Ахынхаа гэр бүлийг хүйс тэмтэрсэн этгээд ганцаараа биш байжээ

0

Үндэсний их баяр наадмын үеэр нэг айлын гурван хүний нэгийг нь хутгалж, хоёрыг нь буудаж хөнөөсөн онц ноцтой хэрэг Төв аймгийн Сэргэлэн сумын I дүгээр багийн нутаг "Хөндлөн" хэмээх газарт гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү "Долоодугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн нутаг Хөндлөн гэх газар "нүхэнд хүний цогцос байна" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Энэ дагуу УМБГ-ын дэд дарга, хурандаа Идэрцогтоор ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажиллаж, тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг илрүүлсэн. Хэргийн газрын үзлэгээр 52 настай эрэгтэй Р, 11 настай эмэгтэй Б нар буудуулсан байдалтай, 53 настай эмэгтэй Т хутгалуулсан байдалтайгаар энэ сарын 9-нд нас барсан гэдэг нь тогтоогдсон. Эл хэрэгт гэрийн эзэн Р-ийн авга талын дүү 32 настай Б гээч хоёр ч удаа шорон оронгоор дамжсан этгээдийг сэжигтнээр татсан гэдгээ дуулгасан юм.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Б нь ахынхаа гэр бүлийг 11-хэн настай охиных нь хамтаар бүрэлгэж байхдаа ганцаараа биш байсан нь тогтоогдсон байна.

Тодруулбал, Б-г цагдаа нар хэргийн газарт дагуулж ирэн болсон процессыг асууж байхад тэрээр энэ хэргийг ганцаараа үйлдсэн хэмээж байж. Харин цагдаа нар сэжигтэн Б-г талийгаачийн малын хашаанаас нэг үхэр гаргаж ирээд "Энэ үхрийг наад машиныхаа тэвшинд ач даа” гэхэд тэрээр яаж ч оролдоод чадахгүй байж. 

Түүний ачиж явсан гэх үхэр нь том үхэр байсан юм байна. Гэтэл тэр үхэрнээс хавьгүй жижиг үхрийг ганцаараа ачиж чадахгүй байсан нь цагдаа нарт сэжиг төрүүлжээ. Үүнийхээ дараа тэрээр /сэжигтэн Б/ "2-3 уулаа байсан” гэх зөрүүтэй мэдүүлгийг өгөх болсон гэнэ. Иймд эл хэрэгт холбогдуулан Н, М, Д нарын гурван хүнийг саатуулан сэжигтнээр татаад байгаа аж.

Түүнчлэн Б нь Л-ыг гэр бүлийнхэнтэй нь хамт хөнөөгөөд маргааш нь Налайхад очиж зарим эд зүйлийг нь бусдад худалдсан байна. Улмаар Шар хаданд байх төрсөн гэрийнхээ ойролцоох дэлгүүрт талийгаачийнхаас хулгайлсан ууттай борцоо борлуулахыг завдсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б нь ийнхүү талийгаачийнхаас авсан эд зүйлээ хямд үнээр  бусдад худалдаалж олсон мөнгөөрөө хэд хоног архидан согтуурч байгаад энэ сарын 12-нд цагдаад нарт баривчлагдсан юм.

Б.Хишигдэлгэр

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex