МУГЖ Г.АРИУНБААТАР: Харих нутагтай хүн гэдэг хамгийн баян

747

 

Дуучин Г.Ариунбаатарыг одоогоос дөрвөн жилийн өмнө М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэн 22-хон насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсаныг уншигчид маань мэдэх билээ. Тэр цагаас хойш олон улсын чанартай хэд хэдэн уралдаанаас тэргүүн шагнал хүртэж, Монгол улсынхаа нэрийг хилийн чан
адад дуурсгасан. Эдүгээ Тэрбээр ОХУ-ын Улаан-Үд хотын Сонгодог урлагийн театрт мэргэжлээрээ ажиллаж байна. Түүнийг эх орондоо ирэхэд нь уулзаж ярилцлаа.

 

Ярилцсан Л.ГАНЗУЛ

-Сайн явж ирэв үү. Саяхан Улаан-Үдэд сонгодог бүтээлийн тоглолт хийсэн. Тус тоглолтынхоо талаар эхлээд ярих уу?

-Сайн явж ирлээ. Би өөрөө Улаан-Үд хотын Сонгодог урлагийн театрт өнгөрсөн жилийн аравдугаар сард Буриадын Соёлын сайд Тимур Цибиков, ОХУ-ын Ардын жүжигчин Дарим Линховоин нарын урилгаар очсон. Гоцлол дуучнаар ажиллаж байна. Сая бол, Ариунбаатар гэж ийм дуучин Улаан-Үдийн театрт ирлээ гэдгээ таниулах зорилгоор "Гранд классик” нэртэй тоглолт хийлээ. Маш сайхан болсон. 750 хүний суудалтай үзэгчдийн танхим дүүрээд театраас илүү сандал гаргаж зарим үзэгчийг суулгасан байлаа.

-Тэнд очоод ямар дуурьт хэний дүрийг бүтээв?

-Энэ оны нэгдүгээр сард дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Пучиний "Тоска” дуурийг ОХУ-ын ерөнхийлөгч Путины урлагийн зөвлөх Ардын жүжигчин, найруулагч Юрий Лаптеп найрууллаа. Марийский театрын найрал хөгжимтэй тус дуурьт анхны дүрээ бүтээлээ. Скарпьяд тоглосон. Энэ дүр бол баритонь хоолойтнуудын хувьд маш том дүрд тооцогддог. Монголд би өмнө нь дуурийн дүр бүтээж байсангүй. Цаашид дэлхийн том том театруудын тайзан дээр дүр бүтээхийн мөрөөдөж байна. Түүнийхээ төлөө хөдөлмөрлөж байна Би хувьдаа Скарпьяд маш амжилттай тоглосон гэж бодож байгаа. Үзэгчдийн хувьд, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт ч гэсэн өндөр хэмжээнд хүлээн авлаа. Энэ дүрээр цаашид том театруудад тоглох санал ирээд байгаа. Дэлхийн сонгодог урлагийн төв нь ОХУ болчихоод байна.

-Ямар театраас урьсан бол?

-Хоёр ч том театрын урилга байна. Ямар нэг гэрээ хийгээгүй учраас одоо хэлэхэд эрт санагдаад байх юм.

-Ойрын үед олон улс, дэлхийн чанартай уралдаанд оролцох уу?

-Сарын дараа алдарт хөгжмийн зохиолч Чайковскийн нэрэмжит, "урлагийн олимп” гэж нэрлэгддэг конкурс болох гэж байна. Түүнд дуурийн дуулаач эмэгтэй, эрэгтэй тус бүр 40 дуучин үлдсэн. 43 орны 600 гаруй дуучин бичлэгээ хүргүүлснээс шилдэг 40 дуучны нэгээр шалгараад байгаа. Зургадугаар сарын 14-нөөс эхэлж долоодугаар сарын 3-наас эцсийн хариу гарна. Түүндээ бэлтгээд л явж байна.

-Өмнө нь оролцож байл уу?

Үгүй.

-Амралтаа аваад ирсэн үү?

-Улаанбаатар хотын соёлын өдрүүд Солонгост зохион байгуулагдах гэж байгаа шүү дээ. Түүнд оролцож урлаг соёлоо түгээх, Монголоо сурталчилах ажилтай ирсэн.

-Энд харьяалагдаж байсан чуулгаа татан буугдахад нэлээд бухимдуу байх шиг байсан?

-Тийм л дээ. Цагдаагийн Сүлд чуулгад харьяатай байлаа шүү дээ. Гэхдээ одоо ч цагдаад харьяатай байгаа. Багаасаа л би цагдаа болохыг мөрөөддөг байлаа. Цагдаагийнхаа урлаг соёлын үйл ажиллагаанд оролцож, уран бүтээлээ хүргээд явж байна. Болж өгвөл цаашдаа ч цагдаад байхсан гэсэн чин эрмэлзэлтэй яваа.

-МУГЖ гэдэг эрхэм цолыг хамгийн залуудаа хүртсэн хүмүүсийн эхний гуравт нэр тань бичигддэг. Залуу хүний хувьд энэ цолоор шагнуулахад хэрхэн хүлээж авч байв?

-Эхэндээ үнэхээр сонин санагдаж байсан. Их залуухан тэр хайр хишгийг хүртсэн хүн. Тухайн үед хүүхдэд том шагнал өглөө энэ тэр гээд олон зүйл болдог л байлаа. Миний хувьд гавьяатын хэмжээнд дуулж явах юмсан л гэж их хичээсэн. Одоо ч гэсэн. Ер нь намайг эртнээс ихийг бүтээгээрэй гэж л энэ бол хэргэмийг хүртээсэн болов уу гэж боддог юм.

-Сүүлийн үед цахим ертөнцөөр нэлээд дайруулах шиг боллоо?

-Би өөрийгөө олны танил гэхээсээ илүүтэйгээр тодорхой хүрээлэлд л танигддаг байх гэж боддог. Хэдэн сайхан дуу дуулсаных, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд түрүүлсэнийх ард түмэн маань мэддэг байх. Залуу хүн илүү гишгэдэг шүү дээ. Түүнийг би алдаа гэж хэлмээргүй байна. Өөрийгөө зөвтгөөгүй л дээ. Түүнээсээ суралцаад явж байна. Энэ цахим ертөнц хэт замбараагүй. Хүнийг нэг өдөр гундуухан явахад бөөн юм болгочихсон байгаа харагдах юм. Манай залуучуудын мөс чанар жаахан муудаа юу даа. Компьютер, утасныхаа цаанаас хүнийг санаанд оромгүйгээр доромжилж чадаж байна.Тэр ч яахав өөрсдийгөө хэр хэмжээнд явж байгааг харуулж байгаа хэрэг л дээ. Би бас эмзэглэж л явдаг. Хайран даа, сайхан залуу нас гэж. Би цагдаагийн Сүлд чуулгад 19 залуу анх хөл тавьж байлаа. Амьдралд болж бүтэхгүй зүйл зөндөө л байлаа.Би нэг ах, нэг дүүтэй. Амьдрал хүнд байсан даа. Сургууль соёл гээд өчнөөн асуудал байлаа. Тэр маань ч миний өдий зэрэгтэй яваагийн гол хүч гэж боддог юм. Одоо залуусыг үнэхээр өрвддөг. Үеийнхэн болоод дүү нар маань хайран байна. Диплом өвөртөлчихсөн, хүрз барьж үзээгүй, ажилгүй том амьтад л байна шүү дээ. Яс юман дээр гадуур ажлаас их юм алга байна шүү дээ. Би хөдөө гадаанаас гаралтай. Уул ус нутгаа их шүтнэ. Тийм болохоор жаахан сүжигтэй.

-Өөрөө Төв аймгийн Баян-Өнжүүлийн хүн шүү дээ. Ойрд Зоргол хайрхандаа очив уу?

-Очилгүй яахав. Цагаан сараар шиний гуравны шөнө эндээс гараад, шинийн дөрвөний өглөөний нар хардаг уламжлалтай. Энэ жил мөн гэр бүлээрээ очсон. Хайрхандаа мөргөж залбираад ирсэн. Монголынхоо хайрхануудын барааг хараад шүтэж явахаас сайхан зүйл хаа байхав. Хүн байгалийн холбоо заавал байдаг байх.Тийм учраас зүгээр нэг бөхийн өргөөнд очиж, түрийвчээрээ даллалгүйгээр нутаг ус, эх дэлхийгээ хайрлаад явбал хүн ээжийгээ хайлахтай ижил тэнцүү заяа түшдэг болов уу, гэж санадаг.

-Сая ирээд очоогүй байна уу?

-Амжаагүй байна. Солонгос явж ирээд очно доо. Зуны эхэн сард хэдэн үрээгээ хөнгөлөхөөс эхлээд ажил байнаа. Төв аймгийн сайхан хүмүүсийн бэлгэнд өгсөн үрээ байдас нийлсэн адуу байдаг юм. Миний ах хардаг юм.

-Морь уядаг уу?

-Санаа бол байдаг л юм.

Зүлгэн дээр гэрээн бариад

Зүгээр л нэг амьдрахсан гэж Хулан эгчийн шүлэг байдаг биз дээ. Түүн шиг нээх сайхан гэрийнхээ хаяаг шуучихаад, ханын нүдээр уяатай морьдоо хараад л амьдрахсан гэж боддог юм. Ажил төрөл гээд амжихгүй юм байна штээ.

-Зохиолын дуу олныг дуулсан уу. Ер нь нийтийн дууны урлагийн талаар өөрийн тань хувийн бодол?

-Өө олон дуу бий. Ер нь эх орон нутаг усны тухай дуунууд голдуу бий. Өнөөдөр зохиолын дуу ийм тийм гэж яриад л байна. Яг үнэндээ алаад байгаа нэг хэсэг байдаг учраас л ингэж яриагдаад байгаа юм. Энэ сайхан нутаг ус, аав ээжийн тухай дууг дуулахгүйгээр хүн амьд явж чаддаг юм болов уу. Хүн аавын сайхан дуу дуулаад, нутгийн сайхан дуу дуулаад л нутгаа санадаг шүү дээ. Ер нь харих нутагтай хүн гэдэг хамгийн баян хүн шүү. Би энд тэнд явахдаа сэтгэл санаа нэг тиймхэн байвал нутгийн тухайн дууны клип үзээд дуу сонсчиход шууд л за харья гэсэн бодол орж ирдэг юм. Би өөрөө ч гэсэн "Гүрэн Монгол чинь хүлээнэ”, "Би Монгол хүн”... гээд эх орон нутаг усны тухай дуу дуулчихсан болохоор тэгдэг байх. Хайрхадуудын сайхан дуу ч дуулсан. Тэр болгоныг дуулахдаа уул ус нь баярлаж байгаадаа гэж боддог. Хөгнө хан, Их Монгол уул гэж гүүн зэлний гадас шиг урд хойд талдаа сундалдаад оршдог хоёр уул бий дээ. Тэр хоёр уулын тухай дууг би дуулсан. Дундуур нь гарах болгондоо хоёуланг нь дуулна шүү дээ. Аль нэгийг нь орхивол гомдчих болов уу гэж бас бодно. /инээв./ Одоо харин нэг их бярдахгүй нээх гоё дуу л дуулмаар байна. Хүн сонсоод, ямар гоё юм бэ, гэмээр.

-Морь дуулаагүй дуучин цөөхөн байна шүү дээ. Чиний хувьд?

-Надад байхгүй л дээ. Энэ нийгэмтэй л холбоотой юм болов уу даа. Хүн болгон морь дуулах гээд байгаа нь. Ер нь нэг ганган машинтай хүн ирээд миний машинд зориулаад дуу зохиогоод өгчих, мөнгө өгье гэвэл зохионо ш тээ. Тийм л цаг байна. Энэ нь болдог үгүйг хэн мэдэхэв. Сүүлийн жилүүдэд ямар дуу, ямар кино зонхилоод байгаа нь сонин л санагддаг. Шилэн барилга босгосоныг хөгжил гэж үзэх үү. Дотор нь сууж байгаа хүн хөгжсөн үү, үгүй юу гэдэг ч сонин.

-"Монгол сонгодог” төсөл чинь үргэлжилж байгаа юу?

-2012 онд Жанцанноров багшийн дууны уран бүтээлээс өөртөө зохихыг авч дуулаад сайхан концерт хийсэн. Алдаатай оноотой зүйл байгаа л байх. Одоо телевизүүд ч тэндээс бичлэг цацаж байгаа харагддаг. Тэгэхээр муугүй болсон байх. Энэ жил 12 дугаар сард "Монгол сонгодог-2” концертоо ард түмэндээ сонордуулах төлөвлөгөөтэй байгаа. Ажил төрөл яах таарах, хойдох дуурийн ажил ямахуу хандлагтай байх зэргээс шалтгаална даа. Харж байгаад л болно доо.

-Улаан-Үдэд Монголын дуучин хэд хэд бий. Тийшээ очиж дуулах нь ямар учир шалтгаантай юм бол?

-Хамгийн гол нь тэнд мундаг том төгөлдөр хуурч багш байдаг юм. ОХУ-ын хэмжээнд хоёрхон хүн төгөлдөр хуурын төрлөөр Ардын жүжигчин цол хүртсэний нэг Дарим Линховоин юм. Монголоос надтай хамт Буриадын ардын жүжигчин Мөнхзул ах маань байна. Залуу дуучин Цэрэнчунт саяхан орлоо.

-Төгсгөлд нь асуухад, өөрийн чинь амжилтад нөлөөлсөн хүн хэн бэ?

-Мэдээж аав ээж, ах, дүү төрөл садан байна. Мөн багш нараа нэрлэнэ. Хамгийн гол нь, юу ч мэдэхгүй шахам жаахан хүүхэд намайг Глинкийн нэрэмжит наадамд явахад, Төв аймгийн залуучуудын холбоо, М.Энхболд тэргүүнтэй "Их нутгийн иргэн” төрийн бус байгууллагынхан итгэл хүлээлгэж, ивээн тэтгэж байлаа. Мөн 2014 онд ЗХУ-ын ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит наадамд оролцож түрүүлсэн. Тэр уралдаанд явахад Хөлмөрийн сайд асан Д.Санжмятав гишүүн тус болсон. Энэ сайхан хүмүүсийн тус дэмийн хүчинд амжилт гаргасан. Би үүнийг насан туршдаа мартахгүй.

-Баярлалаа.

 Сар гаруйн өмнөх ярилцлага.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

747 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex