ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чөлөөлжээ
Засгийн газрын өнөөдрийн /2026.04.15/ ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр өмнө нь МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдсөн юм. Харин Д.Очирбат Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн Д.Сарангэрэл сайдын шийдвэрийг хууль бус хэмээн үзэн шүүхэд маргаан үүсгэсний эцэст ялалт байгуулж, 2024 оны хоёрдугаар сараас Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажлаа эргэн хийж байсан билээ.
Тэрбээр эмч мэргэжилтэй, 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байв.

