М.Энхболд: Би чинь өрх тусгаарлаагүй аавындаа л байгаа хүн

28

М.Энхболд: Би чинь өрх тусгаарлаагүй аавындаа л байгаа хүн

Монгол Улсын Шадар сайд М.Энхболдыг энэ удаагийнхаа VIP буланд зочноор урилаа.

 

 

-Төв аймгийн аль газартай таны бага нас хамгийн их холбоотой вэ?

-Манай аав Баян сумын хүн. Зуны гурван сарыг аавынхаа ах дүү нар дээр очиж өнгөрөөдөг байлаа. Морь унан адуу манаж,хонь хариулж явсан газар минь Баян сум. Нутгийн олон түмэн шүтдэг Мааньт хангай, Баянхангай, Гэр Овоо хайрханы ар, өвөр бэлээр нь явахад бага нас минь санагддаг. Тийм ч учраас нутгийн олонтойгоо хамтран энэ гурван хайрхан дээр суварга босгох санаа төрсөн юм. Энэ санаагаа үйл хэрэг болгон 2009 онд Мааньт хангай, 2010 онд Баянхангайд суварга босгосон. Энэ жил Гэр-Овоон дээр босгоно. Энэ гурван хайрхан бие биенээ харж байдаг юм. Нутгийн олон маань ч байгаль дэлхийгээ хайрлаж, тахин шүтэх уламжлалыг сэргээсэндээ баяртай байгаа. Замын-Үүд, Чойрын чиглэлийн засмал болон төмөр зам Мааньт хангайн баруун сугаар гардаг. Улс орны хөгжлийн өнгө төрх, эрт цагаас уламжилж ирсэн байгаль дэлхийгээ хамгаалах тахилга шүтлэг нь нэг дор оршиж, харагдах ёстой байх.

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Нэг их шүтлэгтэй биш ч гэлээ өөрийн гэсэн бурхан, сүсэг бишрэл бий. Монголчуудын үндэсний шүтээн болсон бурхны шашныг дээдэлдэг. Тийм ч учраас бурхан шашны сүм хийд байгуулах, уншлага ном үйлдэхэд идэвхтэй оролцдог. Сүүлийн жилүүдэд манайд шашны олон урсгал бий болж байна. Төр. засгийн албаны хүмүүс зарим нэг шашныг хязгаарлах бодлоор үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд энэ асуудалд арай өөр бодолтой. Үндсэн хуульд хүний шашин шүтэх, эсэхийг эрх чөлөөтэй холбосон. Харин монголчууд уламжлалт шашинтай холбоотой түүх соёлыг сэргээх, түүнийг дээдэлж илүү олон хүнд хүртээх, хөгжүүлж байх ёстой гэж боддог. Түүнээс аль нэгнийг хааж боох нь зохимжгүй юм.

-Нээрэн, таныг шашны сүм хийд барихад улс төрчдөөс хамгийн их санаачилгатай ажилладаг гэх юм билээ?

-Энэтхэгийн Бадгаяад барьж буй Монголын хийд бий. Хийдийн барилгын ажил 2007 онд санхүүгийн асуудлаас болоод зогссон. Харин Гандантэгчилэн хийдээс санал тавихад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс 200 сая төгрөг төсөвлөж өгсөн юм. Мөн 2007 онд түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн босгох үйл ажиллагаанд зориулан улсын төсөвт хоёр тэрбум төгрөгийг суулгасан. Энэ нь бурхан шашныг сэргээх, олонд хүртээмжтэй болгохын зэрэгцээ, сүсэг бишрэлтэй хүний тоог нэмэгдүүлэх бодолтойгоор хийсэн ажил. Ингээд бодохоор буддын шашинд нэлээд элэгтэй юм болов уу.

-Аль бурхныг шүтэж явдаг вэ?

-Өөрийнхөө хүрээний бүх зүйлсийг сайн сайхан байгаасай хэмээн даатгаж хэд хэдэн бурхныг шүншиглэн, аравнайлж тахисан.Ном тахилгыг нь сайн мэдэхгүй ч идээ будааныхаа дээжийг залж, хааяа зул өргөдөг юм. Би чинь өнөөдрийг хүртэл өндөр настай ээж, аавтайгаа хамт амьдарч байгаа шүү дээ.

-Хоёр буурлыгаа дэргэдээ авсан юмуу?

-Би чинь өрх тусгаарлаагүй, аавындаа л байгаа хүн шүү дээ. Шашин номыг өөрөө хүндлээд зогсохгүй нутаг усныхандаа сүүлийн гурван жил ном судар бүтээн, аравнайлуулж, cap шинийн баяраар бэлэглэж байна. Сандуйнжуд номыг 2009 онд, муу бүхнийг гэтлэн давах Доржзодов номыг 2010 онд тус тус 20 гаруй мянган айлд хүргэсэн. Энэ жилийн цагаан сараар насны ном Цэнд, эрүүл мэндийн Манал, хүч энергийн Жанцанзимобүнжан гэсэн гурван номыг нэгтгэн аравнайлуулан, баринтаглаж нутгийнхаа айл өрхүүдэд хүргүүлэх гэж байна.

 

 -Гэртээ хэдүүлээ вэ. Аавөөрийн гэсэн сургаалыг айлдана биз ээ?

-Би айлын бага хүү. Тийм ч учраас гал голомтоо сахиж үлдэх нь миний үүрэг. Манай хоёр хүүхэд тусдаа гарсан. Одоо аав ээж, ханийнхаа хамт амьдарч байна. Миний аавыг Монголын ард түмэн мэднэ. Эдийн засгийн ухааны,доктор, профессор, гавьяат багш, ардын багш Миеэгомбо гэж хүн бий. МУИС-д насаараа ажилласан. МАХН-ын дэргэдэх Намын дээд сургуульд 1981-1990 он хүртэл захирлаар ажилласан. Ийм л нэг эрдэмтэн буурал бий. Шавь нарынх нь бүтээсэн номонд "Миеэ бага 11 мянган шавьтай" гэж бичсэн байдаг. Аавын сургаал алт гэж монголчууд ярьдаг. Би ч мөн адил эцгийнхээ алтан сургаалын буянд өдий зэрэгтэй яваа юм болов уу. Нийтийн аж ахуй үйлчилгээний яаманд 1991 онд мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэтэл лэг өдөр одоо Улаан-Үдэд сууж буй Ерөнхий консул Жавзмаа дарга, Хотын орлогч дарга байхдаа намайг дуудаад "Чамайг хотын ахуй үйлчилгээний даргаар ажиллуулахаар удирдлага шийдлээ" гэж хэлсэн. Би "Ааваасаа асууя" гэхэд Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн дарга Бадарч гэж хүн "Ааваасаа асууя гэж байна. Их даруухан хүү юм" гэж билээ. Харин Жавзмаа дарга "Би чамтай адилхан 26 настай байхдаа Булган аймгийн Нийтийн аж ахуйн газрын дарга хийгээд машин унаад даналзаж явсан.Тэгэхэд чи ааваасаа асууя гэх юм" гэж надад хэлж байлаа. Ингээд бодохоор би аливаа асуудлыг ааваасаа асууж, анд нөхөдтэйгөө зөвлөж, аль болох зөв шийдвэр гаргах юмсан гэж боддог. Багын хүмүүжил ч байж болох юм.

-Багадаа хурга, тугал хариулдаг байв уу. Алинд нь илүү дуртай вэ?

-Таван настай байхад аавын дүү надад хул морь бэлэглэсэн юм. Жаахан том болоод унаж, үеийн хүүхдүүдтэй уралдан гэрийн гадаа ирээд түлээний хагадсаар хөлсийг нь хусдаг байлаа. Адуунд  арай л илүү элэгтэй хүүхэд байж дээ.

-Одоо ч гэсэн морь уяж, ММСУХ-г тэргүүлж байгаа тань батын дур сонирхол байж, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Монголын морьтон түмний хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалж байдаг төрийн бус хамгийн том байгууллагыг намайг удирд гэж уяачид маань итгэл үзүүлсэнд баяртай явдаг. Манай холбоо 40 гаруй мянган гишүүнтэй. Монголд хурдан морийг өнөө цагийн нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлж, илүү олон хүний сонирхлыг татдаг болгох, шандас хурдыг нь сайжруулах юмсан гэж боддог. Гэхдээ монгол адууны үндсэн шинж чанарыг нь хадгалан үлдэх нь хамгийн чухал.

 

М.Энхболд: Би чинь өрх тусгаарлаагүй аавындаа л байгаа хүн

 

-Хурдан морь унаж байсан уу?

-Наадамд уралдаж байгаагүй ч ахыгаа дагаж хурд хөтлөн, хээр гадаа хонож явснаа мартдаггүй. 1996 оноос эхлэн өөрийнхөө нэр дээр морь уралдуулсан. Улсын наадамд анх 1999 онд алдарт уяач Гал гуайн хүү Баттөмөрийн бэлэглэсэн зээрд азаргыг 23-т давхиулж байлаа.

-Улсын баяр наадмаас нэлээд хэдэн айраг авсан байх шүү?

-Мөлгөр хул азарга маань 2004 онд шүдлэн насандаа улсын наадамд түрүүлсэн. Хотод ажилтай явж байсан болохоор телевизээр Мөлгөр хулаа түрүүлэхийг хараад өөртөө ч итгэхгүй баярлаж билээ. Хонгор азарга маань 2006 онд айргийн гуравт, хээр үрээ маань 2008, 2009 онд дараалан аман хүзүүдсэн. Улсын наадмаас нэг түрүү, гурван айраг гэдэг том амжилт байгаа биз.

-Хурд танихдаа хэр нүдтэй вэ?

-Өөрийнхөө хэмжээнд харалгүй яах вэ. Гэхдээ алдартай мундаг уяачдад ойртох болоогүй. Би морины уралдааныг маргаангүй явуулах тал дээр хамгийн их санаа зовдог байсан. Хөрөнгө мөнгө ихээхэн гаргасны хувьд гарааны төхөөрөмжтэй болж, сүүлийн арав гаруй жил хурдан морины уралдаан будлихаа больсон.

-"Дүнжингарав-2010"г шинэ цагийн монгол азарга тань түрүүлсэн. Удам нь аль зүг вэ?

-Монгол эх, Араб эцэгтэй. Энд гарсан анхны араб, монголын эрлийз адуу гэж хэлж болох байх. Араб цагаан азарганы анхны төл шүү дээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын уу?

-Тийм ээ. Сайхан хурд бий дээ.

-Танд удам дамжиж ирсэн хурд бий юу. Хэдэн азарга адуутай вэ?

-Аавын талд хурд ихтэй уяач олон байсан гэдэг. Тэднээс өвлөгдөн ирсэн адуу байлгүй яах вэ. Сүүлийн үед монгол адууг хурдан удмын адуутай эрлийзжүүлж байна. Манайх 170 гаруй адуутай.

-Уралдах нь хэд вэ?

-Уядаг нь 30-аад бий. Бага насны хурд маань сүүлийн үед сайн давхиж байгаад дотроо баярлаж явдаг. Энэ жил адуу маань Хэнтий, Дорнодын зааг хавиар нутаглаж байгаа.

-Хол юм аа, очиж амждаг уу. Адуучинтай юу?

-Ажил ихтэй болохоор намраас хойш очиж чадсангүй. Аавын маань дүү есөн хүүтэй. Манай дүү нар өөрсдөө хариулдаг юм. Морь уяхдаа алдар цолтой уяачдыг бараадна аа.

-Наадам үзэж суухад дарга захирлуудын морьд л цээжинддуудагдаад байдаг. Жирийн уяачийн морьд яагаад түрүүлэхгүй байна гэсэн эргэлзээ ард түмний дунд байдаг л даа?

-Монгол эр хүн морь, машин, сайхан буу ч бодож явдаг байх. Сонирхол хүсэл байвал хониныхоо ганц морийг уяад наадамд түрүүлж байсан түүх ч бий. Тийм учраас өөртөө байгаа хурдаа голохгүй уяа сойлгыг нь сайн тааруулах хэрэгтэй. Тэгж чадвал хэн ч амжилт гаргана шүү дээ. Түүнээс дандаа сайд, дарга нарын морьд наадамд түрүүлээд байгаа юм байхгүй. Миний хувьд дарга, цэрэг болохоосоо өмнө морь уралдуулж явсан. Ямар ч ажил алба хашсан би морь уясаар л байх болов уу.

-Хурдан морины уралдаан олон болсон. Хөгжиж байгаагийн илрэл үү?

-Холбооны ерөнхийлөгч болсноосоо хойш өөрийн хүсэл сонирхол гэхээсээ илүү MQHran түмний хувьд хурд сайжруулах асуудал дээр өргөн хүрээтэй бодож байгаа. Ирэх долдугаар сарын 22, 23-нд Улаанбаатар хотод "Монгол туургатны хурдан морины уралдаан"-ыг зохион байгуулах гэж байна. ОХУ-ын хил дагуух нутаг, Өвөрмонгол, Шинжаан, Уйгараас ирж наадамд оролцох байх. Монгол туургатныхаа хурд шалгах наадмыг бид зохион байгуулах нь зүй ёсны хэрэг болов уу.

-Монгол эр хүн морь, машин, буу сонирхдог гэлээ. Та ан авд хэр сонирхолтой вэ?

-Сонирхол байлгүй яах вэ. Сүүлийн үед ажил ихтэй учир уул хадаар явж чадсангүй. Найз нөхөдтэйгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдөр салхинд гардаг. Тэгэхдээ л малгайн тоос сэргээн тэр жилийнхээ өнгийг харахаар ганц нэг уулын ар үргээдэг.

-Олон буутай юу?

-Ангийн зориулалттай хэдэн буу бий.

-Таны яг өссөн газар бол Сансрын дэнж гэдэг бил үү?

-Тийм. Бага насны хамгийн анхны найз бол П.Жасрай сайдын хүү Жанцан. Найз минь хэдэн жилийн өмнө орчлонг орхисон. Бид хоёр нэг өдөр төрж, нэг эхийн мөөм хөхөж өссөн. Хоёр аав маань нэг байгууллагад ажиллаж байсан болохоор насан туршийн найзууд явсан. Баянзүрхийн зусланд хамт гардаг, Эдийн засгийн сургуулийн байранд хамт өвөлждөг байлаа. Цэцэрлэг, сургуульд ч нэг ангид явсан юм.

Нэг эхийн ангир уурагхөхөж өссөн гэхээр сонирхолтой санагдлаа?

-БиЖанцангийнхаа эхийн ангир уургийг хөхөж хүн болсны хувьд ээж гэж дууддаг. Одоо ч гэсэн ээжээсээ өөрцгүй очиж хүндэлж, мөргөж явдаг. Ээж төрснийхөө дараа хөх нь ширгэсэн юм билээ. Манай хоёр гэр Баянзүрхийн зуслангийн нэг байшингийн хоёр талд байдаг. Залгаа байшинд болохоор бид хоёр нэг эхийн мөөмийг хөхөж хүн болсон юм,

-Сансрындэнжээрхэрбужигнуулж байв. Тэр үеийн найзнөхдийнхөө талаар дурсахгүй юу?

-Би даруухан хүүхэд байсан юм болов уу. Нэг их бужигнуулаад явснаа мэддэггүй юм. Анх Сансрын 48 дугаар сургуульд орсон. Найз гэвэл олон бий. "Хадгаламж" банкны захирал байсан Сайнцогт байна. Найз маань бас л хорвоог орхисон. Манай намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Барсболд бид хоёр бас нэг ангид сурч, тоглож наадаж өссөн хүүхдүүд, "Худалдаа хөгжлийн банк"-ны Мөнхбат гээд хамт сурч, ажиллаж байсан олон найз бий.

Би чинь өрх тусгаарлаагүй аавындаа л байгаа хүн

-Маруухан шүү дээ. Намайг оюутан байхад "Баянмонгол", "Соёл-Эрдэнэ", "Инээмсэглэл" хамтлаг ид хүчээ авч байсан үе. "Инээмсэглэл" хамтлагийн дуунуудыг их сонсдог байлаа. Тухайн үед фен нь байсан юм болов уу. Аядуу зөөлөн аялгуутай учраас л тэр байх. "АББА", "Бонием", "Смоуки" гээд алдартай хамтлагийг сонсдог байсан шүү.

-Найранд ч юм уу. Аргагүй эрхэнд дуулах шаардлага гарвал ямар дуу дуулдаг вэ?

-"Адуучин аавын хүү билээ, Агтны тоосонд төрсөн билээ.Сүүний үнэр шингэсэн гээд аав ээжийн хоёр дуутай. Үүнийгээ хагас дутуу мэднэ /инээв/. Аргагүй дуулах шаардлага гарвал шүү дээ.

-Эх орны тухай дуулал гэвэл шүлэг, дуу хоёрын аль нь ойр буудаг вэ?

-"Халуун элгэн нутаг" дууны үгийг сэтгэлдээ бодож явдаг. Нэг омогшил ч юм уу, хайр тэнд байдаг. Би Хотын захирагчаар ажиллаж байхдаа энэ дуунд зориулан хөшөө босгосон. Чулуун дээр үг үсэг сийлж хөшөө босгох үзэгдэл ховор байсан болохоор тухайн үед намайг хэрэггүй юманд төсвийн мөнгө зарлаа гэж шүүмжилж байсан. Уг нь бодоод үзэхэд хотын өнгө үзэмжид маш гоё зохицож байгаа биз. Өнөөдөр хэн ч түүнийг шүүмжлэхгүй, мөнхжүүлсэн талаас нь ярьж байна.

-Таны үеийнхэн чинь орцонд дуулаад л, охин эргүүлээд л гэж их ярьдаг шүү дээ. Болзоонд хэр зогсдог залуу байв?

-Манай гэр бүлийн хүн бид хоёр дунд сургуулийн нэг анги. Оюутан байхдаа нэг гэрт орж, хоёр хүүхэдтэй болсон.

-Зав нь гарч хотоос гараад давхихад хүрвэл хаашаа явах вэ?

-Баян суманд хөдөө гэртээ очно. Ах дүү нар маань ч бий. Нутгийн олонтойгоо байх сайхан л даа. Морь унаад л.

-Та ямар эмээлтэй вэ. Эртнийх үү?

-2007 оны өвөл Засгийн газар огцроход танхимын гишүүд маань надад тохирсон өргөн суудалтай эмээл бэлэглэсэн юм. Түүнийгээ л тохдог.

-Намын шийдвэр гараад таныг буулгаж байсан бил үү?

-Тийм. Зарим нэг сайд огцрох дургүй байсан. Би улстөрч хүний хувьд өнөөдрийг хүртэл намын шийдвэрээр дэвшиж ирсэн. Нам хурлаа хийгээд чи буу гэхэд би хүлээн зөвшөөрсөн. Ганц удаа буу гэж байхад нь яагаад хүлээн зөвшөөрч болохгүй гэж. Тийм учраас улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор би саналаа гаргаж манай Засгийн газар огцорч байсан.

-Үндэсний эв нэгдлийн гэсэн нэртэй байсан бил үү?

-Тийм. Огцорсноосоо хойшхи гурван жил бид цагаан сарын шинийн 5-ны орой дандаа манайд цугладаг болсон. Таван намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүн, биднээс өмнө огцорсон сайд нараа оруулаад 21 хүн байдаг. Гэр бүлтэй нь урьдаг. Энэ. жилийн шинийн 5-нд бас манайд цуглана. Уламжлал болсон зүйл.

-Ямар яриа өрнүүлдэг вэ?

-Тухайн үед хийж явсан ажил, одооны Засгийн газрын хийж буй ажил гээд ярих юм юу мундах вэ. Улсын ажил амьдралыг хоёр жил нуруун дээрээ үүрч явсан болохоор нам гэхээсээ илүү ижил дасал болсон, үг үгээ авдаг хэдэн сайхан эрчүүд бий дээ.

-Таныг Ерөнхий сайд байхад хун дүрстэй мануухай хийгээд М.Энхболд гэсэн пайз зүүгээд шатааж хүртэл байсан. "Энэ хүнийг золигт гаргаж байна" гэж жагсаал хийсэн нөхөд хашгираад л, талбай дээр байсан хүмүүс хойноос тань лаа барьж эмгэнэл илэрхийлээд л. Нэг тийм хүйтэн уур амьсгалыг би санаж байна л даа. Танд мэдээж бас эвгүй байсан байх, тийм үү?

-Хүний хийж буй ажил, албан тушаал. улс төрийн цаашдын нэр хүндэд халдан гутаан доромжилж элдэв нэр хоч зүүх үзэгдлийг тодорхой хүмүүс зорилготойгоор хийдэг. Тэр үйл явдал бол түүний л нэг. Хувь хүний нүдээр харахад Улсынхаа Ерөнхий сайдын дүрийг шатааж байгаа нь зохимжгүй харагдсан. Түүнд би эмзэглэж ач холбогдол өгөөгүй. Олонд тухайн үеийн Засгийн газрыг муу ажиллаж байна шүү гэдгийг харуулах л гэж санаатайгаар зохион байгуулсан үйлдэл. Манай Засгийн газар зориг гаргаж нийгмийн шинжчанартай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Сангийн яам, ҮГЕГ, ГЕГ-ын удирдлагатай байнга уулзаж ажилд нь хяналт тавьж байсан. Түүний хүчинд олсон мөнгөөрөө ард түмний төлөө олон ажил хийсэн. Төр юуны төлөө ажилладаг юм бэ. Ерөөсөө иргэнийхээ төлөө л байх ёстой. Иргэний амьдрал хүнд байвал ямар нэгэн байдлаар төр арга хэмжээ авч. бодитой зүйл хийх ёстой.

-Тухайн үед цалин, тэтгэврийн асуудал жагсаалчдын ярьдаг зүйл байсан?

-Би 30 мянган төгрөгийн дундаж тэтгэвэртэй, 92 мянган төгрөгийн дундаж цалинтай улсыг хүлээж аваад 22 cap ажиллахдаа дундаж тэтгэвэр нь 96, төрийн албан хаагчийн дундаж цалинг 300 мянга болгосон. Хоёр жилийн дотор цалин тэтгэврийг гурав дахин нэмсэн. Ядуурлын тоо хэмжээ 36 хувь байсныг 32 хувь болгосон, 1992 оноос хойш анх удаа бууруулсан нь тэр юм.хүүхдийн мөнгө, "Үдийн цай" хөтөлбөр, шинээр төрсөн иргэнд мөнгө өгөх, залуу хосуудад 500 мянган төгрөг гээд л олон ажил бий. Монгол Улсын хүн амын төрөлт 4247 мянга байсан бол 2007 онд 67 мянга болсон. Энэ бол тухайн үеийн Засгийн газрын шинэ хүүхэд, шинэ гэр бүлийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн гэж үзэж болно.

-Тухайн үед мөнгө тарааснаар улс орон өрөнд орсон ч гэдэг. Мөнгөтэй Засгийн газар гэх зэргээр олон яриа гарч байсан л даа?

-Хөрөнгө мөнгө урсаад ороод ирдэг юм шиг яриад байсан нь үнэн. Мөнгө ихтэй Засгийн газар ч гэх шиг. Үнэн бодит байдал дээр тийм биш. Манай Засгийн газар тэр жил улсын төсөвт орох ёстой мөнгөнөөс нэг ч төгрөг дутаахгүйгээр оруулж чадсан. Гэтэл 2008 оны жилийн эцсээр улсын төсөвт оруулах татварт тооцогдсон 405 тэрбум төгрөгийг татварын байгууллага хурааж авч чадаагүй. 2009 онд мөн адилхан 197.5 тэрбум төгрөгийг төсөвт оруулж чадаагүй. Гэтэл 2007 онд нэг жилд олгох хүүхдийн мөнгө 200 тэрбум хүрэхгүй шүү дээ. Ингэж ажиллаж байж юм хийсэн хүнийг азтай, мөнгө тараагаад сууж байдаг гаж ярьж болохгүй. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн оны аравдугаар cap хүртэл сүүлийн гурван жилийн хугацаанд нэг ч төгрөгийн цалин нэмэгдсэнгүй. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах дээл дээр маш их өссөн. Тийм учраас ард түмний амьдрал хүнд байх нь аргагүй шүү дээ. Нарийн тооцоо төрд дутаад байгаа юм болов уу. Төрийн ажлыг хийдэг ёс, дэг журам гэж байх ёстой. Түүнээс хэн нэг нь би ингэж хийнэ гээд яриад байх утгагүй. Энэ байдал их газар авах юм бол төр хүчгүйдэж, ард түмний төрд итгэх итгэл суларна. Тийм учраас улстөрчдийн гаргаж буй шийдвэр эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдсан, үнэн бодитой байгаасай гэж боддог. Үл бүтэх популизм маягтай, уриа лоозонгийн шинж чанартай зүйл ярих нь ард түмний амьдралд ямар ч ахиц өөрчлөлт авчрахгүй.

-Бид хоёрын ярилцлага энгийн гэхээс илүү улс төр тал руугаа нэлээд хазайлаа. Таны ширээний ном гэвэл?

-Улс гүрнүүдийн эдийн засагтай холбоотой номуудыг хардаг. Одоо гэвэл "Чонон сүлд"-ийг уншиж байгаа, арай л дуусаагүй байна. Хааяа Ц.Хулангийн шүлгийг уншина.

-Спортод хэр сонирхолтой вэ?

-Сонирхол бол бий. Түүнээс өөрөө хичээллээд байсангүй. Сүүлийн арваад жил өглөө бүр гүйдэг болсон.

-Гэртээ ямар ажил оролдож суух сонирхолтой вэ?

-Уг нь би хоол хийх дуртай. Даанч зав гарахгүй юм. Материал нь байвал ямар ч хоол хийнэ. Намайг бага байхад төрсөн өдөр болгоноор ээж будаатай хуурга хийж өгдөг байсан. Миний хамгийн дуртай хоол тэр. Одоо ч гэсэн буцахгүй шүү.

-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлала

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

28 сэтгэгдэл
:

4 adjustable wrench http://www.phicongtravel.com/mooring_thurmont/sterling-silver-alphabet-capital-l
etter-d-pendant-charm should uk retailers use live chat support for discount codes http://www.phicongtravel.com/mountunion_pedricktown/fairytale-tiara-necklace-396
227cz-45-stuff-i-want nia 14k gold diamond hoop earrings in silver http://www.phicongtravel.com/newberg_miramiguoa/irega-99-4-inch-adjustable-wrenc
h abn reversible manual impact driver set with impact screwdriver bits http://www.phicongtravel.com/nunapitchuk_harbors/state-cufflinks-initial-cufflin
ks-silver
lot art vintage costume jewelry including crown trifari http://www.vip-tau.com/kremmling_beemer/lot-art-vintage-costume-jewelry-includin
g-crown-trifari

:

http://www.newsglobaltoday.com/wealth/parfait-jaune-jupes-taille-l-femme-tiger-j
upe-%c3%a0-taille-haute-pliss%c3%a9e-d%c3%a9tail-v%c3%aatementsparfait jaune jupes taille l femme tiger jupe 脿 taille haute pliss茅e d茅tail v锚tements
purple and lime green nike backpack http://www.pacificsemi-box.com/lab/purple-and-lime-green-nike-backpack

:

http://www.halwadaagnews.com/university/grosse-echarpe-laine-femme-achat-grosse-
echarpe-laine-femme-pasgrosse echarpe laine femme achat grosse echarpe laine femme pas
diolin real leather tote bags large handle ladies shoulder bags from luggage http://www.bekasijakartanews.com/feed/diolin-real-leather-tote-bags-large-handle
-ladies-shoulder-bags-from-luggage

:

Iim bolovsrolgui hodoonii huuhdeer tor yaj udirduulah yum. Hujaa nar heden togrog ogvol tegeed avchiihaar shuud tednii erh ashgiig hamgaalj medeh nohor baina shuu enen chin.

:

Ээжийнхээ тухай яриач хөө хаанахын хэний хүүрэд юм

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex