As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ

0

        Эмч нар маргаашнаас ажил хаяна. Урьдчилсан байдлаар улсын 100 гаруй эмнэлгийн 15 мянган эмч ажил хаялтад нэгдэнэ гэж гарын үсгээ зураад буй. Засгийн газрын зүгээс эмч нарын цалингийн эх үүсвэр буюу Эрүүл мэндийн даатгалын сан\ЭМДС\-д нүүрлэсэн авлига, хулгайн асуудлыг цэгцэлчихвэл цалинг нь 3.0 сая төгрөг болгож нэмэх боломжтой гэх хариу өгөөд буй. Өчигдөр л гэхэд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Улсын болон хувийн эмнэлгийн удирдлагууд хуурамч нэхэмжлэл, худлаа бичилтээр ЭМДС-г цөлмөсөн. Үүнээс болоод асар их ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нарын цалин хөлсийг нэмэх боломж хулгайлагдчихаад байна. Тиймээс ЭМДС-г тоносон хэргүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажил эхэлсэн” гэж мэдэгдсэн. 
 
       Тэгэхээр Засгийн газар эмч нарын цалинг нэмж, ажил хаялтыг нь зогсоохын тулд арга буюу ЭМДС-гаас улсын, хувийн эмнэлэгүүд рүү шилжүүлсэн санхүүжилтийн гүйлгээнүүдийг нэг бүрчлэн шалгаж, ЭМДС-г тоносон хулгайч нарыг барих ажилд ханцуй шуугаад байгаа гэсэн үг. Хэрвээ хэн нэг даргын ширээн дээр, эсвэл хууль хяналтынхны шүүгээнд дарагдчихгүй л бол тун удахгүй ЭМДС-г тоносон эмнэлгүүдийн эзэд олон нийтэд доторхой болох нь. 
 
Тэгвэл ЭМДС-гаас санхүүжилт авдаг хувийн 204 эмнэлэг байна. Энэ 204 эмнэлгээс 160 орчим эмнэлэг нь ЭМДС-гаас 1.0 тэрбум төгрөгөөс доош санхүүжилт авдаг жижиг эмнэлгүүд. Харин 44 эмнэлэг нь 1.0 тэрбум төгрөгөөс дээш, дунджаар 4-10 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Гэтэл "Реха мед” гэх хувийн эмнэлэг ганцаараа бусдаасаа хол тасархай буюу 2025 оны аравдугаар сарын 31-ны байдлаар ЭМДС-гаас 17.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. 
Гол нь, "Реха мед” эмнэлгийг Лувсансамбуугийн Төмөрбаатар эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь түүний төрсөн дүү Лувсансамбуугийн Жамбасүрэн ажилладаг. "Реха мед” эмнэлгийг эзэмшигч Л.Төмөрбаатар нь Хавдар судлалын үндэсний төв\ХСҮТ\-ийн Ерөнхий захирал, сүүлд 2016-2021 онд Нийслэлийн эрүүл мэндийн газар\НЭМГ\-ын даргаар ажилласан байсан. Өөрөөр бол, Л.Төмөрбаатар нь эрүүл мэндийн салбартаа асар нөлөөтэй, Д.Сарангэрэлээс эхлээд бүх сайдын нүүр үзсэн нэгэн. Харин түүний төрсөн дүү, "Реха мед” эмнэлгийн гүйцэтгэх захирал Л.Жамбасүрэн нь АНУ-д амьдарч байгаад, ирмэгцээ буюу 2016-2018 онд Төрийн банкны Дэд захирлаар ажиллаж байсан. Мөн л төрд том албан тушаал хашиж явсан нөхөр. Товчхондоо, төрийн том албан тушаалуудад тухалцгааж байсан Л.Төмөрбаатар, Л.Жамбасүрэн гэх ах дүү хоёр "Реха мед” эмнэлгийг байгуулж, өдгөө тус эмнэлэг нь төрийн том түрийвч болох ЭМДС-гаас авдаг санхүүжилтээрээ хувийн эмнэлгүүдийг тэргүүлж байна гэсэн үг. 
        Эцэст нь сонирхуулахад, "Реха мед” эмнэлгийн эзэн Л.Төмөрбаатарыг бид хөхөө өвлөөр хөхүүл эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөсөн хэргээр сайн танина. Эргэн санавал, 2021 оны нэгдүгээр сарын 19-нд Нийслэлийн "Өргөө” амаржих газарт амаржсан эх "Ковид-19”-ийн халдвартай нь батлагдаж, улмаар тэр даруйд нь хүүхэдтэй нь ХӨСҮТ шилжүүлсэн. Ингэхдээ амаржаад ганц ч хоноогүй эхийг харанхуй шөнөөр, хасах 20 хэмийн хүйтэнд тавчиг, халадтай нь ХӨСҮТ рүү шилжүүлж буй нь камерийн дуранд өртөж, улмаар ард иргэд асар хурцаар шүүмжилж, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд, улсын эмнэлгийн дарга нарыг хариуцлага хүлээхийг шаардаж, сошиалаар давлагаалж эхэлсэн. Маргааш нь буюу нэгдүгээр сарын 20-нд иргэд төв талбайд жагсаж, төрийн ордон руу орилж эхэлсэн тул Улсын онцгой комиссыг төлөөлөн хариуцлага хүлээхээр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр огцрох өргөдлөө өгсөн. Харин Нийслэлийн онцгой комиссыг төлөөлж хариуцлага хүлээлгэхээр Хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж байв. Гэхдээ ганц НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөөд ард түмэн тайвшраагүй, ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа бүрэлдэхүүнээр нь огцруулж байлаа. 
 
Хоржоонтой нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаасан халад, тавчигтай хөхүүл эмэгтэйн асуудалд хариуцлага алдсан гэж холбогдсон Л.Төмөрбаатар өдгөө Г.Занданшатарын Засгийн газрыг ганхуулж мэдэхээр болоод буй ЭМДС-гийн асуудалд ч хамгийн их санхүүжилт авсан гэдгээрээ мөн л холбогдож байна. 
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.