Анхны ардчилсан сонгууль

831

 

Энэ жил Монгол орон ардчилсан хөгжлийн замд эргэж буцалтгүй орсны болоод байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Миний бие 1990-1992 онд байнгын ажилла-гаатай анхны парламент болох Улсын Бага Хурлын Тамгын газ-рын орлогч даргаар ажиллаж байсны хувьд эдгээр үйл явдалтай холбогдуулаад өөрийн зарим бодлоо хуваалцах гэсэн юм.
 
Монгол орон ардчилсан хөгжпийн замд эргэж буцалтгүй ороход БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийг баталсан Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн есдүгээр чуулган чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Чуулган 1990 оны тавдугаар сарын 10-нд хуралдаж Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат "БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийн төсөл” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. 
 
Гэхдээ энэхүү чуулганы өмнөхөн буюу гуравдугаар сарын 23-нд хуралдсан Ардын Их Хурлын наймдугаар чуулган МАХН "төр, нийгмийг удирдан чиглүүлэгч”-ийн үүргээсээ татгалзсаныг ёсоор болгосноор манай оронд олон намын систем үүсэх Үндсэн хуулийн үндэслэл бий болсон билээ. Иймээс П.Очирбат гуай илтгэлдээ "намын дээд, төв байгууллагын шийдвэрлэж байсан олон асуудлыг эдүгээ төрийн эрх барих дээд байгууллага бүрэн эрх мэдэлдээ авч шийдвэрлэх хэрэгтэй боллоо” гэж тэмдэглээд Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийн төсөлд "төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах байнгын дээд байгууллага нь Улсын Бага Хурал байх, түүнчлэн БНМАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох, эдгээртэй уялдаатай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлохыг зорьсон” гэжээ. 
 
Уг чуулганы өмнө П.Очирбат дарга, тухайн үед Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын хуулийн хэлтсийн дарга байсан Б.Чимид болон ардчилсан хөдөлгөөний төлөөлөгч болох Баабар нарын зэрэг хүмүүс засаглалын ямар хэлбэр манай оронд тохиромжтой талаар удаа дараа зөвлөлдөн ярилцаж парламентын хэлбэрийг илүү зохимжтой гэдэг дээр санал нийлж байсан юм билээ. 
 
Ийм ч учраас П.Очирбат даргын илтгэлд "нэг хүний засаглал зонхилсон биш...дэлхий нийтийн хэлээр парламент гэдэг төлөөлөгчдийн дээд байгууллагын засаглалтай Бүгд Найрамдах Улсын хэлбэрээр оршин хөгжих нь илүү зохистой гэж үзэж байна” гэсэн байдаг. П.Очирбат даргын илтгэл болон хуулийн төсөл дээр ажилласан гол хүн нь Б.Чимид байсан юм.
 
Тус чуулганаар баталсан Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль нь "БНМАУ-ын төрийн дээд эрх барих ёс”, "БНМАУ-ын Засгийн газар” гэсэн хоёр бүлэг, 22 зүйл бүхий бие даасан хууль байсан юм. Энэхүү хууль нь сонгуулийн хуучин тогтолцоог халж шинийг төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Ардын Их Хурлын сонгуулийг олон намын оролцоотой мажоритар зарчмаар, Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлын депутатууд пропорциональ зарчмаар сонгохоор тогтсон нь шинэ сонгуулийн онцлог байв. 
 
Ардын Их Хурлын сонгууль 1990 оны долдугаар сарын 29-нд болов. Зарим тойрогт бүр 70 гаруй хүн нэр дэвшсэн байдаг. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг өрсөлдүүлэн дахин санал хураах журам тогтоосон байв. Ингээд анхны санал хураалтаар 430 тойргоос 402 депутат сонгогдлоо. Үлдсэн 28 тойрогт мөн оны наймдугаар сарын 15-нд дахин санап хураапт явуулсан байдаг. Энэ сонгуулиар МАХН 343, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам 1 суудал авч, 51 хүн нам бусчуудаас нэр дэвшин сонгогдов.
 
Шинээр сонгогдсон Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны есдүгээр сард болж байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнийг сонгон батлав. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхаан, нарийн бичгййн даргаар Б.Чимид сонгогдсон бөгөөд Б.Чимид Тамгын газрын даргын ажлыг давхар гүйцэтгэж байсан юм. 
 
Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам дөрөв, Монголын үндэсний дэвшлийн нам гурван суудап авсан байдаг.
 
Ийнхүү анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал, түүнээс сонгож бүрдүүлсэн Улсын Бага Хурал хоёр жил орчмын хугацаанд шинэтгэлийн үр үндсийг тавьж, шинэ Үндсэн хууль батлан Монгол орныг ардчиллын замд эргэж буцалтгүй оруулсан учир Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль баталсан болон анхны ардчилсан сонгууль болсон өдрийг онцлон тэмдэглэх учиртай гэж бодож байна. Постсоциапизмын орнууд, тухайлбал Польшид анхны чөлөөт сонгууль болсон өдөр (1989 оны 6 дугаар сарын 4)-ийг заавал тэмдэглэдэг гэсэн. 
 
Л.Хангай

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

831 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex