн.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Арван жилд байхдаа ямар мэргэжилтэй болох вэ гэж өөрөөсөө, аав ээжээсээ их асуусан. Ангидаа их хөдөлгөөнтэй, хэл амтай, ямар нэг уралдаанд жүжиглэж, шүлэг уншиж оролцдог байсан. Тиймээс жүжигчин болъё гэж аав ээж, найз нөхөддөө хэлэхэд бүгд дэмжсэн. Жүжигчин эсвэл хөтлөгч болно гэж боддог байсан. Энэ хоёр мэргэжлийг сонгож чадахгүй бол нийгмийн ажилтан  ч юм уу ер нь олон нийттэй харилцах ажил хийх сонирхолтой байсан.

-Энэ мэргэжлийг сонгосондоо эргэлзэж байсан үе бий юу?

-Шантрах үе олон байсан. Оюутан байхдаа цаг наргүй байнга хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж, сургууль дээр хонож өнждөг ямар мэргэжил сонгочихвоо гэж бодож байсан. Жүжигчин хүн олонд танигдах ёстой. Гэтэл тийм боломж гарч ирэхгүй юм шиг санагдаж байсан үе бий. Бас гэр бүлтэй болоод амьдралаа авч яваад эхэлтэл цалин хүрэлцэхээ больсон. Тэгээд цаашдаа иймэрхүү байдлаар явах ёстой гэж үү гэж бодож байсан. Ингэж шантрах үедээ яах гэж чи энэ мэргэжлийг сонгосон юм, чамд бусадтай адил эрүүл бие, оюун ухаан байна. Бас олон хүн энэ мэргэжлээр амжилт үзүүлээд байхад чи яагаад чадахгүй гэж өөрөөсөө асуусан. Одоо эргээд бодоход тухайн үед залхуу байсан юм байна. Төгсөөд шууд жүжигчин болчих юм шиг буруу бодож байсан учраас шантарсан юм билээ. Хүн хүсч байсан мэргэжлээ сонгосон бол түүнийхээ төлөө тууштай, цаг нар, өдөр, шөнөгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Тухайн мэргэжлээрээ амжилтад хүрнэ гэж бодож байгаа бол өөрийгөө дайчлах хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Мэргэжлээрээ ямар үед бахархдаг вэ. Жүжигчин байхын хамгийн сайхан мөч нь хэзээ байдаг юм бол?

-Жүжигчин хүн хийж байгаа уран бүтээлүүдээрээ бахархдаг. Үзэгчид үзээд уран бүтээлийг нь таашааж байвал тэрүүгээр бахархана. Хошин урлагийн жүжигчний хамгийн сайхан мөч нь хүмүүсийн инээхийг харах байдаг. Тоглолт үзсэн хүн бүр нүүр дүүрэн инээмсэглэлтэй, аз жаргалтай, ямар ч гуниггүй байдаг нь сайхан санагддаг. Хүмүүсийг инээлгэж, эерэг энерги бэлэглэдэг хошин урлагийн жүжигчин болсондоо баярладаг.

-Жүжигчин бүр олны танил болохыг хүсдэг. Та бас ингэж мөрөөдөж байсан уу?

-Жүжигчин хүн олны танил болохгүй бол хоолгүй гэсэн үг. Хэн ч танихгүй бол ямар ч уран бүтээл авахгүй. Олонд танигдахын тулд тухайн уран бүтээлч ур чадвартай байх ёстой. Ур чадвартай байж олны танил болохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог. "Маск” продакшнд жүжигчнээр ажиллаад тав, зургаан жил болчихоод байхад "Харсан хүн байна. Хэн билээ” гээд таньдаггүй хүн олон байлаа. Харин +17 цувралаас хойш хүмүүс таньдаг болсонд нь их баярладаг. Хүн бүр мэддэг болчихсон юм чинь одоо өөрийгөө үнэлүүлэх хэрэгтэй. Сайн, муу жүжигчний аль нь болохоо харуулах цаг ирчихсэн байна.

-Ингэхэд яагаад Жижгээ гэдэг нэртэй болсон юм бэ?

-СУИС-д орохдоо ангийнхаа хамгийн жижигхэн нь байсан. Ангийнхан намайг Лхагвацэрэн гээд бүтэн нэрээр дуудахаар хэцүү байсан болохоор жоохоноо, жижгээ гээд янз бүрээр дууддаг байсан. Нэг өдөр хурал хийгээд чамайг Жижгээ гэж дуудъя гэж тохирсон.

-Одоо ямар дүрд тоглохыг зорьж байна. Бүтээх юмсан гэж шунаж явдаг тийм дүр байгаа байх?

-Би Ромео болно гэж хүсдэггүй. Ромеод тоглох хэмжээний царай, нуруу, бие ч надад байхгүй. Харин түүхэн кинонд үзэгчдийн дургүйг хүргэсэн эсрэг талын дүр бүтээх юмсан гэж хүсдэг.

-Холливудын кинонд тоглох мөрөөдөлтэй гэсэн. Энэ таны хамгийн том зорилго уу?

-Холливудын юм уу олон улсын кинонд тоглож үзэх мөрөөдөлтэй. Би энэ мөрөөдөлдөө хүрэхгүй ч байж мэднэ. Гэхдээ хүн өмнөө том зорилго тавих хэрэгтэй. Түүнийхээ төлөө хэл сурах, гадаад кинонд проб өгөх гэсэн шат дараалан өөрийгөө хөгжүүлэх алхмыг хийж байна. Одоо тоглож буй шинэ уран бүтээл маань мөрөөдөл рүүгээ дөхсөн алхам минь юм. Каннын кино наадамд зориулан хийж байгаа түүхэн кинонд дүр бүтээж байгаа. Энэ кино нэр дэвшээд шагнал авахгүй ч гэлээ залуу жүжигчний хувьд тоглосон кино нь олон улсын кино наадамд нэр дэвшинэ гэдэг бол том амжилт юм. Хүрсэн ч хүрээгүй ч том мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэж боддог.

-Кино найруулахыг хүсдэг гэж сонссон. Бүрэн хэмжээний хоёр дэлгэцийн уран бүтээлтэй болчихлоо. Хүсэл тань биелчихсэн юм биш үү?

-+17 цуврал дээр Цогтоо бид хоёр санаагаа уралдуулаад, найруулагч Жаргалсайхан ахад хэлэхэд авах санааг нь авчихдаг байсан. Тиймээс хоёр киногоо бид хоёр найруулаад явсан гэж ойлгож болно. Гэхдээ удахгүй бие дааж нэг кино найруулна.

-Хүн зорьсондоо хүрэхийн тулд юу хийх ёстой вэ. Таны хувьд мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байна?

-Би нэг өдөр ганцаараа хэвтэж байгаад гэнэт цаас, бал аваад зорилгуудаа бичсэн. "Маск” продакшнд жүжигчнээр орно, олны танил жүжигчин болно, кино найруулаад гол дүрд нь тоглоно, гэр бүлтэй болно гээд санаанд орж ирсэн болгоноо юу ч бодолгүйгээр бичээд үлдээчихсэн. Хэдэн жилийн дараа эргээд харсан чинь хоёр, гурван зүйлээс бусад нь биелчихсэн байсанд их гайхсан. Хэн нэгэн бирд гарч ирээд тэр хүслүүдийг биелүүлээгүй, би өөрөө биелүүлсэн. Тиймээс ямар нэгэн зүйлийг мөрөөдөж байгаа бол тэрийгээ цаасан дээр бичих хэрэгтэй. Ингэснээр  мөрөөдөл биеллээ олоход нэг алхам дөхөж байгаа юм. Зорилгоо өмнөө тавиад сонгосон мэргэжлийнхээ хүрч болох хамгийн дээд оргилд нь хүрнэ гээд цаасан дээр бичээрэй.

-Таны эрхэмлэдэг, үнэт зүйл юу вэ?

-Хамгийн үнэтэй зүйл минь гэр бүл. Стресстэй, ажлын ачаалал ихтэй үед гэртээ очоод бүх зүйлийг мартдаг. Өмнө нь өөрийнхөө төлөө амьдарч байсан бол одоо үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байна. Энэ оны зургадугаар сарын 7-нд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Аав болсноос хойш бодол, санаа өөрчлөгдөж миний амьдралд шинэ үе ирэх шиг болсон. Миний багын хүмүүжил их зөв юм болов уу гэж би боддог. Аав ээж маань  намайг нялцгай, эрх дураар нь байлгаагүй, хатуу хүмүүжүүлсэн. Тэд хүнд муу санах ёсгүй, дандаа сайн санаж явахыг сургасан. Тэгэхээр миний сайн сайхан явж байгаа маань хүмүүжилтэй холбоотой. Би хоёр охин дүүтэй айлын том хүүхэд учраас их хариуцлага үүрдэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2019.8.2  БААСАН  №153  (6120)


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex