Иракийн арми Эль-Фаллужийн дайралтаа террористуудын лидерийг устгаснаар эхлэв

0

 

-Эль-Фаллужа хотын орчимдорон нутгийн "Исламын улс” бүлэглэлийн лидер Хажи Хамза гэгчийг устгалаа гэж Иракийн армийн мэдээллийн товчоо мэдээлэв. Харин террористууд энэ талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байна. Хэрэв Хажи Хамза устгагдсан нь батлагдвал Эль-Фаллужа хотыг чөлөөлөх дайралтаа эхэлсэн гэж яаран зарласан Иракийн эрх баригчдад том бэлэг болох юм. Энэ стратегийн чухал хотоос террористуудБагдадад занал хийх боломжтой байсан юм- 



Иракийн армийн мэдээний дагуу,Хажи Хамзагийн хамт "Исламын улс” бүлэглэлийн хээрийн дарга Абу Амир аль-Ансарийг устгажээ. Тэр өөрийн 30 дайчдын хамт Эль-Фаллужа хотын ойролцоох Альба Шажал районд устгагдсан гэнэ. ИУ-ын дарга нарыг устгасан мэдээлэл нь Иракийн армийн том давшилтыг ерөнхий сайд Хайдер аль-Абади телевизээрзарласны дараагийн өдөр нь гарч иржээ. Эль-Фаллужа гэдэг стратегийн чухал хотыг чөлөөлөх зорилгоор давшилтаа эхэлсэн гэж ерөнхий сайд их л цоглогоор мэдэгдэж байлаа. "Исламын дайчдад зугтахаас өөр гарц байхгүй” гэж ерөнхий сайд их л өөдрөгөөр мэдэгдэв. "Исламын улсыг ялан дийлэх их ялалтын агшин” ойртлоо хэмээн аль-Абади онцолжээ. Түүний ингэж хэлэх нь аргагүй биз. Хотыг армийн 20-30 мянган хүнтэй бүлэглэл дайрч, тэднийг агаараас АНУ-ын толгойлсон эвслийн нисэх хүчин дэмжиж байгаа юм. 

Олон нийтийн сүлжээ, ухуулах хуудсыг ашиглан Иракийн армийн командлал Эль-Фаллужа хотын энгийн иргэдэд хандан хотыг орхин гарахыг уриалсан байлаа. Хот руу Иракийн арми өргөн цар хүрээтэй довтолгоо хийх юм. Арми дүрвэгсэдэд зориулсан зурвасуудыг гарган өгсөн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хүний эрхийн Human Rights Watch гэх олон улсын байгууллага тус хотод ерэн мянга орчим энгийн иргэд байгаа гэж мэдээлсэн юм. Хотын захад хүндхэн тулалдаан явагдаж байгаагаас хоол хүнс зөөхөд хүндрэлтай байгааг тус байгууллага онцлоод өлсгөлөн гарах аюултайг сануулсан байв. 

Багдадад байрладаг Shafaаq гэх мэдээний порталд Эль-Фаллужа хотыг Иракийн армийн 20 мянган цэрэг, сайн дурын отрядууд дайран чөлөөлөх болно гэж мэдээлжээ. Цэргийнхэн хотыг чөлөөлөх ажиллагаагаа 2-3 долоо хоног үргэлжлэнэ гэж байгаа. Харин дайсны ямар хүчин тэдэнтэй тулалдаж буй мэдээ тун ховор. Мэдээ байхгүй ч исламын дайчдын тоо нь хэдэн мянгаас хэтрэхгүй байх. 

Иракийн арми тийм хурдан хотыг эзэлж чадахгүй гэж шинжээчид дүгнэжээ. Өнгөрсөн оны сүүлчээр Рамади хотыг тэд хэрхэн дайрсан баримт байгаа нь ингэж ярихд хүргэв. 2015 оны тавдугаар сард эзлэгдсэн Рамади хотыг чөлөөлөхөд Иракийн цэргийнхэн сар орчим хугацаа хэрэгтэй гэж байсан билээ. Гэтэл тэд арванхоёрдугаар сарын сүүлчээр л хотыг исламын дайчдаас цэвэрлэж чаджээ. 

Харин энэ удаа исламчууд хоёр фронтод дайтах болно. Америк өөрсдийн холбоотнуудын хамт Сири дэх Ракка хотыг эзлэх ажиллагааг эхлүүлснийг зарласан байгаа. Сирийн Ракка хотыг исламчууд өөрсдийн нийслэл гэдэг.Хэрэг явдал ийм ч Эль-Фаллужа хотыг эзлэх нь Иракийн армийн нэр төрийн хэрэг болох бөгөөд тэдний 2013-2014 онуудын гутамшигтай ялагдлыг цагаатгаж өгөх юм. Суннитийн сүсэгтнүүд амьдардаг Анбар мужийн Эль-Фаллужа хотоос л "Исламын улс” бүлэглэлийн самуун эхлэн дараа нь хэдхэн хоногийн дотор хүчээр хамаагүй илүү байсан Иракийн армийг ухраан ихээхэн газар нутгийг эзлэн аваад террорист улсаа зарласан түүхтэй. 

Иракийн эрх баригчдын мэдээгээр, одоо Анбар мужийн тал хувь исламчуудын хяналтад байгаа бөгөөд Эль-Фаллужа, Мосул хотууд нь исламчуудын эзэлсэн хоёр том хот болж байна. Иракийн арми ойрын хоногуудад хотыг эзэлснээ илтгэх байх. Ингэлээ гээд хотын төлөөх тулалдаан дуусахгүй. Учир нь Исламын улс бүлгийнхэний тактик нь партизаны тактикийг санагдуулдаг. Тэд хотын гудамжны дайн хийх дургүй. Исламчууд түүнийгээ хотын оршин суугчдыг цохилтод оруулахгүйн үүднээс гэж сурталчилгаа болгон тайлбарладаг. Байдал хүндрээд ирэхээр нь тэд хотыг орхидог ажээ. 

Энэ хотыг дараалаад Ракка ба Мосулыг исламын дайчдаас чөлөөлж чадах юм бол Исламын улс бүлэглэл үнэхээр хүнд байдалд орно. Гэхдээ тэд Ирак, Сирийн нутгийг орхилоо гээд бусад бүсэд гарч ирэхгүй гэх баталгаа байхгүй. Магадгүй тэд одоо Ливид шилжин байрлахаар шийдсэн ч байж болох талтай.

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex