Гэмт үйлдлээ “гэрэлд цохиулсан”-ыхаа золиосонд гэмгүй албан хаагчийг хэлмэгдүүлсэн Х.Тэмүүжин сайдыг дахиад л тэвчих ёстой юу

0

Гэмт үйлдлээ “гэрэлд цохиулсан”-ыхаа золиосонд гэмгүй албан хаагчийг хэлмэгдүүлсэн Х.Тэмүүжин сайдыг дахиад л тэвчих ёстой юуУИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болсныхоо дараа буюу 2012 оны хавар тухайн үед Монгол Улсаас Канадад суух Элчин зөвлөх байсан, "MCS” группийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очирт 15 настай хүүгээ үрчлүүлсэн нь дуулиан тарьсан. Түүний энэ үйлдлийг төрийн өндөр алба хашдаг ч цалин нь хүрэлцэхгүйн улмаас хүүдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд хийсэн эцгийн үйлдэл гэж үзэх үү. Аль эсвэл визийн хөнгөлөлт, сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцлийг хуульчийн хувьд олж хараад ашиг сонирхлын зөрчилтэй ганцхан жилийн хугацаатай хүүхэд үрчлүүлэхтэй холбоотой хууль, журмуудыг ашиглаж болдгийн жишиг боллоо. Бохир технологийг биечилж "детальчлан” заалаа гэж үзэх үү гэдэг нь асуудалтай байгаа юм. Тиймээс ч энэ асуудлыг үүсмэгц УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгахаар болсон гэж дуулдсан.

 Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжиж байсан бөгөөд үүнд АН-ын нэр бүхий гурван гишүүн огцруулахыг дэмжсэн кноп дарсныхаа төлөө намаасаа багагүй донгодуулж ардчилал гэж чухам юу вэ гэдгийг олон нийтэд сөргөөр харуулсан удаатай. Өөрөөр хэлбэл АН-ынхан олуулаа байсан ч ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн өөрийн хүсэл зориг, итгэл үнэмшлээр саналаа өгч "болдоггүй”-н тод жишээ болон үлдсэн билээ. Онцлоход түүнийг огцруулах үндэслэл дунд дээрх "хүүгээ үрчлүүлсэн” асуудал ороогүй. Хэрэв нэмэгдсэн бол Сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачлагчийн дүр төрх тэс өөрөөр илэрхийлэгдэх байв

Тодруулбал, хуучин нэрээр ХЗДХЯ-ны нэр дээр гадаадын их, дээд сургуульд суралцуулсан жагсаалтыг илчилж шинэчлэлийн гараагаа эхэлсэн түүний нэр хүнд яг энэ үеэс сэвтэж эхэлсэн юм. Хэрэв АН-ын бус хэн нэгэн, тэр тусмаа Х.Тэмүүжин биш өөр нэгэн сайд нь хүүгээ яг ийм аргаар боловсрол эзэмшүүлэх арга сэдсэн бол тэрбээр зүгээр өнгөрүүлэхээргүй эр зориг гаргаж, дүр төрхийг эсгэж чадаж байсан нь түүний бас нэгэн далд авьяас гэлтэй.

Х.Тэмүүжин сайдын хүү 16 нас хүрч, төрсөн эцэг нь тодорхойгүй шалтгаанаар буцааж авахаар болов. Эцэг гэдэг нэр тоглоом уу. Эсвэл ганцхан жилийн дотор Х.Тэмүүжин сайд санхүүгийн чадамжтой болчихсон уу гэдэг нь тодорхойгүй. Харин өнгөрсөн оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхийн танхимд болсон шүүх хурлын үеэр Л.Элдэв-Очир найз Х.Тэмүүжингийнхээ хүүг буцааж өгөх болсон шалтгааныг тайлбарлахдаа "Хүүг эцгээр нь овоглох шаардлага гарсан” гэснээс өөр тодорхой зүйл хэлээгүй ажээ.

Ямартай ч энэ асуудлыг анх олон нийтэд дэлгэсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэнчлэн "Энэ бол хуурамч үрчлэлт байсан” гэнэ. Эрүүгийн хуулийн 116 дугаар зүйлд "Хүүхэд солих, хууль бусаар үрчлэх гэдэгт: 116.1-д Хүүхдийг санаатай сольсон, хууль бусаар үрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг аж.

Сонирхлын зөрчлийн тухай хуулийг "үхэн хатан” зүтгэж батлуулсан "шударга” Х.Тэмүүжин сайдын дараагийн факт нь хөрөнгө орлогын мэдүүлгээ ташаа мэдүүлсэн гэх үндэслэлээр ЦЕГ-ын даргын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга асан, хурандаа Н.Амарзаяаг 2014 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилсон явдал юм. Уг нь Н.Амарзаяа хурандааг ЦЕГ-ын дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд хуулийн дагуу арга хэмжээ авч байхад гуравхан сарын дараа эргүүлэн томилсон нь, тэр тусмаа ХОМ-ээ худал мэдүүлсэн, нуун дарагдуулсан гэх үндэслэл нь тодорхой байтал ийнхүү ЦЕГ-ын даргыг эсэргүүцсэн ашиг сонирхлын зөрчил,салбар доторх талцал, хагарлын эхлэлийг тавьсан хэрэг биш гэж үү.

Мөн 2013 оны хоёр, 2013 оны арванхоёр, 2014 оны дөрөвдүгээр сард тус тус бүтэц, орон тооны өөрчлөлт хийж, хэнийг хаана томилж ажиллуулах зааврыг биечлэн өгсөн талаар нь тухайн үед өдөр тутмын сонинуудад мэдээлж байсан. Ингэхдээ Төрийн албан зөвлөлөөс тухайн албан тушаалд, тодруулбал УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалтаар тэнцсэнийг бус найз нөхдөө томилсон талаарх салбарынхных нь гомдол "чих дэлссээр” байв. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс 105 тоот тогтоол үйлдэж, Л.Баатарыг УБЕГ-ын дэд даргын апбан тушаалд томилуулахаар Хууль зүйн сайдад санал хүргүүлсэн байтал Хууль зүйн сайд УБЕГ-ын дэд даргаар Л.Баатарыг бус сонгон шалгаруулалтын гуравт бичигдсэн Д.Энхцэцэгийг томилсон бөгөөд энэхүү хууль бус томилгоог эсэргүүцсэн Л.Баатар 2013 оны 11 дүгээр сард Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ.

Хамгийн сүүлд л гэхэд Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд Ерөнхий сайдтай очиж "ажлаа танилцуулсныхаа” дараахан тус ангийн дэд дарга Т.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гол үндэслэл нь АТГ-т Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарыг тус ангид очиж буй талаарх мэдээллийг дамжуулж төрийн нууц задруулсан, өмгөөлөгчийг үйлчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байснаараа ажилдаа хариуцлагагүй хандсан зэргээс үүдэн ШШГЕГ-ын даргын тушаалаар халсан аж. Харин халагдсан дарга энэхүү шийдвэр зүйд нийцэхгүй байгаа тул шүүхэд хандах тухай сураг дуулдаад байна.

Ийнхүү шударга ёсыг эрэлхийлсэн, тэр тусмаа Х.Тэмүүжинтэй хамтдаа хайж байсан олон нийтийн итгэлийг эрхэм сайд ханатал бөхөөлөө. Түүний үг, үйлдэл хэрхэн зөрж, хууль бус, ёс зүйгүй авир араншин үйлдэл бүхнийг дүрс бичлэгтэй нь, гэрчийн амьд яриатай харсаар суугаа ард түмэн шударга ёс гэж байдаг гэж үү гэдэгт эргэлзэж байгаа нь асан ядаж байсан сүүлчийн гал унтрах мэт уйтай аж. Одоо ард түмэн ийм Хууль зүйн сайдтай шударга ёсыг хайх нь утгагүй, дэмий ахмад эрэлд гарч живэхийн оронд цаг алдалгүй огцруулж өгөхийг л хүсч байгаа нь мэдрэгдэж байна.

 

Ж.Мөнхбаяр

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex