Чингисийн талбайд 500 лам ном хурна
Даншиг наадмыг өнгөрсөн жилээс эхлэн сэргээн тэмдэглэх болсон билээ. Энэ жилийн даншиг наадам ирэх сарын 6-7-ны өдрүүдэд болно.
"Даншиг наадам-Хүрээ цам” нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд нийт ард иргэдийнхээ амар амгалан, сайн сайхны төлөө 500 ламын уншлагаар эхлэх аж.
Харин дараа нь Очирваань бурханы тахилга, Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн, Эрийн гурван наадмаар "Хүй долоон худаг"-т үргэлжлэх юм байна. Мөн энэ үеэр "Уул усны домог" 350 уран нугараачийн үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэжээ.