АНУ-ын армийн сайт хакердуулжээ
АНУ-ын армийн веб сайт гадны халдлагад өртөж, нэг хэсэг мэдээлэл алдагдаж, үйл ажиллагаа нь тасалдсан байна. Тус халдлагын ард Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын баг байгаа хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газрын веб сайт мөн гадны халдалгад өртөж төрийн албаны дөрвөн сая гаруй ажилтны мэдээлэл алдаж үүний ард Хятадын Засгийн газар байгаа хэмээн буруутгасан билээ. Харин энэ бүхнийг Хятадын засгийн газраас үгүйсгэсэн юм.