Жуулчны буюу бизнесийн виз хэрхэн мэдүүлэх вэ?
Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яам Таныг АНУ-д аялал жуулчлал буюу ажил хэргийн зорилгоор зорчихыг сонирхож байгаад талархаж байна. Виз мэдүүлэхэд тань тус дөхөм болох зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэв.
Виз хэрхэн мэдүүлэх вэ?
Визний мэдээлэл авах болон цаг товлох үйлчилгээг http://www.ustraveldocs.com/mn вебсайтаар орж авна уу.
Ярилцлаганд ирэх:
- Визний ярилцлаганд зөвхөн виз мэдүүлэгч өөрөө л орно. 18-aac доош насны хүүхдийн хувьд эцэг эхийн нэг эсвэл асран хамгаалагч нь ярилцлаганд хамт орж ирж болно.
- 13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны бүх виз мэдүүлэгчид цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд ярилцлаганд биеэр ирэх шаардлагагүй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
- Эсвэл эцэг эх нь виз мэдүүлж байгаа бол тухайн хүүхдийн визний мэдүүлгийг өөрийн ярилцлаганд ирэхдээ авч ирнэ.
- Хөгжлийн бэрхшээл гэх мэт эрүүл мэндийн хувьд ганцаар ярилцлага өгөх боломжгүй виз мэдуулэгч дагалдах хүнтэй ирж болно.
Ярилцлаганд юу авч ирэх вэ:
- Иргэний цахим үнэмлэх;
- АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь 6 сарын хугацаанд хүчинтэй паспорт;
- DS-160 өргөдлийн маягтын баталгаажуулсан хуудас;
- 5см x 5 см хэмжээтэй, цагаан дэвсгэр бүхий 2 хувь зураг; Зурагт тавигдах шаардлагыг эндээс харна уу.
- Визний хураамжны баримт: ягаан болон шар хувь хоёуланг нь;
- Ярилцлагын цаг товлосныг нотлох хуудас;
- Бусад нэмэлт бичиг баримтууд.
Нэмэлт бичиг баримтууд:
Ерөнхий мэдээлэл
АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу аялал жуулчлал, ажил хэргийн ангиллын цагаачлалын бус виз мэдүүлэгчдийг цагаачлах санаатай хүмүүс гэж үздэг. Цагаачлалын бус виз авах шалгуурыг хангахын тулд виз мэдүүлэгчид эх оронтойгоо нягт холбоотой, АНУ-д зорчсоныхоо дараа эргэж ирэх оршин суудаг газартай болохоо тодорхой харуулах ёстой. Ажил, мэргэжлийн холбоо сүлбээ, эд хөрөнгө өмчлөх эрх, гэр бүлийн барилдлага, үүрэг хариуцлагаа харуулсан баримт болон банкны дансны баримт зэргийг ярилцлагын явцад унэлнэ.
Цагаачлалын бус виз мэдүүлэгчийн бүрдүүлэх ёстой баримт бичгийг нарийвчлан заадаггүй. Гэхдээ тухайн виз мэдүүлэгч аялал жуулчлал, ажил хэргийн визний шалгуурыг хангана гэдгээ нотлон харуулах ёстой. АНУ-д зорчих аялалын зорилго болон АНУ-аас эх орондоо буцаж ирэх шатгаан мөн аялалын зардлыг төлөх зохицуулалт зэргийг харуулсан нотлох баримтуудыг хавсаргаж болно. Банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх явдал их байгаа тул Элчин сайдын яам банкны тодорхойлолт нь аяллын зардлыг төлөх санхүүгийн чадавхийг нотлох хангалттай баримт биш гэж үзсэн. Банкны хадгаламжийн дэвтэр, дансны хуулгын эх хувь нь виз мэдүүлэгчийн санхүүгийн байдлыг нотлох сайн баримт болно.
Хувь хүн бүрийн АНУ-д зорчих аялал өөр өөрийн онцлогтой тул виз мэдүүлэгч яг ямар баримт бүрдүүлэх ёстойг заах боломжгүй. Иймд АНУ-д зорчих цагаачлалын бус виз мэдүүлэхэд ямар бичиг баримт чухал болохыг тухайн виз мэдүүлэгч бүр анхааралтай авч үзэх ёстой.
Ажил хэргийн зорилгоор зорчигч
Ажил хэргийн зорилгоор виз мэдүүлж буй хувь хүмүүс тухайн бизнес аялалын зорилгын талаар нарийвчилсан мэдээлэл Бизнесийн харилцагч буюу түнштэйгээ уулзах гэж буй хүмүүс аялалын зорилго, бизнесийн харилцааныхаа талаар тайлбарласан холбогдох мэдээллийг авч ирнэ үү.
Урилга
Виз мэдүүлэгчид урилга үзүүлэх шаардлагагүй. Хэрэв АНУ-д оршин суугаа хүн нь урилга илгээхээр шийдсэн бол тухайн виз мэдүүлэгч айлчлан очих хүнтэйгээ ямар холбоотой болох, мөн виз мэдүүлэгчид ямар нэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх талаарх мэдээлэлийг урилга дээр тодорхой бичвэл сайн. Виз мэдүүлэгч урьж буй хүнтэйгээ гэр бүлийн холбоотой бол, тухайн хүн нь АНУ-ын иргэн, хууль ёсны байнгын оршин суугч эсвэл АНУ-д оюутан буюу түр хугацаагаар зорчигчийн аль нь болохыг тодорхойлно уу.
Виз татгалзах
Виз татгалзсан тохиолдолд виз мэдүүлэгчид татгалзсан үндэслэлийг тайлбарласан бичиг өгнө. Ихэнх виз мэдүүлэгчийн визийг АНУ-ын Цагаачлалын тухай хуулийн 214(b)-д заасан үндэслэлээр татгалздаг. Хуулийн энэ хэсэгт виз мэдүүлэгч цагаачлах санаатай байна гэсэн таамаглалыг няцааж чадаагүй бол визийг татгалзана гэж заасан байдаг. 214(b)-ийн дагуу виз татгалзсан виз мэдүүлэгчид өөрсдийнх нь нөхцөл байдал онцгой өөрчлөгдөх эсвэл визний шалгуурыг хангах нэмэлт нотлох баримт байгаа гэж үзвэл виз дахин мэдүүлж болно. Виз татгалзсанаас хойш тухайн виз мэдүүлэгч дахин виз мэдүүлэх хүртэл ямар нэг хүлээлгийн хугацаа байхгүй. Гэхдээ виз татгалзсан өдрөөс хойш богино хугацааны дараа дахин виз мэдүүлж байгаа бол шинээр ирүүлж буй нотлох баримт нь визний шалгуур хангах эсэхийг виз мэдүүлэгч бүр анхааралтай авч үзэх ёстой.
Виз дахин мэдүүлж буй хүмүүс визний мэдүүлгийг шинээр бөглөж, шаардлагатай нэмэлт бичиг баримтыг хавсаргаж, мөн визний мэдүүлгийн хураамжийг дахин төлнө. Тэдний мэдүүлгийг АНУ-ын цагаачлалын хуулийн хүрээнд боломжтой бүх талаас нь хянаж үзэх бөгөөд өөр консулын ажилтан виз мэдүүлэгчтээс ярилцлага авна.
Асуух зүйл байвал?
Хэрэв танд асуулт байвал манай вэб сайтын түгээмэл асуулт хариултуудыг энд дарж үзнэ үү.
Визний төлбөр болон цаг товлох талаар мэдээлэл авахыг хүсвэл
support-mongolia@ustraveldocs.com хаягаар, бусад асуудлаар мэдээлэл авахыг хүсвэл UlaanbaatarNIV@state.gov хаягаар имэйл бичих нь хамгийн дөхөмтэй арга юм. Танаас тусгайлан шаардаагүй бичиг баримтыг Консулын хэлтэс руу факс буюу шуудангаар илгээхгүй байхыг анхааруулья. Консулын хэлтэс эдгээр бичиг баримттай холбоотой ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй.
Залилан мэхлэх үйлдлийн тухай анхааруулах нь:
Хүмүүсийг АНУ-ын виз авахад тусална гэдэг олон компани байдаг. АНУ-ын Элчин сайдын яам эдгээр компаний алинд нь ч виз мэдүүлэгчдэд туслалцаа үзүүлэх эрх өгөөгүй бөгөөд ихэнх тохиолдолд эдгээр компани ихээхэн хэмжээний хураамж авдаг ба залилан мэхлэх ажиллагаа явуулж байж болно.
Хуурамч бичиг баримт мэдүүлвэл виз мэдүүлэгч ял шийтгэлд унах магадлалтай. Иймд виз мэдүүлэхдээ хувийн компаний туслалцааг авах эсэхээ виз мэдүүлэгч бүр сайн бодох хэрэгтэй. Виз мэдүүлэгч мэдүүлж бүй бүх бичиг баримтын үнэн зөв, бодит байдлыг өөрөө хариуцах бөгөөд бичиг баримтад нь хуурамч зүйл илэрвэл түүний хариуцлагыг өөрөө хулээнэ.
Виз мэдүүлэгч залилан мэхлэх аргаар буюу материаллаг баримтыг санаатайгаар гуйвуулах замаар цагаачлалын бус виз авахыг завдсан гэм буруутай нь тогтоогдвол визийг бүр мөсөн татгалзаж, АНУ-д зорчих эрхийг нь хасна.
Сэтгэгдэл байхгүй байна.