Жингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга
Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай.
Өдөрт 3г-аас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл ихэнх хүн үүнээс илүүг хэрэглэдэг. Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?
-
Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй байх
-
Цайг давсгүй уух
-
Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуу ногоо хэрэглэх
Үүнд:
-
халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд
-
Аль болох шинэ ногоо хэрэглэх
-
Нимэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перец
-
Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлйин амтлагчуудыг хэрэглэ
Жишээ:
-
Тахиа, шувууны маханд: Сармис, сонгино, мөөг, дарс, чинжүү
-
Загасны маханд: Сонгино, шинэ мөөг, амтат ногоон чинжүү
-
Гахайн маханд: Сонгино, сармис гэх мэт
-
Бэлэн гоймон, нөөшөлсөн мах, ногоо, шөл, жимс, бяслаг, болон даршилсан хүнсний хэрэглээг багасгах
-
Давсалсан мах, загасны хэрэглээг багасгах (хиам, зайдас, гахайн утсан мах г.м)
-
Нэмэлт амтлагч хэрэглэхийг багасгах (төрөл бүрийн соус, кетчуп)
-
Дөрвөлжин шөлний амтлагчын хэрэглээг багасгах
-
Давсалсан зуушны хэрэглээг хязгаарлах (шарсан төмс, эрдэнэшиш, давсалсан самар)
-
Нөөшилсөн уут савтай хүнс, хоолыг худалдаж авахдаа шошгийг нь сайтар уншиж, натригүй хүнс, хоол сонгох хэрэгтэй шүү.
Эрүүл зөв хооллолт хуудас
Сэтгэгдэл байхгүй байна.