Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 3.5 сая хүргэх, түүнээс илүү нэмэхийн төлөө хичээн ажиллаж байна. Эхний ээлжинд Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу нийт урсгал зардлын 10 хувийг танаж, түүнийгээ тэтгэврийн насныхан болон эрүүл мэндийн салбарынханд санхүүжилт олгохоор 840 тэрбум төгрөгийг хувиарлах саналаа УИХ-д төсөвтэй цуг өргөн барьсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарын үндсэн цалинг 15 хувь нэмэхээр байгаа. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хороо мэргэжлийн байнгын хороодууд үүнээс дээш нэмэхээр ажиллаж байна. Засгийн газраас төсвөө өргөн барьсны дараагаар дараа хоёр дахь хэлэлцүүлэг ороод, Ажлын хэсэг байгуулагдаад УИХ-ын мэдэлд шилжсэн. УИХ-ын гишүүд мөн цалин нэмэх асуудал дээр олон санал дэвшүүлж байна. Эдгээр саналыг чуулган авч хэлэлцээд цалин нэмэх асуудал яригдана. Дараагийн нэг асуудал нь хамтын гэрээ хэлэлцээрээ нэг дүгнэх. Энэ хүрээнд би Үйлдвэрчний эвлэлийн дарга Нарантуяад "Эрүүл мэндийн салбарын байгууллагын дарга нарын төсөв санхүүжилтийг зарцуулж байгаа байдалтай Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хамт шалгалт хийе" гэдгийг хэлж байгаа. Хаана нь алдаа гараад, ямар эмнэлэг нь нэмж болоод, ямар нь нэмж болдоггүй юм. Ямар эмнэлэг нь хамгаалалтын хувцсаа өгч болоод, ямар нь өгч болохгүй байгаа юм. Яагаад эмнэлгүүд хоолны зардал өгөөд, нийгмийн шимтгэлээ төлж болохгүй байгаа гэдгийг бүгдээрээ хамтдаа тоо баримтаар нь харья гэж байгаа шүү. Ингээд ямар ч байсан бид цалин нэмэхийн төлөө зүтгэж байна" гэв.


Сэтгэгдэл байхгүй байна.