О.ДӨЛГӨӨН: НҮЦГЭЛСЭН ХЭСЭГТЭЙ КИНОНД ДАХИЖ ТОГЛОХГҮЙ

6

 

"Амьдралд тавтай морил”, "Single Ladies", "Сүүлчийн шөнө” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн танил Монголын гурав дахь Жульетта гэгддэг УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Юуны өмнө "Гэгээн муза” наадамд Жульеттагийн дүрээр нэр дэвшиж байгаад баяр хүргэе. Дөрвөн жилийн өмнө Жульеттагийн дүрд тоглохыг хүсдэг гэж ярьж байсныг чинь санаж байна. Мөрөөдлөө биеллээ олж, энэ дүрээрээ театрын хамгийн том наадамд нэр дэвшиж байна. Ямар санагдаж байна вэ?

-Баярлалаа.19 жилийн дараа Монголын гурав дахь Жульетта болсондоо их баяртай байгаа. Би СУИС-д орохоосоо өмнө төгсөх курсийнхэн дипломын ажлаа шалгуулж байгааг харж байлаа. Тэр үед "Ромео Жульетта” жүжгийг тавьж байсан юм л даа. Тэгэхэд Жульеттагийн дүрд тоглох юмсан гэж хүссэн учраас СУИС-д орсон хэрэг. Миний мөрөөдөл биелсэн. Энэ дүрээрээ ийм том наадамд өрсөлдөнө гэж бодож байгаагүй. Үнэхээр их баяртай байгаа. Хүн ер нь их мөрөөдөж байх хэрэгтэй, мөрөөдөлдөө хүрэхийн тулд шат ахиж явдаг. Би анхнаасаа мөрөөдлөө зөв чиглүүлсэн юм болов уу.

-Анхны алхам мэдээж зөв байвал цаашдаа том зүйл рүү чиглээд явах байх. Яагаад "Мөрөөдлийн театр”-аас гарсан юм бэ?

-Тэгэлгүй яахав. Анх гуравдугаар курст байхад "Мөрөөдлийн театр”-т орох уу гэсэн санал аваад орсон байдаг юм. Оюутан байхад минь намайг голохгүй тайзны уран бүтээлд оруулсан ах нартаа маш их баярладаг. УДЭТ-т орсон маань сонгодог урлагт хүч үзье гэж бодож гаргасан шийдвэр. Энэ шийдвэрээ хамтлагийнхандаа хэлэхэд миний саналыг дэмжсэн. Тэд дэмжсэн учраас УДЭТ-т шалгалт өгөөд тэнцсэн. Хэдийгээр одоо "Мөрөөдлийн театр”-т харьяалагдахгүй байгаа ч, тэндтэйгээ үргэлж холбоотой байдаг.

О.ДӨЛГӨӨН: НҮЦГЭЛСЭН ХЭСЭГТЭЙ КИНОНД ДАХИЖ ТОГЛОХГҮЙ

 

 

-Таныг үзэгчдэд хамгийн их таниулсан уран бүтээл бол яах аргагүй "Амьдралд тавтай морил” телевизийн олон ангит кино. Энэ кинонд ажиллаж байх үедээ л "Мөрөөдпийн театр”-ынхантайгаа анх холбогдож байв уу?

-"Амьдралд тавтай морил” кинонд Г.Эрхэмбаяр ах маань бас ажилласан шүү дээ. Тэгэхэд Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай ах нар маань Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан. "Амьдралд тавтай морил” кино хийгдээд дууссаны дараа ах нар маань тусдаа театрт байгуулах гэж байгаа тухайгаа надад хэлсэн юм. Гэхдээ шууд үндсэн жүжигчнээр ажиллах санал тавиагүй. Шинээр тавих гэж байгаа жүжгийнхээ дүрийн шалгаруулалтад орох санал тавьсан л даа. Би ч тэр үед оюутан байсан болохоор их дуртай очиж шалгуулсан.

Над шиг оюутан, театрынхаа тайзан дээр л гарч байсан хүнд тэр том Соёлын төв өргөөний тайзан дээр гарах боломж олдож байхад дуртай байлгүй яахав. Бас их айж байсан. Шалгаруулалт өгч тэнцээд "Миний нууц хүү” жүжигт орж ажилласан. Анхны уран бүтээл байсан учраас алдаа, оноо их л байлаа. Маш их зүйлийг сурсан даа. Харин энэ жүжиг тавигдаж дууссаны дараа надад "Мөрөөдлийн театр”-ын үндсэн жүжигчнээр ажиллах санал тавьсан. Дуртай нь аргагүй зөвшөөрч энэ сайхан хамт олныхоо нэг болсон доо. Амьдралд минь ирсэн хамгийн анхны, хамгийн том боломж байлаа.

-Ингэхэд ямар тохиолоор жүжигчин мэргэжлийг эзэмшихээр шийдэв. Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн байдаг уу?

-Гэр бүлийнхэн дунд байхгүй ээ. Багаасаа л жүжигчин болохыг мөрөөдсөн. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө алхам алхмаар урагшилж байгаа нь энэ.

-"Сүүлчийн шөнө” кинонд анх удаа нүцгэлж тоглосон шүү дээ. Тухайн үед үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас байв уу?

-Байлгүй яахав. Анх удаа дэлгэцэд нүцгэлсэн. Гэхдээ тэр бол уран бүтээл. Би ямар өөр шалтгаанаар нүцгэлж шуугиан тарьсан биш. Тухайн уран бүтээлд, тухайн дүрдээ ажиллахдаа миний хийх л ёстой зүйл байсан. Тэр Амирлан гэж дүр нүцгэлсэн болохоос биш Дөлгөөн нүцгэлээгүй гэж би өөрөө өөртөө боддог юм. Ер нь жүжигчин хүн ямар ч дүр дээр ажиллах ёстой. Дүрээ амилуулахын тулд ямар ч зүйлийг хийх л ёстой.

-Одоо дахин тийм нүцгэлэх хэсэгтэй киноны санал ирвэл тоглох уу. Нөхөр чинь хэрхэн хүлээн авсан бэ?

-Тоглохгүй. Ер бол "Сүүлчийн шөнө” кинонд тоглосны дараа хүмүүсээс их шүүмж ирсэн. Харин гэр бүлийн хүн маань миний ажлыг ойлгодог учраас тоглохыг дэмжиж, сайхан хүлээж авсан. Манай хүний өмнөөс зарим хүмүүс бухимддаг юм шиг байна лээ /инээв. сур/ Тиймээс дахин тоглохгүй.

-Уншигчдадаа нөхөр, хүү хоёроо танилцуулахгүй юу?

-Манай нөхөр Гадаад харилцааны менежер мэргэжилтэй Очирпүрэв гэдэг залуу бий. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Харьцангуй урлагаас хол, урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгож дэмждэгт нь баярлаж явдаг. Цаг наргүй ажилладаг намайг ойлгодогт ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.

Хүүг маань Ивээлт-Од гэдэг. Нэрний хувьд Очирпүрэвийн О үсэг, Дөлгөөний Д үсгийг нийлүүлээд ямар ч байсан Од-той нэр өгнө гэж бодож байсан. Тэгээд л хоёулаа ярилцаж байгаад Ивээлт-Од гэж нэр өгч байсан.

-Ханьтайгаа хаана танилцсан бэ?

-Манай нөхөр "Next electronics”-т гадаад харилцааны менежер хийдэг байсан юм. Би "Next electronics”-ын нүүр царай нь болоод гэрээтэйгээр ажилладаг байхад нэг залуу байнга намайг хараад байдаг байсан. Тэр үед танилцсан даа.

-Ээж болоод хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Эх хүн болж байсан мэдрэмжээ хуваалцаач?

-Зүйрлэхийн аргагүй мэдрэмж төрдөг юм билээ. Хамгийн анх хүүгээ хараад, үнсэх тэр мэдрэмж хорвоо дээр хүн болоод мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж байсан.

-Ээж болсон хэдий ч Дөлгөөнд жаахан охины дүрүүд ирээд байх шиг. Эх хүний дүрд ажиллаж үзэх юмсан гэсэн бодол төрж байна уу?

-Эх хүний дүрд ажиллаад үзчихсэн шүү. "Хамтран амьдрагч” кинонд үр хүүхдийнхээ төлөө гэсэн эх хүний дүрд ажилласан. Анх зохиолыг нь уншаад л таалагдсан дүр. Би өөрөө эх хүн болчихсон болохоор уйлаад л зохиолоо уншиж байлаа.

-Олны танил хүн болсны дараа гудамжаар явахдаа хүртэл өөрийгөө цэнэж эхлэх байх. Өөрөө биеэ авч явах тал дээр хэр анхаардаг вэ?

-Олны нүдэнд байнга харагдаж явдаг хүн учраас өөрийгөө зөвөөр авч явахгүй бол хүмүүс янз янзаар ярих тохиолдол их. Тэгэхээр хаана ч гэсэн биеэ аятайхан л авч явах шаардлага гардаг.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүк, инстаграм гээд цахим ертөнцөд идэвхтэй. Би ч гэлтгүй бүх хүмүүсийн салшгүй хэрэглээ болчихжээ. Дээрээс нь миний мэргэжилтэй уялддаг юм шиг санагддаг шүү. Хүмүүстэй илүү ойр харьцдаг. Олон хүн надаас юм асуудаг. Тэр болгонтой уулзаж чадахгүй болохоор фэйсбүүкээр хариу өгдөг.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлийн ялгааг юу гэж боддог вэ?

-Киноны зураг авалтын үеэр алдаа гаргахад дахин зураг авч болдог. Харин тайзан дээр үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байгаа тохиолдолд алдаа гаргах эрхгүй. Хэрвээ ямар нэг алдаа гаргахад дахин тавих боломжгүй учраас жүжигчдээс илүү ур чадвар шаарддаг юм болов уу. Гэхдээ энэ нь дэлгэцийн бүтээл муу тайзных сайн гэж хэлж байгаа юм биш л дээ. Тайзан дээр гарсан тохиолдолд жүжигчин тухайн дүрээ амилуулах, амьдруулахын тулд бүхий л авьяас чадвараа гаргадаг. Тиймээс илүү чадварлаг уран бүтээлчид тайзны бүтээлд тоглодог гэж боддог юм. Мэргэжлийн бус жүжигчид тайзны бүтээлд тоглодоггүй шүү дээ.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлийн аль алийг хослуулан ажиллана гэдэг хэцүү. Дээр нь гэрийн эзэгтэй, ээж хүний үүргээ орхигдуулж болохгүй. Таны хувьд энэ их ажлыг хэрхэн амжуулж байна вэ?

-Гэр бүлтэй эмэгтэй уран бүтээлчдийг би супер хүмүүс гэж боддог. Өмнө нь ингэж боддоггүй байж. Өөрөө ээж, эхнэр хүн болсныхоо дараа ойлгодог юм байна. Үр хүүхэддээ, хань ижилдээ анхаарал тавих ёстой. Давхар уран бүтээлээ хийх ёстой. Маш их завгүй болдог юм байна. Тэр болгоныг нарийн төлөвлөгөөтэй, зохицуулж байхгүй бол аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Чадлынхаа хэрээр хичээгээд, мунгинаад л явж байна.

-Залуу хүний хувьд үеийнхнийгээ ямар байгаасай гэж боддог вэ?

-Залуу байгаа дээрээ завгүй байгаасай. Завгүй байвал маш их зүйлийг амжуулдаг юм шиг санагддаг. Миний хувьд бүх юм амжихгүй юм шиг мөртлөө гүйгээд байхаар их зүйл амжуулчихсан байдаг. Тэгэхээр ид эрч хүчтэй, энергитэй байгаа дээрээ завгүй амьдраарай. Эргээд харахад залуу насаа харамсахааргүй өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.

Б.Дэжид

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

6 сэтгэгдэл
:

birthstone and diamond necklace with names silver or gold http://www.cannotfindname.com/vibbard_chili/vintage-indische-stirn-schmuck-breit
e-bijoux-de-kristall-gold-kette-kopfschmuck-tiara-haar-zubeh%c3%b6r-haar-kette-i
n vintage necklace women best friend pendant necklace boho necklaces chain kolye gothic retro jewelry collares de moda 2019 http://www.cannotfindname.com/waleska_boise/daniel-jewelry-inc.-10mm-miami-cuban
-link-14k-bracelet-with-sleek-lock set of pearls of different colors http://www.cannotfindname.com/waples_breaux/midtown-optometry-how-to-look-good-i
n-glasses-the-9-best oem love unicorn pearl natural freshwater pearl bead cage http://www.cannotfindname.com/wasta_jumpriver/hipster-glasses-for-narrow-face-fe
male-with-aviator-frames
milwaukee 20 m18 fuel 1 4 hex impact driver torque 1800 in lbs http://www.lome7.com/vancourt_monocity/milwaukee-20-m18-fuel-1-4-hex-impact-driv
er-torque-1800-in-lbs

:

http://www.dussokagimiz.com/homework/air-max-noir-et-or-femme-jordan-retro-10-vi
olet-homme-fluo-flashair max noir et or femme jordan retro 10 violet homme fluo flash
bags handbags upc 716106750762 http://www.lulushouseofbooks.com/although/bags-handbags-upc-716106750762

:

http://www.ntmglobalnews.com/certainly/small-leather-handbag-shoulder-overbody-b
ag-tansmall leather handbag shoulder overbody bag tan
gigi new york hailey tasseled crossbody bag white women s handbags bags http://www.emdadpaytakht.com/footwear/gigi-new-york-hailey-tasseled-crossbody-ba
g-white-women-s-handbags-bags

:

chi yamar ataarhuu yum be uhlee yu chi hol yavahgui kkk Dulguun Ochiroo 2 bol Az jargaliin duuli daa

:

Ямар юмны гадаад харилцааны менежер бэ дотоодод төгссөн ажилгүйчүүдийн л нэг вна даг,..нээх том юм ярих санаатаймангар охин бэ

Ямар юмны гадаад харилцааны менежер бэ дотоодод төгссөн ажилгүйчүүдийн л нэг вна даг,..нээх том юм ярих санаатаймангар охин бэ

:

MATAR

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex