Н.Нацагням: Бид өнгөрсөн 25 жилд дандаа цагаан биш, хар лордууд сонгосон

616

Монголын нийгэмд тулгамдаад байгаа хямралын асуудлыг задлан шинжлэх, гарах гарцыг хайх зорилготой  "Бид хамтдаа” үндэсний форум өчигдөр Төрийн ордонд боллоо.

Форумыг нээн, МАН-ын дарга М.Энхболд үг хэлэв. Дараа нь МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар үг хэлж, илтгэл тавьсан юм.

Форумын эхний хэлэлцүүлэг "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл” сэдвээр өрнөлөө. Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням "Улс төрийн тогтолцооны саармагжуулалт” сэдвээр илтгэл тавьсан нь сонирхол татсан тул бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр хүний нийгэм өнөөг хүртэлх олон мянган жилийн түүхэндээ улс төрийн гурван тогтолцоог л ээлжлэн хэрэглэсээр ирснийг онцолж, эдгээрийн аль нэг нь дангаар орших биш, өөр хоорондоо нийлэн саармагжсанаар амжилт олдог гэсэн юм.

АРДЧИЛЛЫН БУЯНААР ШАШИН ХҮРТЭЛ ҮҮССЭН

Өнгөрсөн  тавдугаар сард Барселон хотод Дэлхийн эрдэмтдийн холбооныхон хуралдлаа. Тэд ямар дүгнэлтэд хүрсэн гэхээр дэлхийн дулаарлыг хөрөнгөтнүүд бий болгосон гэдэг дээр санал нэгдлээ. Үүнийг Монтескьегийн онолоор баталж болохыг эрдэмтэд янз бүрийн  нотлох баримттайгаар харуулсан юм.

Ардчилсан тогтолцоо бол төрийн үндсэн гурван тогтолцооны нэг хэсэг юм байна. Ардчилсан засаг нь дотроо парламентын, ерөнхийлөгчийн гэх мэт өөр өөр засаглалтай. Эдгээрийн аль нь ч байсан  ардчилсан засгийн характер нь нэг ижил. Үүнийг математик загварчлалаар баталж болно. Төрийн өндөрлөгүүдийг гурав, дөрөв хуваадаг. Үүнийг математик загварчлалд тэгш өнцөгт импульсээр симулизяци буюу тооцоолол, загварчлал хийж, системд шоок үзүүлдэг.      

Ардчилал руу шилжсэн улс орон бүрийг эрдэмтэд судлаад  шинэ системд оронгуутаа эдийн засаг нь шалан дээрээ буудгийг тогтоочихсон. Энэ бол дэлхий нийтийн зүй тогтол.

Манай Үндсэн хуульд зааснаар төрийн гурван өндөрлөг бурхан шиг сайн хүмүүс байх ёстой. Гэхдээ Үндсэн хуульд эрх мэдлийг нь бичээд, үүргийг нь заагаагүй. Тэгэхээр хүнийг, ямар нэг институтыг яаж симулизяци хийдэг гэхээр тэр хүн чөтгөр байвал яах вэ гэж математик загварчлалд оруулдаг. Яагаад үүнийг хийж байна гэхээр дэлхийн түүх тийм л байсан.

Дөрвөн оролттой буюу дөрвөн өндөрлөгтэй байвал дөрөв дахин савлаж байна. Нэг оролттой бол дөрөв дахин багасах ч Ерөнхийлөгчийн засаглалд шилжлээ гээд үүнийг шийдэхгүй. Үүний дээр нэг оролт тогтворжсон байна. Энэ нь саармагжилтын үр дүнд бий болно.

Плато гэж эрдэмтний гаргаснаар хүн төрөлхтний нэг хүний засаглал дампуурахад олигархи засаглал руу ороод, тэр нь дампуурангуут парламентын буюу популизмын засаглалд ордог. Энэ нь дампуурангуут буцаад нэг хүнийх рүү шилждэг гинжин хэлхээ л үргэлжлээд байдаг.  Энэ гурвын алийг нь ч сонгосон дампуурдаг.           

Хүн төрөлхтөн гурван мянган жилд нэг удаа энэ тойргийг бүтэн эргэдэг байж. Харин одоо техник технологи өндөр хөгжсөнөөр 60 жил болж, эргэлтийн хугацаа буурсан. Америкчууд, Англичууд гэх мэт Ромоос гаралтай хүмүүс өнөөдөр нэг бүтэн тойргоо дуусгаад, нэг эргэлтийн ойтойгоо золгох гэж байна. Харин эртний Ромчууд үүнийг олон мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн туршлагатай.

Ардчилал руу шилжсэн улс орон бүрийг эрдэмтэд судлаад  шинэ системд оронгуутаа эдийн засаг нь шалан дээрээ буудгийг тогтоочихсон. Энэ бол дэлхий нийтийн зүй тогтол. Грекийн Афины ардчилал ч үүний улмаас дампуурсан. Ингээд 2500 жилийн өмнө дэлхийн ядуурлыг үүсгэсэн байдаг. Үүнээс улбаалан Бурхан багш Буддизмыг үүсгэн, Есүс Христ Христийн шашныг бий болгосон гэж үздэг. Ингэж ардчиллын буянаар шашин хүртэл үүссэн.

Бидний парламент гэж нэрлэдэг, сайхан зүйлийг дэлхийн түүхэнд олигархийн буюу лордын засаг гэж нэрлэдэг. Тэгэхээр бид  аавдаа хайртай гэчихээд эцэгтэй хайргүй гэх нь утгагүй. Өөрөөр хэлбэл парламентат засаглал байгаа бол тэнд олигархиуд байна гэсэн үг. Эдгээр нь нэг зүйл юм. Бид ахдаа хайртай гэчихээд агаа муу гэж болохгүй. Учир нь бид парламент сонгосон атлаа популизмтай тэмцэнэ гэж байна.  Яагаад гэвэл эдгээр нь нэг зүйл.

Одоо Америкт эрдэмтэд бослого гаргаж байна. Тэд ардчилал амласан хэрнээ та нар фашизм, хүчирхийлэл хийлээ гэж эрх баригчдаа эсэргүүцэж байна.

Гэвч нэг хүний, олон хүний эсвэл хэсэг бүлгийн засаглалын алийг нь ч сонгосон эцэстээ дампуурдаг. Нэг хүний засаглал сайн уу гэвэл сайн. Яагаад гэвэл популизмыг цэвэрлэдэг. Гэхдээ муу, яагаад гэвэл 60 жилийн дараа хааны ач хүүгийн үед дампуурдаг. Ингээд тэр нийгэм автоматаар олигархи буюу парламент руу шилжинэ.  Хаанаа алаад шилжсэн түүх олон. Тэгвэл парламент сайн уу гэвэл сайн.

Гэхдээ дампуурдаг учраас бас л муу. Ингээд гурван засаглал бүгд дампуурсан, олон мянган жилийн түүх бий. Ингэж явсаар Модун Шаньюгийн үед өөр хоорондоо эрлийзэжсэн байна. Үүнийг дэлхийн түүх 60 мянган жилийн турш өөрөө бүтээсэн. Үүнийг Ромоос Швейцариуд хуулсан. Эрлийзэжсэн үед нь л цавуудаж тогтоох ёстой. Ингэж тогтоодог хүчийг  реактив чадал буюу төрийн үзэл суртал гэдэг. Социализмын үед Намын төв хороонд үзэл суртлын даргаар ажиллаж байсан н.Даваадаш гуай энд сууж байна. Энэ хүн шиг хүмүүс нийгмээ цавуу шиг барих ёстой. Бидэнд бол ийм туршлага бий.

Аавдаа хайртай гэчхээд эцэгтэй хайргүй гэх нь утгагүй. Өөрөөр хэлбэл парламентат засаглал байгаа бол тэнд олигархууд байна.

Актив чадал нь Үндсэн хууль болон цэрэг цагдаа нар. Бид цэрэг, цагдаад мөнгө төлдөг. Харин реактив чанарт мөнгө төлдөггүй. Жишээ авахад Швейцарын реактив чанар маш өндөр үр дүнтэй. Тэнд сэлэм гялс, толгой бөндгөс гэсэн хууль одоо ч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл хуулиа чанга мөрддөг. Мөн Швейцарын торгон цэргүүдийг Ватикан зэрэг зарим орон хөлсөлдөг.  Учир нь тэд маш үнэнч шударга.

Автобусанд мөнгө төлөөгүй хүнийг гаргаж ирээд бууддаг хууль Германд байснаар одоо ч реактив хүч нь ихээхэн нөлөөтэй. Төр ийм харгис болохоор хүмүүс айгаад хуулиа сайн мөрддөг. Түүнээс манай Үндсэн хууль Германыхтай адилхан. Харин манайд реактив хүч байхгүй. Тэгэхээр айдас, үзэл суртлаар ардчиллыг байгуулдаг.

КАПИТАЛИСТ НИЙГЭМ НОГООН ДЭЛХИЙГ СӨНӨӨН, НҮҮРС ШАТААЖ, ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ БИЙ БОЛГОЖЭЭ

Хүн төрөлхтөн дээрх гурван системийг эрлийзжүүлсний нэг жишээ нь феодализм. Хаантайгаа феодалууд нь байдгийг феодализм гэх бол хаанаа алчхаад феодалууд буюу лордууд засаглах нь капиталист нийгэм. Харин социалист нийгэм нь ардчиллын сайжруулсан хувилбар. Бидний яриад байгаа зөвлөлдөх ардчилал социализмд байсан. Тэнд нэг хүний засаглал байгаагүй. Энэ систем ард түмэн болон ногоон дэлхийд ээлтэй.

Харин капиталист нийгэм ногоон дэлхийг сөнөөн, нүүрс шатааж, дэлхийн дулаарлыг бий болгожээ. Гэхдээ социализмд лордууд байгаагүйгээс дампуурсан. 

Капитализм, социализмын аль аль нь ардчилалтай эрлийз болсон. Тэгэхээр хоёр өөр төрлийн ардчилал бий болох нь тодорхой. Одоо Америкчууд капитализмыг хуйвалдах ардчилал гэж нэрлэх боллоо. Капитализмд байнгын засаглал байгаагүйгээс буюу хууль дээдлэх ёс тогтоогүйгээс дампуурдаг.  Хэчнээн олон хууль гаргаад, шилэн, алтан дансны хууль гаргаад ч тэдгээр нь гууль болчихдог. Яагаад гэвэл төрийн тогтолцооны нэг чухал хэсэг болсон байнгын буюу сонгуулиас үл хамаарах институт байхгүй. Үүнийг мэритийн буюу ур чадварт суурилсан төрийн албан хаагчид бүрдүүлдэг.    

Яг одоо бол Швейцариуд эрлийз тогтолцоог хэрэглэж байна. Нэр дурдсан гурван систем нэгэн зэрэг ажиллаж байж л бүтнэ. Социализм, капитализмыг харьцуулбал 99 хувь нь адилхан. Капиталист нийгэмд Төрийн өмчийн хороо, Эдийн засгийн яам, АТГ байхгүй хэрнээ авлигагүй байдаг. Лордын тогтолцоо байж л эдийн засаг хөгжинө. Дэн Сяо Пин хэдий хатуу дэглэм тогтоосон ч ард түмэн нь өлсөж үхсэн. Иймд авлигыг хүлээн зөвшөөрч, эдийн засгаа хөгжүүлсэн. Тэгэхээр олигархи характергүйгээр эдийн засаг хөгжихгүй. Жишээ нь Самсунг компани. Тэд социалист нийгэмд төлөвлөгөөний хорооны хийдэг ажлыг гүйцэтгэдэг. Үүнийг төр хийх боломжгүй.

Хэчнээн олон хууль гаргаад, шилэн, алтан дансны хууль гаргаад ч гууль болчихдог. Яагаад гэвэл төрийн тогтолцооны нэг чухал хэсэг болсон байнгын буюу сонгуулиас үл хамаарах институт байхгүй.

ТЭГЭХЭЭР БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Зах зээлээ хуваагаад, хүмүүсээ олоод, тэд л бие биеэсээ бараа үйлчилгээ худалдан авдаг, кластерийн тогтолцоо үүсгэх ёстой. Ингээд 30 жилийн дараа чөлөөт өрсөлдөөн бий болно. Самсунгийн гар утсыг  аппликэйшнийг нь хийдэг дөрвөн компани зарах эрхгүй байдаг. Самсунг л зарна. Миний ажиллаж байсан Инглиш Электрик компанийн инженер хийсэн автоматаа зарах эрхгүй байсан. Яагаад гэвэл тэр зах зээл нь Инглиш Электрикийнх. Зах зээлийг ингэж хувьчлан, эзэнтэй болгосноор тэр хүний оюуны өмчийг хамгаалдаг.

Английн танк, усан онгоц, галт тэргийг нэг монопол компани үйлдвэрлэсэн. Анх тийм байсан, одоо ч тийм л байна. Тэд улсын захиалгаар хөгждөг. Дэлхийн бүхий л түүхэнд лордууд байсан. Манай Монголд бол Итгэлт баян. Харин зураг дээрх өвөө эмээ Итгэлт баян шиг ухаантай биш, гэхдээ сайхан сэтгэлтэй. Харин Итгэлт баян энэ хүмүүс шиг сайхан сэтгэлтэй болж чадахгүй. Энэ хоёрыг зохицуулдаг хаан байсан. Тэгэхээр гурвуулаа байж л хөгжинө.        

Социализм Итгэлт баян шиг уламжлалт лордуудыг устгасан. АНУ болохоор шинэ улс учраас лордуудаа сонгуулиар гаргаж ирсэн. Зах зээл өөрөө сонгодог хүмүүсийг л бид лордоор сонгох ёстой. Бид сүүлийн 20 жилд лордууд их сонгосон ч хар лордууд үүсчихлээ. Тэд дамын наймаагаар биднийг ажилгүй болгож байна. Би мэдээллийн технологийн зах зээлээ надад өгчих,  юм хийе гэхээр дамын наймаагаар шахаж байна.

Цаашид үүнийг болих хэрэгтэй. Капиталист нийгэм Итгэлт баяны дүрмээр тоглодог, тэнд инженерийн дүрмээр тоглодог. Эдийн засгийг хэдэн том компани нь л хоорондоо ярина. Түүнээс яамтай ярихгүй.                      

Эргээд гурван  тогтолцоо руугаа орвол хүн төрөлхтөн 60 мянган жил тойруулан ашигласан байтал Швед, Швейцарт сүүлийн 100 жилд эрлийз тогтолцоог авч хэрэгжүүлж байна.

Үүнийг чоноор тайлбарлаж болно. Энэ амьтан өвчтэй бугыг барьж иддэг. Эс бөгөөс сүрэг бүхэлдээ өвчилнө. Гэтэл чонын энэ ажлыг хүн хийж чадна гэснээр Америк дампуурсан. Харин хүнийг ардчилсан засаглал гэвэл идэх хоол нь лордууд, хоолыг эмчилдэг нь чоно буюу байнгын засаглал. Тэд улс төрийн намаас хараат бус байх ёстой. Чоно байхгүй бол Америк шиг мөнгөний хаант улс болно гэдгийг АНУ-ын эрдэмтэд баталлаа.

Сүхбаатар аймгаас олдсон олдворХаант засаглал хэдий тогтвортой ч сөрөг тал нь их удаж илэрдэг. Хаант засаг унахаар парламент түүнийг нь цэвэрлэж, энэ унахаар лордын засаг түүнийг нь цэвэрлэн, баруун тийш эргэдэг байх юм.

Гэтэл үүнийг монголын төр 100 мянган жилийн өмнө батлаад, хасын эргэх хөдөлгөөнөөр дүрсэлжээ. Тэднээс эртний Ромчууд, Ромчуудаас өнөөгийн Швейцариуд хуулбарласан. Баруун тийш эргэсээр тогтсон цэгийг тэр чигт нь наахгүй бол дэлбэрдэг талаар өгүүлсэн.      

Дээрх зурагт парламентын гишүүн болон лордуудын тэмцлийг харууллаа. Парламентын гишүүн сонгуульд ялахын тулд Есүс Христ шиг сайхан зүйл амладаг, өглөг өгдөг. Үгүйсгэлийн үгүйсгэлийн хуулиар үүнд заавал ямар нэг муу тал бий. Тэр нь юу гэхээр эдийн засгаа сөнөөдөг, ирээдүйгээс мөнгө зээлдэг.

Харин сонгуулиас үл хамааралтай лордын танхим эдийн засгаа л хөгжүүлдэг. Яагаад гэвэл тэдний өөрсдийн хувийн бизнес шүү дээ. Түүнээс миний бизнесийг дэмжин, 76 гишүүн хууль гаргах үзэгдэл манай гариг дээр байгаагүй. Магадгүй саран дээр байж болох юм. Тэгэхээр бид саран дээр байдаг зүйлийг турших хэрэггүй.

ЛОРДЫН ТАНХИМ БОЛ МАНГАС. ХЭЗЭЭ Ч ӨГЛӨГ ӨГӨХГҮЙ

Тэгэхээр лордууд болон парламентын гишүүдийн чанар өөр. Үүнийг динамик абсолют гэдэг. Бидний үзэн ядаад байсан Диалектикийн материализм энд байна. Эсрэг тэсрэгийн хуулиар тэд байлдана. Ардчилсан засаглал хоёр нам байгуулчихаад та нар хоорондоо байлд гэж байна. Дээрх хуулиар үүнийг зөвшөөрөхгүй. Яагаад гээл хоёулаа адилхан популист. Сонгуулиас хоёулаа хамааралтай.

Монголд юу болсон бэ гэхээр нэг ч цагаан лорд байхгүй. Хар лордууд нь популистуудтайгаа нийлчихсэн.

Сонгуулиас үл хамааралтай Итгэлт баяны танхим л тэдэнтэй хүсэл шуналаараа байлдана. Монголд юу болсон бэ гэхээр нэг ч цагаан лорд байхгүй. Хар лордууд нь популистуудтайгаа нийлчихсэн.

Цаашид бид хэдэн зуун удаа сонгууль өгсөн ч өнөөх хасын тойрог л эргэлдэнэ. Иймд тооноос чанарт шилжих хуулиар шийдэх хэрэгтэй. Өмнөх алдааг давтах хэрэггүй. Чанарын өөрчлөлт хийх хэрэгтэй. Дахин системчлэн, хүчний мөрийг өөрчлөх хэрэгтэй. Парламентын гишүүн болон лордуудаас хамааралгүй болохын тулд байнгын засаглалтай болох ёстой. Жишээ нь Монголын Аюулгүйн зөвлөл сонгуулиас үл хамааран ажиллах учиртай. Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа загнадаг, зоддог байж л хууль хэрэгжинэ.

Энэ үнэгний зургаар юу хэлсэн бэ гэхээр капиталист нийгмийг үнэгтэй зүйрлэсэн. Ард түмнийг хуурч, молигодож эрх мэдэлд хүрдэг гэсэн санаа. Олон нийттэй харилцах гээд ард түмний тархийг угаадаг салбар ч бий боллоо. Тэгвэл үнэгийг арслан дийлэх үү гэдэг асуулт урган гарна. АНУ-д баячуудыг үзэн ядсан, тэднийг эсэргүүцсэн социалист большевикүүд баячуудын хорооллыг живүүлье гэх мэтээр ярьж байна. Австрид фашист нам яллаа.  Энэ нь ихээхэн аюултай. Яагаад гэвэл тэд социалист систем рүү орсон ч 60 жилийн дараа дампуурна гээд барилгын инженер Парето 100 жилийн өмнө хэлчихсэн.

Харин улс төрийн саармагжилт үүсч, гурван систем тус бүртээ 1/3-ийн эрхтэй тогтолцоо бүрдэх ёстой. Ингэвэл популистууд сонгуульд ялахын тулд нөгөө хоёрынхоо сул тал дээр тоглоно. Тэд саарал ордонд орилохоос биш тэдэнд тамга тэмдэг өгч болохгүй.

Харин байнгын засаглал бүх хүчний байгууллагаа удирдана. Швейцарт энэ засаглалыг удирддаг долоон хүн нь нууц байдаг. Тэд ерөнхийлөгчөө жил бүр сольдог ч Бал дарга нь нууц, ил гардаггүй. Тэд том гүрнүүдийн дарамтад орохгүйн тулд шууд ардчиллыг сонгож байна. Бүх нийтийн санал асуулга явуулаад, манай иргэд ийм шийдвэр гаргалаа гэдэг. Тэгэхгүй бол АНУ дарамталж, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээ шахах гэдэг. Иймд Шинэ Зеландад "АНУ бол мангас” гэж хүүхдүүддээ багаас нь лекц уншиж байна. Яагаад гэвэл тэнд лордууд нь хэт их эрх мэдэлтэй болж, гажуудал үүсчихсэн. Ингээд дампуурч байна.

Энэ зураг дээр хоёр хүн бокс тоглож байна. Шүүгч байхгүй бол юу болох нь ойлгомжтой. АНУ-д шүүгч байхгүй. Популистууд болон олигархиуд хоорондоо байлддаг. Популистууд баялаг бүтээж үзээгүй, дээд сургуульд баялаг бүтээх онол л үзсэн. Гэтэл JP Morgan гэх мэт компаниуд монопол байхгүй бол бид оюуны өмчөө хамгаалж чадахгүй гээд мафийн аргаар, цус нөжөөр хийсэн. Социалист орнуудад болохоор хуулиар хийсэн учраас мафийн гэдэггүй шүү дээ.        

Эцэст нь би алдарт боксчин Майк Тайсоны зургийг та бүхэнд үзүүлэхээр бэлдсэн. Нэгэн цагт энэ хүн их нэр хүндтэй байсан ч удалгүй ямар болсон нь харагдана. Эндээс юу харагдаж байна гэхээр бид нэг системийг хэт шүтэж болохгүй. Аль алийг нь хослуулах л хэрэгтэй.     

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

616 сэтгэгдэл
:

Өнөөдөр бөөрөнд зарах буюу худалдан авна уу. Анхаарна уу: Интернет олон янзын сэдэлтэй хүмүүс байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ, үнэнч байгаарай бид хүүхэд биш, энэ бол бусдын амьдралыг аврах тухай юм. Хуурамч залилан мессеж хүлээн аваагүй байна
Doctorcollins3@gmail.com