Даншигийн мисс
93 жил завсарласан Хүрээ Даншиг наадам хуучлах сонин ихтэй байлаа.
Бөхийн барилдааны сугалаа дүйцээс эхлээд лам нарын дундах унзад хоолойн болон балин тосон урлалын тэмцээн уралдаан, эгэл иргэдийн дэмбээ, хуруу наадгай гээд олон жил нэгэн хэмээр тэмдэглэж заншсан Үндэсний их баяр наадмаас нэг л өөр. Цаг дэлгэрч, байгаль дэлхий өнгөө зассан болохоор Хүй мандлын дэнж тоос тортоггүй, наадамч олон ч айвуу тайвуу үнэхээр сайхан байлаа.
Даншиг наадмын үеэр олныг гайхашруулж алмайруулсан сонин их байсны нэг нь Даншиг наадам анхны жилдээ "мисс"-тэй болж орхив. Жороо морины уралдаанд олны анхаарлыг эрхгүй татсан тэр хүн бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Мижиддоржийн Баярмаа юм. Тэрбээр жороо морины уралдаанд тавдугаар байр эзэлсэн бөгөөд морь эзэн хоёр Хүй долоон худагт наадагсдын нүд сэтгэлийг соронздож байлаа.
М.Баярмаагийн зургийг УИХ-ын "алдарт" зурагчин М.Зоригт гишүүн авч, сошиал ертөнцөд тараасан юм. Ирэх жилийн наадам хол байгаа хэдий ч дурсах сонин, дуулгах мэдээ ихтэй Даншиг наадмын "мисс” бүсгүйн зургийг УИХ-ын гишүүн М.Зоригтын фэйсбүүк хуудаснаас буулгав.
М.СУРА
Шинэ мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.