Хиам, зайдас хорт хавдар үүсгэдэг Шинэ мэдээ 2015/10/27 887 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хагас бэлэн махан бүтээгдэхүүн (хиам, зайдас) хэрэглэсний улмаас хүний эрүүл мэндэд учрах эрсдэлийг шилэн хөвөн буюу асбестийн нөлөөнөөс учрах эрсдэлтэй адилтган үзжээ. Тус байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг Хорт хавдрыг судлах олон улсын агентлагийн шинжээчдийн үзсэнээр, энэ төрлийн махан бүтээгдэхүүн бүдүүн гэдэсний хавдар үүсгэх өндөр магадлалтай гэнэ. Тухайлбал, хиам, зайдас зэрэг нь тамхи, шилэн хөвөн, дизелийн түлшний утаатай нэгэн адилаар хүний биеийг хордуулдаг гэж үзжээ. Ийм бүтээгдэхүүн ий хэрэглээ нь хорт хавдрын өвчлөлтэй холбоотой гэдгийг эргэлзээгүй нотолсон хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн байна. 887