As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг 75 хувиар нэмнэ

0
Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг 75 хувиар нэмнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025.11.12/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.


Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 120 төслийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн анхдагч хуулийг онцлон авч үзэж болно. Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж болзошгүй 228 хууль, шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна. Үүнийг бид хиймэл оюун ухаан ашиглаж тодорхойлж чаддаг болсон. Цаашид эдгээр хуулиудыг өөрчилнө. Эдийн засгийн эсрэг хууль, хувийн өмч, бизнесийн орчинд хаалтай хуулиудыг хориглоно. Мөн хуулиас давсан дүрэм журам гаргахыг дээрх хуулиар хориглож байгаа юм.

Үүнийг дагаад Хөрөнгө оруулалтын тухай хууль яригдана. Үүнийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. НҮБ-ийн арбитрт нийцсэн хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хуультай нийцүүлнэ. Мөн хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Монгол Улсад хэн хөрөнгө оруулах юм бэ гэж бодоход хүргэдэг хуулиудыг нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна. Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй. Гэтэл Монголбанк 13 журмаар үүнийг хориглосон байдаг. Үүнийг хална.

Мөн бүртгэл, зөвшөөрөл нэртэй зохицуулалтуудыг хална. Энэ нь бизнесийн орчинд маш халтай байгаа. Тэгэхээр үүнийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулж, 98 орчим хувийг нь цахимаар авах боломжийг бүрдүүлнэ. Заавал иргэнээс цаасан баримт шаардахгүй. Нийт 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэх эрх зүйн орчин бий болж байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас З.Нарантуяаг чөлөөлсөн. Төрийн өмчит компаниудын удирдлагыг цаашид нээлттэй, үе шаттайгаар сонгон шалгаруулна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Г.Занданшатарын Засгийн газрын гол баримталж байгаа зарчим бол иргэдэд нээлттэй байх. Энэ утгаараа төрийг нууцад авсан олон гэрээг ил болгосон. Ил тод нээлттэй байгаа газар хулгай нүүрлэхгүй. Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Олон нийтэд шилэн болохгүй бол авлигатай тэмцэж чадахгүй. Хууль бус үйлдлүүдээ төрийн нууцаар халхавчилдаг байдал газар авсан. Засгийн газрын 574 тогтоолоор нууцад авсан гэрээнүүдийг ил болгоно.

Түүнчлэн албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно. Цаашид албаны нууц нэрийн дор булхайгаа нуудаг байдлыг таслан зогсооно. Гагцхүү үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаас бусад бүх асуудлыг нууцад авахыг хуулиар хориглоно. Тиймээс хуульд төрийн нууцын жагсаалтуудыг тусгаж өгсөн.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: 

-Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажил хаялттай холбоотой асуудлыг танилцууллаа. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмнэ. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж 3 сая төгрөгт, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр танилцууллаа.

Та бүхэн мэдэж байгаа 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгохоор зарласан байгаа. Эх үүсвэрийг зардлаа танах, ЭДС-ийн орлогыг нэмэгдүүлэх байдлаар тооцсон байгаа. Сахилга батын ажлуудыг хийж 157 тэрбумыг гаргаж, цалинг нэмэгдүүлнэ. Төсвөөс 191 тэрбумыг даатгалын сан руу гаргаж, Даатгалын сангийн зардал 2.1 их наяд болно. Ингээд үргүй зардлаа хэмнэж 157 тэрбумыг цалингийн нэмэгдэлд зарцуулах юм. Дээр дурдсан 30 хувийн нэмэгдэл үндсэн цалин, үлдсэн 45 хувь цалин байна.

Одоо байгаа 1.1 саяын үндсэн цалин нэмэгдэж 2 сая 40 мянга, залуу эмч нарын цалин 1.4 сая байгааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ээс 1.9 сая болно. Харин 75 хувиар нэмсэний дараа 2.5 сая болж, хамгийн дээд ангилалд одоо байгаа 1.8 саяын цалин 2.3 сая болж, 75 хувь нэмсэний дараа 3.1 сая төгрөг болох юм.

Бидний зүгээс Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн зүгээс гаргасан саналаар ийнхүү ярьж тохирсон. Үүнийгээ одоо Үйлдвэрчний эвлэл рүү явуулах гэж байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex