Спорт
Монголын жүдочид хоёр алтан медаль хүртээд байна
🕐 2026/05/06
ХУВААЛЦАХ:
Тажикистаны нийслэл Душанбе хотод болж буй жүдо бөхийн “Их дуулга” цуврал тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч өрсөлдөж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн -63 кг жинд манай Б.Ганхайч, Л.Энхрийлэн нар аваргын төлөө хоорондоо барилдаж, нэмэлт цагт Б.Ганхайч торгуулиар ялснаар алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл манай тамирчин Ж.Анударь -48 кг жинд алтан медаль, Т.Ариунзаяа -57 кг жинд мөнгөн медаль, М.Нандин-Эрдэнэ -52 кг жинд хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд Монголын баг медалийн чанараар хоёрдугаар байранд жагсаж байна. Дэлхийн чансааны оноо олгох энэ тэмцээнд 34 орны 255 тамирчин оролцож байгаа юм.
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
Алшаа аймаг “Дэлхийн ингэний сүүний нийслэл” боллоо
Өчигдөр, 13:43
Ард түмэн биднийг нүд цавчилгүй харж байна
Өчигдөр, 13:32
Амьд явахын тулд 95 кг жин хасчээ
2026/09/03
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026/08/25
Ард түмний ирээдүйг бүү хулгайл гэв
2026/08/10
АТГ: 1026 хэрэг шалгагдаж байна
2026/08/10


